| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2016/00331/И |
| Дугаар | 146/ШШ2016/00299 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 146/ШШ2016/00299
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 6 дугаар багт оршин суух Боржигин овогтой Юрагийн Жанчивын /РД:ЙС67042010/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 2 дугаар багт оршин суух Боржигон борхи овогтой Содномын Батмөнхөд /РД:ЙС72082017/ холбогдох,
Гэм хорын хохирол 5 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Жанчив нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед гэрээсээ гараад хөдөө гэрлүүгээ харих гээд явж байтал Хужирт сумын Петровис колонкийн уулзвар дээр Фронтер маркийн 85-04ӨВА улсын дугаартай автомашин миний унаж явсан портер маркийн 23-80 ӨВР улсын дугаартай автомашины жолооч талаас урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Ослын улмаас миний портер маркийн 23-80 ӨВР дугаартай автомашины зөв талын хаалга задарч эвдэрсэн. Миний 2 хөлийн шилбэ хавчуулагдаж, эхнэрийн толгой хөдөлсөн байсан гэжээ...Нэхэмжлэгч Ю.Жанчив миний бие хариуцагч Батмөнхөөс нэхэмжилсэн 5 250 000 төгрөгөө багасгаж 2 115 000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч С.Батмөнх нь уг 2 155 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж бид эвлэрсэн болно. Хариуцагч С.Батмөнхийн тайлбарыг татгалзах зүйлгүй. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
Хариуцагч С.Батмөнх нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч С.Батмөнх миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Жанчивтай уулзан ярилцаж нэхэмжлэгч Ю.Жанчив нь нэхэмжилсэн 5 250 000 төгрөгөө багасгаж 2 115 000 төгрөг нэхэмжилснийг Батмөнх миний бие 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Жанчив нь хариуцагч С.Батмөнхөд холбогдуулан 5 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ю.Жанчив нь нэхэмжилсэн 5 250 000 төгрөгөө багасгаж 2 115 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Батмөнх нь хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 115 000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.Жанчив нь нэхэмжилсэн 5 250 000 төгрөгөөр багасгаж 2 115 000 нэхэмжилснийг хариуцагч С.Батмөнх нь хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 115 000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөгийг төлж барагдуулна гэж зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 5556458111 тоот данснаас 49 475 төгрөг, хариуцагч С.Батмөнхөөс 49 475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Жанчивт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА