| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0659/И |
| Дугаар | 131/ШШ2016/00663 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2016/00663
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ******* дугаартай, ******* овогт ******* *******т холбогдох
*******гаас олгосон зээлийн гэрээний үүргийн 1851750 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын *******тай 2013 оны 04 сарын 17-нд зээлийн гэрээ байгуулж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн зээл авсан. А.******* нь үндсэн зээл болон түүний хүүг төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас тус сумын, сум хөгжүүлэх санд 1851750 төгрөгийн хохирол учруулаад байна. Удаа дараа дуудан уулзаж, шаардлага тавьсан болов ч огт төлөх сэтгэлгүй байгаа тул эвлэрэх ямар ч боломжгүй байгаа юм. Иймд уг гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, үндсэн зээл болох 1500000 төгрөг, түүний хүү, алданги болох 351750 төгрөг, нийт 1851750 / нэг сая найман зуун тавин нэгэн мянга долоон зуун тавин / төгрөгийг А.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянхонгор аймгийн ******* сумын *******тай 2013 оны 04 сарын 17-нд зээлийн гэрээ байгуулж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1851750 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч А.******* нь ******* сумын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээний үүргийн 1851750 төгрөгийг нэхэмжлэгч ******* сумын *******д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүргийн 1851750 төгрөгийг нэхэмжлэгч ******* сумын *******д төлөхийг зөвшөөрсөн хариуцагч А.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 22289 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ