| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0672/И |
| Дугаар | 131/ШШ2016/00662 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2016/00662
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ид холбогдох
Тавилга худалдан авахаар шилжүүлсэн 4000000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг Нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан ба урьдчилгаа санхүүжилтээр 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авсан. Тус төлбөрийг Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.*******ийн хувийн дансанд, ХХК-ний гүйцэтгэх захирал буцаан төлсөн тухай 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээ хийсэн төлбөрийн баримт болон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаарын шүүгчийн захирамжинд хариуцагч шүүх хуралдаанд тайлбар гаргасан тайлбар байна. Иймд холбогдох материалыг үндэслэн урьдчилгаа санхүүжилтээр шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг тус хэлтсийн төрийн сан дахь 030090010 тоот дансанд Ц.*******оор төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Ц.******* миний бие нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ХХК-ийн захирал тай тавилга нийлүүлэх гэрээ хийж ажилласан. Тус компани нь гэрээний хугацаанд шаардсан тавилгыг нийлүүлэхээр Улаанбаатар хот руу тавилга захиж авчруулахаар миний дансанд хийсэн. Тавилгыг авчирч нийлүүлэхэд дарга авахгүй гээд буцаалгасан байсан. Энэ бол албан тушаалын хувийн өс хонзон гэж үздэг. Ингээд уг тавилгыг худалдан борлуулахаар дэлгүүрт тавьсан байгаа. Мөн Аудитын газраас намайг төл гэж шаардсан. Миний хувьд одоо тавилгын үнийг буцаан төлөхөд маргах зүйлгүй, нэхэмжилсэн 4000000 төгрөгийг төлнө. энэ тавилгын үнэ 4000000 төгрөгийн асуудалд хамааралгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ц.******* нь тавилга худалдан авахаар шилжүүлсэн 4000000 төгрөгийг нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******,*******т төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан тавилга худалдан авахаар шилжүүлсэн 4000000 төгрөгийг нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******,*******т төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ц.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******,******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 39475 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ