Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1463

 

   

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 135/2016/01431/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сумын *** дугаар багт байрлах *******-******* сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

570.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******а, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.*******а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******-******* СӨХ-тэй түрээсийн гэрээ хийж зоорийн давхарын 63 м.кв талбайг түрээслэхээр болсон. Энэ түрээсийн гэрээгээр уг зоорийн талбайг би ашиглаж чадаагүй түрээсийн мөнгөө буцаан авахаар 2 тал харилцан тохиролцсон болно.

Түрээсийн мөнгөө буцаан авахаар захирал *******тэй удаа дараа уулзсан боловч хагас дутуу мөнгө өгөөд одоо 570.000 төгрөг өгөөгүй үлдсэн. СӨХ мөнгийг минь сайн дураараа өгөхгүй 2 жил шахам хугацаанд чирэгдүүлж байгаа учраас энэ мөнгөө шүүхийн журмаар гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

С.*******а миний бие *******-******* СӨХ-д холбогдуулан 570.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан юм. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа С.*******а миний бие 360.000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг байгуулав. Тус нэхэмжилсэн 360.000 төгрөгийг 2017 оны 02 сард төлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

С.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******-******* СӨХ-д холбогдох 570.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг болгосныг хариуцагч нь төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар С.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******-******* СӨХ-д холбогдох 570.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчид эвлэрч 360.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 11.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУЯА