| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0655/И |
| Дугаар | 131/ШШ2016/00651 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2016/00651
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******ын ******* ******* ******* ******* *******од оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ын д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн 11600000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Баянхонгор аймагт оршин суух өөрийн ээж болох Г.гээр дамжуулан Д.д 2012 оны 10-р сарын 04-ний өдөр 1600000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2013 оны 02-р сард 2000000 төгрөг,1500000 төгрөгийг тус тус 10 хувийн хүүтэй зээлсэн. Д. нь сар бүр хүүгээ өгч найдвартай зээлдэгч болж ээжийн маань итгэлийг олж, хамт ажиллаж байх хугацаандаа өөрөө батлан даана, найдвартай гээд 2013 онд гэх хүнд 1500000 төгрөг, Ч. гэх хүнд 2000000 төгрөг, гэх хүнд 3000000 төгрөг зээлдүүлсэн. Ингээд 2014 онд эдгээр хүмүүс хүүгээ төлөхгүй байхаар нь би лавлаж асуутал бүгд нэг ижил шалтгаанаар мөнгөө өгөх боломжгүй байна гэдэг байсан бөгөөд эцэст нь энэ бүх мөнгийг Д. өөрөө зээлж авсан байсан. 2014 оны 12-р сард би өөрийн биеэр Баянхонгор аймагт очиж Д.тай уулзахад хөдөө явж мөнгө олж өгнө, зээл авч мөнгийг чинь өгнө, үхэр мал зараад өгнө гэх мэтээр худлаа яриад байсан. Дараа нь 2015 оны 06-р сар гэхэд бүх мөнгийг чинь төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. 2016 оны 4-р сард Д.тай дахин уулзтал мөн л шалтаг хэлж мөнгийг чинь төлнө гээд байгаа боловч төлөхгүй байна. Нөхөр маань нурууны өвчтэй хэвтэрт ороод эмчилгээнд явах гээд мөнгө байхгүй эдгээр хүмүүсийг харж хүлээгээд хоног хугацаа алдаад хэцүү байгаа энэ нөхцлийг маань харгалзан үзэж намайг хохиролгүй болгож өгнө үү. Д.аас түүнд зээлсэн нийт 11600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.аас 11600000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 500000 төгрөгийг татгалзаж байна. Учир нь уг 500000 төгрөгийг надад өгсөн. Одоо Д.аас 11100000 төгрөгийг гаргуулах болно. Энэхүү зээлийн гэрээнд , , нарын ашиг сонирхол хөндөгдөөгүй, тэдгээр хүмүүст хамааралгүй гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Д. нь иргэн гийн мөнгийг ээж гээр дамжуулан 2012 оноос 10 хувийн хүүтэй мөнгө зээлэн авч, 2015 оны дунд хүртэл зээлийн хүүг нь өгч байгаад сүүлдээ хүүг нь өгч чадахаа байсан. Үлдсэн 11100000 төгрөгийг төлөх нь үнэн. Энэ хугацаанд зээлийн хүүнд 23400000 төгрөг төлсөн нь үнэн. Энэхүү зээлийн гэрээгээр , , нарын мөнгийг би авсан. 11100000 төгрөгийг төлөхөд маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь зээлийн гэрээний үүргийн 11600000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 500000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д. нь 11100000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь зээлийн гэрээний үүргийн 11600000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 500000 төгрөгийг татгалзсан, хариуцагч Д. нь 11100000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 7825 төгрөг, хариуцагч Д.аас 95475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ