| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01549/И |
| Дугаар | 1353 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01549/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дүгээр баг, *******ын ****** дугаар гудамж ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цэргийн албанд татагдаж 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *** дүгээр ангийн *** тоот тушаалаар халагдсан. Энэ тухай Батлан хамгаалах яамны архивт шилжүүлж шүүж үзэхэд халагдсан тушаал олдохгүй байна. Одоо цэргийн албан хаагчийн байнгын тэтгэвэрт гарах болсон учир хугацаа хүрэхгүй байгаа тул цэргийн алба хаасан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.*******ын гаргасан Батлан Хамгаалах яамны Их сургуулийн ахлагчийн курст суралцаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ******* овогт *******гийн ******* нь Батлан Хамгаалах Яамны Их сургуулийн ахлагчийн курст 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл суралцаж байсан нь ******* ын нэрэмжит *******-ийн сурагчаар 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр суралцаж байсан тухай үнэмлэх, 1992 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард улсын иргэний пасспорт, фото зураг, гэрч *******ийн “...би Батлан Хамгаалахын Их сургуулийн харьяа ахлагчийн сургуульд 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Х.******* бид хоёр хамт суралцаж байсан, би радио такацы станцын ахлагчийн ангид, Х.******* өөр ангид сурч байгаад бид 1995 онд хамт сураад төгссөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.*******гийн “...Х.******* Батлан хамгаалах яамны Их сургуулийн ахлагчийн ангид 1994 онд элсэж орсон, 1995 онд морзчин мэргэжлээр төгссөн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ыг Батлан Хамгаалах яамны Их сургуулийн ахлагчийн курст 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл суралцаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА