Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0148

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Ц.Гансүлд

Шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 2008002470092 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд ээлжийн ахлагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 14 дүгээр баг, Говил ...тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Г.... нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний дотор талд иргэн О....ыг “ажлаа хүлээлгэж өгдөггүй гэж хүмүүсд хэллээ, ялгасан уутнаас авсан байна гэж хэллээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж зодон, биед нь зүүн хацар, шанаа, уруул орчимд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ ирээд ...тай хамт ..., ... нараас ажил хүлээн авсан. Ээлж хүлээлцэх дэвтэр дээр гарын үсэг зураад ажпынхаа хувцсыг солиод сууж байхад ... надаас хэруүл өдөөд “чи бууны нохой хүмүүсийн дунд янз бүрийн юм ярьж гүйдэг, намайг ажил хийдэггүй, ажлаа хүлээлгэж өгдөггүй гэж бусдад хэлсэн байна” гээд байсан. Би чи юу яриад байгаан гээд тор үйлдвэрлэдэг машинаа эргэж тойроод явж байхад ... араас ирээд намайг барьж аваад миний зүүн хацарлуу нэг удаа уруул руу нэг удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 20-22 х/,

 2.Шүүгдэгч Г....ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хамт ээлжинд гарч байсан ...баярын хамт ажлаа ..., ... 2-т өгсөн. Бид нар ээлжтэй өдрөө жонштой гялгар уутаа ялгадаг юм. Тэгтэл ... надад хандаж миний ялгасан уутнаас авсан байна гэсэн. Би өөдөөс нь аваагүй гэхэд ... надруу дайраад байсан. Тэр үед миний уур хүрээд ...ыг цохисон. ... Би гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээлж хүлээлцээд байж байхад үйлдвэрийн баруун талд ..., ... 2 маргалдаад зогсоод байсан. Тэгээд барилцаж аваад зодолдох гээд байхаар нь би очоод боль боль гээд салгасан. Би тэгээд буцаад яваад өгсөн. Дараа нь ...той уулзахад хацар шанаанд нь зулгаралт үүссэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х /,

           4.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ... ХХК-д жолооч ажилтай. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18:00 цагийн үед миний унаж явдаг машин эдвэрсэн ба би машинаа янзлаад үйлдвэр дотроо байсан. Тухайн өдөр 18:00 цагийн үед ..., ... хоёр өөрийнхөө ээлжийг ..., ... хоёрт ээлж хүлээлцээд ажиллаж байсан. Би машинаа янзалж машин доогуураа байж байтал хэрүүл маргаан болоод чанга чанга дуугаралдаад байсан. Би машинаа янзлуулах гээд хүн дуудсан байсан учир машин доороос гараагүй. Зодолдохыг нь хараагүй. Тэгээд гараад юу болсон талаар ...оос асуусан чинь ...тэй маргалдаад цагдаа дуудсан гэж хэлсэн. Би өөрсдөө учир зүүгээ олооч дээ гэж хэлэхэд ... цагдаа ирж байгаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 26 х /,

 

           5.Гэрч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... уг нь тайван, гэр бүлийн хувьд ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Хүүхэд гэр бүлдээ хайр халамжтай, ямар нэгэн ааш, авир гаргаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 29 х /,

6.Шинжээчийн 356 тоот дүгнэлт

   1.О....ын биед зүүн хацар, шанаа, уруул орчимд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 15-16 х/,

               7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 33 х/

           8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26 х/

           9.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 35 х/

10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25 х/ 7.

11.Эвлэрлийн баталгаа /хх 59 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.... нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн байранд О....ыг “ажлаа хүлээлгэж өгдөггүй гэж хүмүүсд хэллээ, ялгасан уутнаас авсан байна гэж хэллээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж зодон, биед нь зүүн хацар, шанаа, уруул орчимд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:  

   Хохирогч О....ын: “... Ээлж хүлээлцэх дэвтэр дээр гарын үсэг зураад ажпынхаа хувцсыг солиод сууж байхад ... надаас хэруүл өдөөд “чи бууны нохой хүмүүсийн дунд янз бүрийн юм ярьж гүйдэг, намайг ажил хийдэггүй, ажлаа хүлээлгэж өгдөггүй гэж бусдад хэлсэн байна” гээд байсан. Би чи юу яриад байгаан гээд тор үйлдвэрлэдэг машинаа эргэж тойроод явж байхад ... араас ирээд намайг барьж аваад миний зүүн хацарлуу нэг удаа уруул руу нэг удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 20-22 х/,

Шүүгдэгч Г....ы “...Тэр үед миний уур хүрээд ...ыг цохисон. ... Би гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Х....ын “... барилцаж аваад зодолдох гээд байхаар нь би очоод боль боль гээд салгасан. Би тэгээд буцаад яваад өгсөн. Дараа нь ...той уулзахад хацар шанаанд нь зулгаралт үүссэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х /,

           Гэрч Б....ийн “... юу болсон талаар ...оос асуусан чинь ...тэй маргалдаад цагдаа дуудсан гэж хэлсэн. Би өөрсдөө учир зүүгээ олооч дээ гэж хэлэхэд ... цагдаа ирж байгаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 26 х /,

Шинжээчийн 356 тоот дүгнэлт

   1.О....ын биед зүүн хацар, шанаа, уруул орчимд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 15-16 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

 

 

 

Г.... нь хохирогч О....ын биед зүүн хацар, шанаа, уруул орчимд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Г.Дэлгэрсахйан нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

            Хохирогч О.... 140,000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг төлбөр төлөгдсөн, хохирогчийн зүгээс эвлэрсэн гомдол саналгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 59 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

            Улсын яллагч: Г....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх 480,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын талаар хэлэх тайлбаргүй гэсэн.

Г.... нь бусдад учруулсан хохирол 140,000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 480 нэгжтэй тэнцэх 480,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ыг 480 нэгжтэй тэнцэх 480,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г....д үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г....д мэдэгдсүгэй.

 5.Г....ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 140,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ