Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0029

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

            улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,

            хохирогч Б., түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

           шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903009280451 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

          Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Тээвэр удирдлага, зохион байгуулалт мэргэжилтэй, “” ХНН зорчигчийн вагон депод цэвэрлэгээ, зэхэлтийн цехэд мастер ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тольтон бургууд овогт ийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Д. нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Еvегуdау” худалдааны төвийн зүүн урд замд 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд “Ноndа Insignt” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан “Тоёота Приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, улмаар тээврийн хэрэгслийнхээ дугуйг солих гэж байсан явган зорчигч Б.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /прокурорын яллах дүгнэлтээс/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08-р сарын 03-ны өдөр Төв аймаг Баянцогг сумын Хар чулуут гэх газраас Улаанбаатар хотруу Т.Приус 20 маркийн дугаартай автомашинтай 4 том хүн 2 хүүхдийн хамтаар Архангай салдаг уулзвараар баруун гар тийш эргээд 100 гаран метр яваад дугуй хагарсан, машинаа баруун гар талруу хашлага шахаж зогсоогоод аваарын гэрлээ асааж аюулгүй байдлыг хангаж зогсоод буугаад үзтэл зүүн хойд дугуйнд түлхүүр зоогдсон байсан. Машинд байгаа зорчигч нарыг замын урд тал руу буулгаад данхраад аваад данхраадаж тонгойгоод зогсож байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Тухайн машиныг хараагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Нарийн гэдэс тасарсан, ходоодны амсар язарсан, аарцаг, сэртэн хугарсан 1 шүд унасан, 4 шүд хөдөлсөн, хэл язарсан. Автомашинд үнэлгээ хийлгээгүй, шууд засвар дээр 550.000 төгрөг авсан. Би гомдолтой байгаа, төмөр замын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоогоор 193.926 төгрөгийн зардал гарсан. Хохирлын баримт байгаа цаашид Солонгос улсад эмчлүүлж оношлуулах шаардлагатай байгаа зардалд 8 сая төгрөг гарна. Нийт 8,193,926 төгрөг нэхэмжилж байна. Жолооч миний эмчилгээний зардалд хэдэн төгрөг гаргасныг сайн мэдэхгүй байна 110,000 төгрөг гарсан байх. …” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

2.Хохирогч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 8 дугаар сарын 03-ны өдөр ахынхаа хүүхдийн үсний найранд оччихоод буцаж явсан. Машины дугуй хагарчихаар нь машинаа баруун гар тал руугаа шахаж байрлуулаад аваараа татаад хойноосоо данхраад аваад зогсож байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Эмнэлэгт сэрсэн. Тухайн үед замаас гарах боломж байгаагүй. Яагаад гэвэл мод тарьчихсан битүү байсан.  Замаас гаръя гээд харахад ойр хавьд гарц байгаагүй. Цаашид эмчилгээ хийлгэмээр байна. Эмчилгээгээ хурдан, сайн хийлгэхгүй бол хөдөлмөрийн чадвараа алдана гэж дүгнэлт гарсан байсан. Эмчилгээний зардалаа нэхэмжилж авмаар байна. Солонгос улсад эмчлүүлэх зардал 17,127,786 төгрөгийн нэхэмжлэл гарсан. Би 2017 онд Капитрон банкнаас 18,000,000 төгрөгийн хашаа байшингийн зээл авч байсан. Би одоо ажил хийж чадахгүй, зээлээ төлж чадахгүй хэцүү байдалтай байна. Бүгд нийлээд 35,127,786 төгрөг болж байна гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Шүүгдэгч Д.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.  ...” гэх мэдүүлэг /хх 77-78 х/,

4.Шүүгдэгч Д.ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Архангайн салдаг замаас баруун гар тал руугаа дохио өгөөд эргэсэн. Приус маркийн машин байхыг харсан. Хажууд сууж явсан тай ярьж байгаад ард сууж байсан нар унтчихсан байхыг нь харж байгаад анхаарал сарниад ын машиныг мөргөсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа ойлгож байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. ыг төмөр замын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

5.Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 40 минутанд Төмөр замын зорчигч вагон депогийн мастер Д. Хонда Инсайт маркийн улсын дугаартай автомашинтай би жолоочийн урд талд нь манай ажлын нар хойд талд суугаад “Хүй 7” худгаас хотын төв рүү шинэ 22 товчоогоор гараад Архангай салдаг уулзвараар баруун гар тийш эргээд манай жолооч надаас чи машин жолоодож чадах уу? гэж асуугаад явж байтал түс гээд явсан тухайн үед зам дээр саарал өнгийн машин зогсож байгааг харсан тэр машиныг шүргэсэн гэж бодсон машинаас буугаад хартал манай машины хойд талд зам дээр нэг хүн хэвтэж байсан тэр үед явган зорчигч мөргүүлсэн гэж мэдсэн. Миний биед болон хажуу талд сууж байсан зорчигч нарт ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй ээ. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,

6.Гэрч Ш.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 03-ний өдөр “” ХНН-н 70 жилийн ойн баярт

оролцоод  мастерын машин дотор жолоочийн яг арын суудал дээр
суугаад Хүй 7 худгаас хөдлөөд гэр лүүгээ явж байсан. Машин хөдлөөд шууд нойр
хүрээд унтаж явсан болохоор юунаас болоод осол гарсан талаар сайн мэдэхгүй
байгаа, нэг мэдэхэд түс тас гээд чимээ гарсан машинаас буугаад хартал осол болсон байсан, 1 хүн мөргүүлсэн, Т.Приус машин эвдэрсэн харагдсан. Тэгээд шууд тэндээсээ гэр лүүгээ явсан.  мастер цагдаа эмнэлэг дуудсан тэндээ үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/,

7.Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ний өдөр “” ХНН-н 70 жилийн ойн баярт
оролцоод  мастерын машинд суугаад Хүй 7 худгаас 15 цаг 40 минутын орчим хөдлөөд гэрлүүгээ явсан. Би тухайн осол гарах үед хойд суудал дээр нойр хүрээд унтаж явсан болохоор юунаас болоод осол гарсан талаар сайн
мэдэхгүй байгаа. Түс тас гээд явсан машинаас буугаад хартал хойно нэг хүн машин зам дээр хэвтэж байгаа харагдсан айгаад сайн хараагүй.  мастер цагдаа, эмнэлэг дуудсан тэндээ байж байгаад гэрлүүгээ явсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,

8.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 03-ний өдөр “” ХНН-н 70 жилийн ойн баярт
оролцоод  мастерын машин дотор хойд талын суудал дээр суугаад
Хүй 7 худгаас 15 цаг 40 минутын орчим хөдлөөд гэрлүүгээ явсан. Нойр хүрээд унтаж явсан болохоор юунаас болоод осол гарсан талаар сайн мэдэхгүй байгаа. Түс тас гээд чимээ гарсан машинаас буугаад хартал осол болсон байсан. Тэгээд шууд тэндээсээ гэрлүүгээ явсан.  мастер цагдаа эмнэлэг дуудсан тэндээ үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 43 х/,

 9.Шинжээчийн 9648 дугаар дүгнэлт.

           1.Б.ын биед нарийн гэдэсний чацархай, ходоодны бага махиа хэсгийн задрал, хэвлий хөндийн цусан хураа /200мл/, элэгний эдийн няцрал, баруун бөөрний эдийн няцрал, хоёр уушгины арын хэсгийн уушгины эдийн няцрал, хоёр талын плеврын хөндийд шингэн хуралдалт, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэтрэнгийн хугарал, баруун, зүүн ацетабулын дотор ирмэгээс доош суудал ясруу үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн талын суудал ясны дээд салааны хугарал, дээд зүүн 5-р шүдний булгарал, дээд баруун 1,2, дээд зүүн 1,2-р шүдний сулрал, зүүн тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

           5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 47-48 х/,

10.Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлт:

1.Хонда Инсайт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч  овогтой  нь МУ-ын ЗХД-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Баасанжаргал овогтой  нь МУ-ын ЗХД-ийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх 64 х/,

11.”Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт:

1.Уг автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн гар талын ойр, холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ тэнхлэг тохиргоо алдагдсан, баруун гар талын их гэрлийн ойр холын тусгал стандартын шаардлага хангахгүй, урд буфер баруун гар талын булан хэсгээрээ хагарсан баруун гар талын их гэрэл хагарч дотогшоо чихэгдсэн, баруун гар талын урд крыло хонхойж урагдаж баруун гар талын урд хаалгатай наалдсан, баруун гар талын хавтас толь хагарсан, баруун гар талын оврын гэрэл, дохионы гэрлийн чийдэнгүүд асахгүй, зүүн болон баруун гар талын аваарын дэр задарсан (air bag) зэрэг нь техникийн сүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлын хэмжээ тэнхлэг тохиргоо алдагдсан, баруун гар талын их гэрлийн ойр холын тусгал стандартын шаардлага хангахгүй, урд буфер баруун гар талын булан хэсгээрээ хагарсан баруун гар талын их гэрэл хагарч дотогшоо чихэгдсэн, баруун гар талын урд крыло хонхойж урагдаж баруун гар талын урд хаалгатай наалдсан, баруун гар талын хавтас толь хагарсан, баруун гар талын оврын гэрэл, дохионы гэрлийн чийдэнгүүд асахгүй, зүүн болон баруун гар талын аваарын дэр задарсан (air bag) зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3.Дээрх эвдрэл гэмтэл нь тухайн зэм тээврийн ослын үед үүсэн эвдрэл гэмтэл тул осолд нөлөөлсөн гэх эвдрэл гэмтэл байхгүй байна.

4.Нөлөөлсөн гэх эвдрэл гэмтэл байхгүй байна.

5.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВЗ бүхий тоормосны системтэй.

6.Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.

7.Дээрх эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байна.

8.Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 4,8-7,3мм (стандарт суудлын автотээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,6 мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. гэх дүгнэлт /хх 59-60 х/,

 

 12.Гэрч Б.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэр их авъяастай, юу л бол юу хийнэ. Эхнэр  зан байдлын хувьд их тайван ааш зан нь тогтвортой, дөлгөөхөн, хүний хэлснийг биелүүлдэг, аливаа зүйлд хайнга ханддаггүй, архи уухгүй, тамхи татахгүй, ямар нэгэн хорт зуршил байхгүй, 3 хүүхдээ тэжээх гэж амьдралын төлөө л яваа хүн. ...” гэх мэдүүлэг /хх 44 х/,

13.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 11-12 х/

14.Жолооч Д.ы согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “0,00 хувийн согтолттой” гэх тэмдэглэл /хх 6 х/

15.Хохирлын баримтууд /хх 86-93 х/

16. “Юнайтэд экспресс” ХХК-ийн гаргасан өвчтөний эмчилгээний мэдээлэл /хх 95-101 х/

17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 136 х/

18.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 137 х/

19.Жолоочийн лавлагаа /хх 138 х/

20.Эд хөрөнгөтэй эсэх энгүй лавлагаа /хх 139 х/

21.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 140 х/

22.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 141 х/

23.Хохирол төлсөн баримтууд /хх 25, 29, 144-149, 199-209 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Д. нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Еvегуdау” худалдааны төвийн зүүн урд замд 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд “Ноndа Insignt” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан “Тоёота Приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг солих гэж байсан Б.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.ын “...би  ухаан алдаад эмнэлэгт сэргэсэн. Тэр үед үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Нарийн гэдэс тасарсан, ходоодны амсар язарсан, аарцаг, сэртэн хугарсан 1 шүд унасан, 4 шүд хөдөлсөн, хэл язарсан. …” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

Шүүгдэгч Д.ы “...Би гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй  ...” гэх мэдүүлэг /хх 77-78 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ц.ын “...тухайн үед зам дээр саарал өнгийн машин зогсож байгааг харсан тэр машиныг шүргэсэн гэж бодсон машинаас буугаад хартал манай машины хойд талд зам дээр нэг хүн хэвтэж байсан тэр үед явган зорчигч мөргүүлсэн гэж мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,

Гэрч Ш.ын “... би унтаж явсан нэг мэдэхэд түс тас гээд чимээ гарсан машинаас буугаад хартал осол болсон байсан, 1 хүн мөргүүлсэн, Т.Приус машин эвдэрсэн харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/,

   Гэрч Д.ийн “...унтаж явтал түс тас гээд явсан машинаас буугаад хартал хойд нэг хүн машин зам дээр хэвтэж байгаа харагдсан айгаад сайн хараагүй.  мастер цагдаа, эмнэлэг дуудсан ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,

   Гэрч Б.гийн “...Түс тас гээд чимээ гарсан машинаас буугаад хартал осол болсон байсан. ...  мастер цагдаа эмнэлэг дуудаад тэндээ үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 43 х/,

 Шинжээчийн 9648 дугаар дүгнэлт.

           1.Б.ын биед нарийн гэдэсний чацархай, ходоодны бага махиа хэсгийн задрал, хэвлий хөндийн цусан хураа /200мл/, элэгний эдийн няцрал, баруун бөөрний эдийн няцрал, хоёр уушгины арын хэсгийн уушгины эдийн няцрал, хоёр талын плеврын хөндийд шингэн хуралдалт, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хөндлөн сэтрэнгийн хугарал, баруун, зүүн ацетабулын дотор ирмэгээс доош суудал ясруу үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн талын суудал ясны дээд салааны хугарал, дээд зүүн 5-р шүдний булгарал, дээд баруун 1,2, дээд зүүн 1,2-р шүдний сулрал, зүүн тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

           5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 47-48 х/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлт:

1.Хонда Инсайт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч  овогтой  нь МУ-ын ЗХД-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Баасанжаргал овогтой  нь МУ-ын ЗХД-ийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх 64 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож “Тоёота Приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг солих гэж байсан Б.ыг мөргөж, мэрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан зэрэг нь уг гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг хангаж байгаа.

            Д. нь “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг болон дээрх үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авч чадалгүй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршигт хүргэсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.ы үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирлын талаар:

Хохирогч Б.ын эмчилгээний болон бусад зардалд баримтаар нэхэмжилсэн 809,300 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал гэж 2,000,000 төгрөг нийт 2,809,300 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны депозит дансны энгүй хуулга /хавтаст хэргийн 199-209 дүгээр хуудас/, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, иргэний нэхэмжлэгч Д.Баасанжаргалын автомашины хохирлын 900,000 төгрөг төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 29 дүгээр хуудас дахь түүний мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа.

Хохирогчоос БНСУлсад эмчлүүлэх зардал 17,127,786 төгрөг, Капитрон банкнаас 2017 онд авсан хашаа байшингийн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа.

БНСУлсад эмчилгээ хийлгэхэд хэдэн төгрөгийн тооцоо гарахыг урьдчилан тойм байдлаар гаргасан хавтаст хэргийн 95-101 дүгээр хуудсан дахь БНСУлсад эмчлүүлэх зардлын баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул дээрх баримтуудад үндэслэж тооцоог гаргах боломжгүй, мөн БНСУлсад эмчилгээ хийлгэх эмнэлэгтэй байгуулсан гэрээ, урьдчилгаа төлсөн болон онгоцны тасалбарын баримтууд байхгүй, уг эмчилгээ Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон эсэх нь тодорхойгүй тул шүүхээс дээрх зардлыг урьдчилан гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн тул цаашид хийгдсэн эмчилгээний зардлын баримтуудаа үндэслэж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Мөн хохирогчийн 2017 онд банкнаас авсан зээл төлөгдөөгүй асуудал нь уг гэмт хэргээс улбаатай боловч шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй учраас эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй тул уг асуудлаар иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Улсын яллагч: Д.ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасч, 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Хохирогч түүний өмгөөлөгч нар: Энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан 03 жилийн хорих ял оноож өгнө үү? гэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, бодитой гарсан зардлыг төлсөн, цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардлыг төлөх боломжтой, төлөхөө илэрхийлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй, хорих ял оногдуулбал ажилгүй болж хохирлыг төлөхөд хүндрэл үүснэ, уг гэмт хэрэг тохиолдлын шинжтэй, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хөнгөн гэмт хэрэг байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

           Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зорчих хэсэг дээр  анхааруулах тэмдэг тавилгүй автомашины дугуйгаа засварлаж байсан хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн арилаагүй зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

          Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй хохирогчид цаашид эмчилгээ шаардлагатай байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагыг бүрэн хангаагүй гэж шүүх үзсэн.

            Шүүгдэгч Д.ы 441964 дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд нийт  2,809,300 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 900,000 төгрөг тус тус төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тольтон бургууд овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Д.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

5.Д.ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 2,809,300 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 900,000 төгрөг тус тус төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээ, асаргаа сувилгаа, бусад зайлшгүй гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

6.Хэрэгт хураагдан ирсэн Д.ы 441964 дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ