Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0175

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

  нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

  улсын яллагч С.Мөнхгэрэл /томилолтоор/,

  шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ы ...ад холбогдох 1902009180394 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улбаанаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ...ы ... /.../.  ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Б.... нь 2019 оны 10 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9- тетрагидроканнабинол”-ын агууламжтай, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 хэсэг нийт 877 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод гэртээ, 2 хэсэг нийт 0,8 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөх үедээ тухайн болсон явдлын талаар, тухайн мансууруулах өвсийг Төв аймгийн Борнуур сумаас түүсэн байдал, өөрийн гэртэй хадгалж байсан зэргийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            2.Шүүгдэгч Б....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн мансууруулах өвсийг Төв аймгийн Борнуур сумаас өөрөө очиж түүгээд, өөрийн гэртээ хадгалж байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

        3.Шинжээчийн 6512 дугаартай дүгнэлт

“1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол илэрч байна. “... ...” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 17-21 х/,

         4.Шинжээчийн 4431 дугаартай дүгнэлт

 1.Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 41-42 х/,

 5.Шүүх сэтгэц эмгэг судлалын 1374 дугаартай дүгнэлт

 1.Б.... нь 2019 оноос Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байна.

 2.Одоо Б.... нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.

 3.Б.... нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн. ...” гэх дүгнэлт /хх 23, 25 х/,

 6.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Б....ын өмссөн хар өнгийн тамирын өмдний зүүн талын халааснаас гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйлийг “мансууруулах шавар” гэж хэлээд, гадуураа хөх өнгийн гэртэй, Самсунг маркийн гар утасны гаднах гэрийг нь авахад гар утасны хойд талд наалдсан байсан бор өнгийн шавар мэт зүйлийг гаргаж өгсөн. /хх 8-10 х/,

7.Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Үзлэгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 36 дугаар гудамж а22 тоотод явуулав. ... Хашааны баруун хойд буланд 1 давхар тоосгон байшин байх ба уг байшингийн зүүн хойд булангийн дээвэр хэсэгт цоорхой хэсгээс 2 хэсэг цагаан өнгийн гялгар ууттай, шаргал өнгийн хатсан ургамал мэт зүйл, “fuza tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйлийг гаргаж өгөв.” /хх 5-7 х/,

8.Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12 х/,

 9.Гэрч О....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү зураг зурахдаа сайн, их гоё зурдаг, сагсан бөмбөг тоглодог. Өмнө нь хэрэг түвэгт холбогдож байгаагүй. ...ыг мансууруулах бодис хэрэглэдэг талаар огт мэдэхгүй, ааш зан, сэтгэл санаа, бие махбодид нь ямар нэгэн өөрчлөлт гарсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

             10.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 9-10, 12 х/,

              11.Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг /хх 11-12 х/,

              12.Хэргийн газарт болон орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7 х/,

              13.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол /хх 4 х/,

              14.Эд мөрийн баримтаар тооцох тухай Прокурорын тогтоол /хх 14 х/,

              15.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38 х/

16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 х/

17.Оршин суух хаягийн тодорхойлолт /хх 49 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.... нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9- тетрагидроканнабинол”-ын агууламжтай, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 хэсэг нийт 877 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод гэртээ, 2 хэсэг нийт 0,8 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Шүүгдэгч Б....ын “Би уг ургамлыг өөрөө түүж, гэртээ хадгалж байсан нь үнэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            Шинжээчийн 6512 дугаартай дүгнэлт

“1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол илэрч байна. “... ...” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 17-21 х/,

         Шинжээчийн 4431 дугаартай дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 41-42 х/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын 1374 дугаартай дүгнэлт

 1.Б.... нь 2019 оноос Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байна.

 2.Одоо Б.... нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.

 3.Б.... нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн. ...” гэх дүгнэлт /хх 23, 25 х/,

 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Б....ын ... өмссөн хар өнгийн тамирын өмдний зүүн талын халааснаас гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйлийг “мансууруулах шавар” гэж хэлээд, гадуураа хөх өнгийн гэртэй, Самсунг маркийн гар утасны гаднах гэрийг нь авахад гар утасны хойд талд наалдсан байсан бор өнгийн шавар мэт зүйлийг гаргаж өгсөн. /хх 8-10 х/,

             Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Үзлэгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 36 дугаар гудамж а22 тоотод явуулав. ... Хашааны баруун хойд буланд 1 давхар тоосгон байшин байх ба уг байшингийн зүүн хойд булангийн дээвэр хэсэгт цоорхой хэсгээс 2 хэсэг цагаан өнгийн гялгар ууттай, шаргал өнгийн хатсан ургамал мэт зүйл, “fuza tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйлийг гаргаж өгөв.” /хх 5-7 х/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан.

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б....ын түүж бэлтгэсэн, хадгалсан ургамлаас Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон бодис илэрсэн бөгөөд байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан  нь “Бэлтгэсэн”-д,

Сэтгэцэд нөлөөт бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан”-д тус тус хамруулна.

Каннабис /өвс/ нь байгальд ургадаг сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай бөгөөд түүнийг түүж цуглуулсан, биедээ болон хашаандаа байлгаж байсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан.          

         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул  шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон.

Улсын яллагч: Шүүгдэгч Б....ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү? гэв.

Шүүгдэгч Б....ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг шаардахгүй, нийгмийн хор аюул ихтэй зэргийг харгалзан түүнд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа хорих ял шийтгүүлж байгаа байдлыг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн бор өнгийн “шавар” мэт зүйл, №2 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн бор өнгийн “шавар" мэт зүйл, №3 гэж хаягласан гялгар ууттай, шаргал өнгийн хатсан ургамал мэт зүйл, №4 гэж хаягласан гялгар ууттай, шаргал өнгийн хатсан ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан “Fuze Теа” гэсэн шошготой, хуванцар савтай ургамал мэт зүйлүүд тус тус Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэсэн.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт ...ы ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “Тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б....ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн бор өнгийн “шавар” мэт зүйл, №2 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн бор өнгийн “шавар" мэт зүйл, №3 гэж хаягласан гялгар ууттай, шаргал өнгийн хатсан ургамал мэт зүйл, №4 гэж хаягласан гялгар ууттай, шаргал өнгийн хатсан ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан “Fuze Теа” гэсэн шошготой, хуванцар савтай ургамал мэт зүйлүүд тус тус Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ