Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0034

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч Ц. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт гийн т холбогдох 1908050981817 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт гийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц. нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 7-3 тоотод гэр бүлийн хамаарал бүхий бэр дүү З.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч З.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүүгээ хичээлээс нь аваад 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 7 айлын 3 тоот гэртээ ирэхэд хадам ээж  согтуу орж ирээд чи намайг тоодоггүй, миний хүүгээр тэжээлгэж өдий зэрэгтэй явж байгаа гэж агсраад байсан, тэгэхээр нь өөрсдийнхөөрөө бод би юу хэлэхэв дээ гэсэн. Тэгээд байж байхад хадам эгч  нөхрийн хамт орж ирээд юу болсон бэ гээд хадам ээжийг унтаач гэсэн, тэгэхээр нь би над руу агсраад байна гэж хэлсэн чинь “чи нөхрийгөө нас барахад 108 зулны 1 ширхэг гол ороогоогүй байж, ингэж явж болдог юм уу, гэр орон замбараагүй байдаг” гэсэн. Тэгэхээр нь би “та нар өөрсдийн бодсоноороо бод, надад хэлэх юм байхгүй” гэсэн чинь  эгч түлхэж унагаахаар нь босч ирээд “та хүн барьж, зодох гэж байна уу” гэсэн чинь нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон, би хойшоо орон дээр унаад босох хооронд манай хүүг авч явах гээд татахаар нь хүүхдээ өгөхгүй гэж татаад авсан чинь үснээс зулгаасан. Над руу шар хөдөлгөсөн үг хэлэхээр нь зөрүүлээд “чи ч гэсэн арчаагүй янхан” гээд хэлсэн чинь над руу тогооны таг шидэхэд гэдсэнд оносон, тэгээд гарахдаа ширмэн тогоо шидэхэд оноогүй, энэ үед нөхөр нь аваад явсан. Тэгээд хадам эгч намайг зодох үед хадам ээж байж байгаад тэр хоёрын өмнө явсан. Тэр хүмүүсийг гарсны дараа хаалгаа дотроос нь түгжээд цагдаа дуудаад, цагдаа ирэх хүртэл тэр хэд хаалга балбаж байгаад яваад өгсөн. Ингээд удаагүй цагдаа ирээд хамт явах үед эгчийн нөхөр нь намайг хараагаад байсан. Миний биед учирсан тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг хадам эгч гараараа цохиж учруулсан, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг хадам эгч намайг зодох үедээ гарнаас зулгаагаад байсан тэгэхэд учирсан. ... надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 19-22, 23-24 х/,

2.Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ий биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Гэрч З.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад үдээс хойш 16:00 цагийн үед дүү э хадам эгчдээ зодуулсан байдалтай ирсэн. Манай дүүгийн баруун талын нүд нь хөхрөөд хавдсан байдалтай байсан тул бид хоёр шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Толгой өвдөж байна гэсэн тул маргааш нь зураг авахуулж шүүх эмнэлэгт өгсөн. Манай дүү хэлэхдээ хадам ээж согтуу орж ирээд хэрүүл хийж, олон юм яриад байсан, тэгтэл хадам эгч орж ирээд ээжийгээ өмөөрч намайг үсдэж зодсон, тогооны таг шидсэн гэж хэлсэн. Дүүгийн нүд хөхөрснөөс өөр гэмтэл харагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

4.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 117 дугаар чиглэл дээр үүрэг гүйцэтгэх хугацаанд Хилчний 7 айлын 8 тоотод хадам ээж хэл амаар доромжлоод байна гэсэн дуудлагын дагуу шалгахад хохирогч э хоёр хүүхдийн хамт гэртээ уйлсан байж байсан ба гадаа хадам ээж нь согтуу байсан мөн хүргэн ах нь эрүүл байсан ба зодсон гэх хадам эгч нь байхгүй байсан. Тэгээд би зодуулсан гэх ээс мэдүүлэг авахад хадам эгч намайг зодсон, үсдсэн, түлхэж унагаасан, тогооны таг шидсэн гэж мэдүүлсэн. Түүний нэг нүд нь жоохон хавдсан байсан бөгөөд өөр ил харагдах шарх ажилагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

5.Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Мөнхбат нь өвчний улмаас нас бараад 10 гаран хонож байсан юм. Манай хүүгийн эхнэр болох бэр э нөхрийгөө нас барснаас хойш гэртээ тогтохгүй гадуур яваад, гэртээ байхдаа тамхи татаад гэр орноо янзлахгүй байсан, би ажил явдалтай байгаа юм чинь гээд юм хэлээгүй. 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байсан, би жоохон халамцуу байхдаа бэр З.ийг зул өргөчих, гэр орноо цэгцэлчих гэж хэлсэн, мөн тамхи татаад бурхан руу нуруугаа харуулаад суучих юм гэсэн чинь намайг согтуу авгай гэх зэргээр элдэв янзаар хэлж бид хоёр маргалдаж байхад охин Ц. орж ирээд намайг өмөөрч хэдэн үг хэлсэн чинь тэй хэрэлдэж, маргалдах үед хүргэн Ганбат орж ирээд намайг тайвшруулаад аваад гарсан. Тэгээд З.э, Ц. хоёр хэрэлдэж байхад цагдаа ирж уулзаад явсан. Тэгээд Ганбат буцаж ороод эхнэрээ аваад гарсны дараа э хаалгаа түгжээд 1 цаг орчим болж байгаад гэртээ харисан. Намайг байхад э,  хоёр зодолдоогүй, намайг гарсаны дараа юу болсныг хараагүй бөгөөд тэр хоёрыг зодолдсон талаар мэдэхгүй байна,  ямар нэг юм хэлээгүй. Тухайн үед З.э явахдаа бид нартай уулзаагүй шууд явсан маргааш нь ирж эд зүйлээ авахдаа уулзаагүй явсан. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,

  6.Шинжээчийн 11560 тоот дүгнэлт

1.Хүний биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 27 х/,

7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/

8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39 х/ 

9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц. нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 7-3 тоотод бэр дүү З.ийн гэрт хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хохирогч З.ийн “... эгч түлхэж унагаахаар нь босч ирээд “та хүн барьж, зодох гэж байна уу” гэсэн чинь нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон, би хойшоо орон дээр унаад босох хооронд манай хүүг авч явах гээд татахаар нь хүүхдээ өгөхгүй гэж татаад авсан чинь үснээс зулгаасан. ... Миний биед учирсан тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг хадам эгч гараараа цохиж учруулсан, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг хадам эгч намайг зодох үедээ гарнаас зулгаагаад байсан тэгэхэд учирсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-22, 23-24 х/,

Шүүгдэгч Ц.ийн “...ий биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч З.ийн “... Манай дүү хэлэхдээ хадам ээж согтуу орж ирээд хэрүүл хийж, олон юм яриад байсан, тэгтэл хадам эгч орж ирээд ээжийгээ өмөөрч намайг үсдэж зодсон, ... Дүүгийн нүд хөхөрснөөс өөр гэмтэл харагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

Гэрч Б.ийн “...ээс мэдүүлэг авахад хадам эгч намайг зодсон, үсдсэн, түлхэж унагаасан, ... гэж мэдүүлсэн. Түүний нэг нүд нь жоохон хавдсан байсан бөгөөд өөр ил харагдах шарх ажилагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

Шинжээчийн 11560 тоот дүгнэлт

1.Хүний биед тархи доргилт, баруун ндний доод зовхины цус хуралт, зөөлөн эдтйн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 27 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан байхыг ойлгоно.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.

Улсын яллагчаас энэ хэргийн шүүгдэгч, хохирогч нарыг “Гэр бүлийн гишүүн” хэмээн үзэж ирүүлсэн бөгөөд дээрх ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуульчилсан нэр томьёоны тодорхойлолтод дурьдсанаар ойлгоно. Уг хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно. Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгох бөгөөд “төрлийн хүн” гэдэгт тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасанчлан гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг, “садангийн хүн” гэдэгт тус  хуулийн 3.1.6. гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хамааруулан авч үзнэ гэж заасан. Дээрх байдлаас дүгнэхэд нэг хашаанд боловч тусдаа гэр, байшинд амьдардаг хадам /шүүгдэгч/, бэр /хохирогч/-үүд хамаарахгүй тэдгээрийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-тай хүмүүст тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Ц.ийн З.ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Ц.Мөжнхцэцэг нь З.ийн биед тархи доргилт, баруун ндний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.  

Шүүгдэгч Ц. хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч З.э эмчилгээний зардалд 150,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримтгүй тул шүүх хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй учраас баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Улсын яллагч: Ц.т 360 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч: Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, надад торгуулийн ял оногдуулж өгнө үү?, би ажилд орохоор өргөдлөө өгсөн байгаа, уг торгуулийг төлөх боломжтой гэсэн.

Ц.т холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж, уг торгуулийн ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Боржигон овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ц.ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.т үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.т мэдэгдсүгэй.

6.Ц.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ