Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2016/00670

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ад холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 14446813,28 төгрөг, нотариатын зардал 10000 төгрөг, нийт 14456813,28 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь иргэн ******* овогтой *******тай 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 15000000 /арван таван сая/ төгрөгийн жижиг дунд бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн 2-р гудамжны 22 тоот хаягт орших хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлах өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 2778406,72 төгрөг, зээлийн хүүнээс 3760663,28 төгрөг төлсөн ба 2016 оны 01 сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлээс 12221593.28 төгрөг, зээлийн хүү 2182993 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42227 төгрөг, нийт 14446813,28 /арван дөрван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга найман зуун арван гурван төгрөг хорин найман мөнгө/, мөн нотариатын зардалд 10000 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос дээрх мөнгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би *******наас 15000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үндсэн зээлээс 2778406,72 төгрөг, зээлийн хүүгээс 3760663,28 төгрөг төлсөн. *******ны нэхэмжилсэн 14446813,28 төгрөг болон нотариатын зардал 10000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн 14446813,28 төгрөг, нотариатын зардал 10000 төгрөг, нийт 14456813,28 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн  зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ын Зээлийн гэрээний үүргийн 14446813,28 төгрөг, нотариатын зардал 10000 төгрөг, нийт 14456813,28 төгрөгийг ******* ХХК-д төлөхийг зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 115092 төгрөг, хариуцагч Б.*******аас 115092 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.        

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан  уг захирамжийг хариуцагч Б.******* нь  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцааны  зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ