Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 375

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогтой *******ын *******ын /ПЮ:******* регистрийн дугаартай/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух овогт ийн д холбогдох 153/2016/00088/и/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Эрдэнэцэцэг

Хариуцагч: Ц.

Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Ц.гоос гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэмж гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.******* нь Ц.той 2002 онд танилцсан. 2003 оны 12 дугаар сарын 25-нд хүү Ц. төрсөн. 2005 онд Ц. Солонгос улсруу явсан. Тэрнээс хойш В.******* Ц. нар нь гэрлэлтээ батлуулсан боловч нэг гэрт орж амьдраагүй, тэдний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй . 2002 оноос хойш 14 жил тусдаа амьдарсан , сэтгэл санаа нийлэхгүй тул В.******* Ц. нарын гэрлэлтийг цуцалж , хүү Ц.ийг эх В.*******ын асрамжинд үлдээж, эцэг Ц.гоос хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.Шүүхээс бид хоёрт 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн. ******* нь хил даваад явчихсан учраас бид нарын хувьд ярилцаж эвлэрэх боломж гараагүй. Бид нарын хувьд гэртээ хэрэлдээд салсан салсан зүйл биш байгаа. 2004 оны 12 сард Солонгос улс руу яваад эхнэрээ өөр дээрээ татаж аваад харлаад байж байх хугацаандаа би баригдаад Монголд ирсэн эхнэр бол өнөөдөрийг хүртэл Солонгост байгаа. Миний хувьд эхнэрийнхээ нүд рүү харж байгаад хэлэх зүйл зөндөө байгаа. ******* бид хоёр хар багаасаа хамт байсан ба Солонгос улсад байр хүртэл аваад хөдөлмөрлөөд амьдарч байсан. 2003 оноос хойш ******* ажил хийгээгүй би сард 150 доллар явуулдаг байсан тэр бүү хэл Улаанбаатар хотод алт мөнгөний лангуу хүртэл авч өгсөн. Би 3 сарын хугацаанд *******тай ярих гэсэн боловч дугаар нь олдоогүй. Би одоо хааяа нэг машин засварын газар ажиллуулдаг нурууны суулт өвчтэй учраас хүнд ажил хийж чаддаггүй.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч В.******* хариуцагч Ц. нар нь 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон нь 00/000129-520 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч В.******* хариуцагч Ц. нар нь гэр бүл болсноос хойш 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц. төрсөн болох нь 12 тоот Ц.ийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар батлагдаж байна.

Нэхэмжлэгч В.******* хариуцагч Ц. нар нь эвлэрэх боломжгүй нэхэмжлэгчийн цаашдаа хамтран амьдрах боломжгүй, бид тусдаа 14 жил амьдарсан , сэтгэл санаа нийлэхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн тайлбар, хариуцагчийн В.******* нь Солонгос улсад тусдаа амьдардаг гэсэн тайлбар , хүү Ц. нь В.*******ын эцэг эх дээр амьдардаг зэргийг үндэслэн тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, сурах орчин, эцэг эхийн халамжийг харгалзан 2003 оны 12 дугаар сарын 25-нд төрсөн хүү Ц.ийг эх В.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.гоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч хариуцагч нар дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар зохигчдын хэн нэгэн нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Ц. нь хүүхдээ эх В.*******ын асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх , эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ц. нь хүүтэйгээ уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх В.*******ын зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овогт *******ын ******* , овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.ийг эх В.*******ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.гоор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Ц.ийг өсгөж хүмүүжүүлэх эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Ц., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх В.******* нарт тус тус даалгасугай.

5.Зохигчид нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Цэрэннадмидад даалгасугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.гоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.*******ад олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ