| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0006/Э |
| Дугаар | 0006 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 0006
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Д.Туяана,
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт ...гийн д холбогдох 1908058651865 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд
2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигин овогт ...гийн /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т....тай “ясны ханш унагаалаа” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт захын урагшаа нэрийг нь мэдэхгүй ясны үйлдвэрт ажлаа хийгээд байж байтал танил над руу залгаад ажил дээрээ байж бай би очиж явна гэхээр нь би хүлээгээд байж байтал ирээд нааш ир гээд намайг дуудахаар нь яваад очсон миний машинд орж ирж суугаад яагаад ханш унагаагаад байнаа бөгсний цагаан хорхой минь гэж хэл амаар доромжлоод орилоод байсан үйлдвэрээс хүмүүс хараад байхаар нь би машинаа хөдөлгөөд 500 метр орчим үйлдвэрээс холдоод д хандаж машинаас буугаад 2-лаа зодолдоё барилцаж аваад маргалдаад салсан. Тэгсэн хажуугаас шанаа руу гараараа 3 удаа цохисон, би ухаан балартаад ы хөлнөөс зуураад хэсэг байж байгаад салсан. Тэгээд би ах ... руу залгаад дуудсан, хүнд зодуулчихлаа намайг ирээд авчих гэж хэлсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 9 х/,
2.Шүүгдэгч Б.ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...... бид хоёр 2 жилийн өмнөөс бие бменээ мэддэг. СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт Хятадын хөрөнгө оруулалттай ясны үйлдвэр баригдаж байгаа юм. би тэр үйлдвэрт очоод 1 кг ясыг 50 төгрөгөөр зарахаар тохиролцсон байсан юм. 2019.11.О9-ний өдөр 16 цагийн орчимд ясны үйлдвэрийн гадаа ...тай машинд нь уулзаад би энэ компанитай ханш тохироод нийлүүлэхээр болчихсон байхад чи ханшны үнийг буулгаад тэр компанитай тохиролцчихсон байна гэж хэлсэн юм. Тэгсэн ... би ковшоор ачдаг, би өдөрт хэдэн удаа ч буулгаж чадна, чи бол гараараа буулгадаг, чи ганцаас илүү явж чадахгүй гээд намайг доромжлоод байхаар нь чи бид 2 нэгнийхээ ажил руу орохгүй гэж тохиролцсон биз дээ гэсэн чинь уурлаад бид 2 маргалдаж эхэлсэн. ... надтай зодолдоё гээд машинаа асаагаад үйлдвэрээс холдоод жалганы хажууд зогсохоор нь би машинаас нь түрүүлээд буутал ... машинаасаа буухдаа аяга барьж гарч ирээд намайг цохих гэхээр нь би зөрүүлээд гараараа шанаанд нь 2 цохисон. ...ын биед учирсан гэмтлүүдийг би гараараа 2-3 удаа цохиж учруулсан. ... хохирол төлбөрт мөнгө өгөөгүй, надаас нэхэмжлээгүй, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шинжээчийн 13328 тоот дүгнэлт
1.Т....ын биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 20 х/,
4.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32 х/ 5.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 35-36 х/
6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/
7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 40 х/
8.Ажлын газрын тодорхойлолт /хх 46 х/
9.Хохирогчийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” тухай бичгээр гаргасан
баримт /хх 52 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т....ыг “ясны ханш унагаж хямд өглөө” хэмээн түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т....ын “...намайг яагаад ханш унагаагаад байна гээд шанаа руу гараараа 3 удаа цохисон, би ухаан балартаад ы хөлнөөс зуураад хэсэг байж байгаад салсан. ...” гэх мэдүүлэг /хх 9 х/,
Шүүгдэгч Б.ы “... ...ын биед учирсан гэмтлүүдийг би гараараа 2-3 удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 13328 тоот дүгнэлт
1.Т....ын биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 20 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.
Б. нь хохирогч Т....ын духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б. нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Т.... хохирол нэхэмлэхгүй, гомдол санлагүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 52 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын талаар хэлэх тайлбаргүй гэсэн.
Б.ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийг “ясны ханш унагалаа” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан байгаа газрыг нь зорьж очин зодсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт ...гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ыг 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.д мэдэгдсүгэй.
5.Б.ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ