| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01570/И |
| Дугаар | 1351 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01570/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дүгээр баг, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн*******ын хүсэлттэй
“*******ыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн ******* би аймгийн ын 2 дугаар баг, *******ы 4-7 тоотод оршин суугч *******аас 3.500.000 төгрөг нэхэмжилж аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл шүүхээс ******* энэ хаяг дээрээ бүртгэлтэй боловч энэ хаяг нь дээр оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай тодорхойлолтоор нотлогдож хариуцагчийн хаяг тодорхойгүй байгаа тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 155 дугаар зүйлийн 155.2-т заасан заалтуудыг үндэслэн *******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь *******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг гаргажээ.
******* нь аймгийн ын 2 дугаар баг, *******ы 4-7 тоотод оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй нь болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу ******* нь тус шүүхэд *******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар аймгийн ын 2 дугаар баг, *******ы ***-*** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Хаших овогт Нямбаярын Өлзийням /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хаших овогт Нямбаярын Өлзийнямыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. *******ыг хаана байгаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ****** аймаг, ****** сумын ****** дүгээр баг, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух *******д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА