Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2016/00665

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ад холбогдох

Автомашин худалдсаны үнийн 550000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие  2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Соната-3 маркийн улсын дугаартай авто машиныг Э.******* гэгчид  2500000 төгрөгөөр зарж 1950000 төгрөгийг нь авсан. Э.******* нь машин худалдан авсны үлдэгдэл төлбөр 550000 төгрөгийг төлнө гэсээр өдийг хүрч байна. Гэтэл 2 жилийн хугацаанд төлөлгүй утсаар ярихаар өгнө гэсэн үгээр ам тагладаг. Иймд Э.*******аас машин зарсан мөнгөний өгөөгүй үлдэгдэл 550000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Соната3 маркийн 38-77БНА улсын дугаартай автомашиныг Т.*******аас 2500000 төгрөгөөр авсан. Үүнээс 1950000 төгрөгийг нь өгсөн. Т.*******ад  машин худалдан авсны үнийн үлдэгдэл төлбөр 550000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна. Өөр маргах зүйл алга байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Э.******* автомашин худалдсаны үнийн 550000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.*******ад төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.******* нь автомашин худалдсаны үнийн 550000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******ад төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 8600 төгрөг, хариуцагч Э.*******аас 8600 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч Т.*******ад олгосугай.        

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан  уг захирамжийг хариуцагч Т.******* нь  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцааны  зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ