Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2016/00667

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч,  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  ******* нар  оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* миний бие тэтгэвэр тогтоолгох болсон тул 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл,  1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Баян-Өндөр сумын сургуульд багшаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 жилийн 2 дугаар сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар,  түүний 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, түүний 1981-1984, 1988, 1990, 1994 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 350, 651 тоот албан бичгүүд, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1977 оны 07-р сарын 01-ний өдрийн 20 тоот, 1978 оны 07-р сарын 15-ны өдрийн 43 тоот тушаалуудын хуулбар, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын хөдөлмөр политехникийн сургалттай 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1988 оны 09-р сарын 06-ны өдрийн 45 тоот, 1989 оны 12-р сарын 27-ны өдрийн 87 тоот, 1990 оны 09-р сарын 01-ний өдрийн 59 тоот, 1991 оны 05-р сарын 09-ний өдрийн 59 тоот, 1992 оны 06-р сарын 01-ний өдрийн 40 тоот, 1993 оны 03-р сарын 15-ны өдрийн 18 тоот тушаалуудын хуулбар, 1982, 1983, 1984 онуудын баярын бичгүүдийг эх болон хуулбар байдлаар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болох нь 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс бага ангийн багшаар ажилд томилсон талаархи Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1977 оны 07-р сарын 01-ний өдрийн “Багш нарыг шинээр томилох, шилжүүлэн өөрчлөх, чөлөөх тухай” 20 тоот тушаал,  цэргийн албанд тэнцсэн Д.*******г ажлаас чөлөөлсөн талаархи мөн хэлтсийн даргын 1978 оны 07-р сарын 15-ны өдрийн “Захирал, эхрлэгч, хичээлийн эрхлэгч, багш, хүмүүжүлэгчид, мэргэжлийн зарим ажилчдыг ажилд томилох, чөлөөлөх, шилжүүлэх, халах тухай” 48 тоот тушаал зэргээр,

1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сар ын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болох нь түүний 1981-1984 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 651 тоот албан бичиг, ажилдаа амжилт гаргаж шагнуулсан 1982, 1983, 1984 онуудын баярын бичгүүд, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******гийн мэдүүлэг зэргээр,

1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын хөдөлмөр политехникийн сургалттай 10 жилийн 2 дугаар сургуульд багш, хичээлийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байсан болох нь түүний 1988, 1990, 1994 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 350 тоот албан бичиг, түүнд 6Д ангийг хариуцуулж, үр дүнтэй ажиллахыг даалгасан Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын хөдөлмөр политехникийн сургалттай 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1988 оны 09-р сарын 06-ны өдрийн “Багш нарт ажил хувиарлах хариуцуулах тухай” 45 тоот тушаал, түүнийг шинэ жилийн баярын үеэр жижүүр, эргүүлээр томилсон мөн захирлын 1989 оны 12-р сарын 27-ны өдрийн “Жижүүр, эргүүл томилох тухай” 87 тоот тушаал, түүнийг хичээлийн эрхлэгчээр ажилд томилсон мөн захирлын 1990 оны 09-р сарын 01-ний өдрийн “Хичээлийн эрхлэгч авч ажиллуулах тухай” 59 тоот тушаал,  түүнийг улсын шалгалтын комиссын гишүүнээр томилсон мөн захирлын 1991 оны 05-р сарын 09-ний өдрийн “Анги дэвших, сургууль төгсөх, шалгалт авах комисс, гишүүд, салбар комиссыг батлах тухай” 59 тоот тушаал, “Багш нар, ажилчдын 7-№0-р сарын цалин  тогтоолтыг батлах тухай” мөн захирлын 1992 оны 06-р сарын 01-ний өдрийн 40 тоот тушаал, Д.*******г дэд захирлаар ажилд томилсон мөн захирлын 1993 оны 03-р сарын 15-ны өдрийн “Дэд захирлыг томилон ажиллуулах тухай” 18 тоот тушаал, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******гийн мэдүүлэг зэргээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөн түүний 1979 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж тухайн байгууллагуудын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал нь дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт Дамдингийн *******гийн 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сар ын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 8 жилийн дунд сургуульд багшаар,

1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын хөдөлмөр политехникийн сургалттай 10 жилийн 2 дугаар сургуульд багш, хичээлийн эрхлэгч, дэд захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч  шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ