Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2016/00672

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 2896563,45 төгрөг, нотариатын зардал 9500 төгрөг, нийт 2906063,45 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь иргэн ******* овогтой *******тэй 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 5000000 /таван сая/ төгрөгийн жижиг дунд бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хаягт орших өмчлөх эрхтэй газар, улсын дугаартай ТОҮОТА ЕБ маркийн ******* арлын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 2445842.55 төгрөг, зээлийн хүүнээс 1671673.14 төгрөг төлсөн ба 2016 оны 02 сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлээс 2554157.45   төгрөг, зээлийн хүү 317109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25297 төгрөг, нийт 2896563.45 /хоёр сая найман зуун ерэн зургаан мянга таван зуун жаран гурван төгрөг дөчин таван мөнгө/, мөн нотариатын зардалд 9,500 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос дээрх мөнгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.******* би 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******наас 5000000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 1671673,14 төгрөгийг төлсөн ба одоо үлдсэн 2554157,45 төгрөг, зээлийн хүү 317109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25297 төгрөг, нийт 2896563,45 төгрөг болон нотариатын зардал 9500 төгрөгийг төлж барагдуулна. Өөр маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүргийн 2896563,45 төгрөг, нотариатын зардал 9500 төгрөг, нийт 2906063,45 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн  зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******гийн зээлийн гэрээний үүргийн 2896563,45 төгрөг, нотариатын зардал 9500 төгрөг, нийт 2906063,45 төгрөгийг ******* ХХК-д төлөхийг зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 30648 төгрөг, хариуцагч Г.*******гээс 30648 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан  уг захирамжийг хариуцагч Г.******* нь  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцааны  зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ