Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1390

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01545/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй

А.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр ийн ******* нь аймгийн сумын 2 дугаар багт оршин сууж байсан бөгөөд 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр авто ослын улмаас амь насаа алдсан юм. Үүнээс хойш түүний хүүхдүүд болох *******ийн ******* *******, *******ийн ******* ******* нар нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож, Нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан юм. Гэтэл 2016 оны 05 дугаар сараас аймгийн Нийгмийн даатгалын газраас бичиг баримтын зөрчилтэй гэж үзэн тэтгэвэр олголтыг зогсоосон юм. Тэтгэвэр зогсоох шалтгаан нь

- хоршооноос халагдсан тушаал, лавлагаа байхгүй

- 1995-1996 оныг дуустал ажилласан байдал тодорхойгүй

Хөдөлмөрийн дэвтрийн энэ бичилтийг аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр хариуцсан байцаагч мөрөн хуурамч гэж үзэж тэтгэвэр олголтыг зогсоосон байна.

Тэтгэврийн хяналтын байцаагч мөрөн тавьсан шаардлагын дагуу А.*******ийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн аймаг сумын хоршооны даргын тушаалыг аймгийн архивын газар болон сумын архиваас шүүлгэж үзэхэд тухайн цаг үеийн баримтууд байхгүй байна. /1990-1996 онд улс орон зах зээлийн харилцаанд шилжих үеийн төрийн үйл ажиллагаа, архивын үйл ажиллагаа тун хангалтгүй байсантай холбоотой иргэн болон хүүхдийн эрх, ашиг хохироход хүрээд байна. Миний нөхөр А.*******ийн маань ажиллаж байсан хэрэглээний хоршоо, хоршоо, баян нөхөрлөлүүд бүгд нэг байгууллага юм. Учир нь тухайн цаг үеийн хууль, эрх зүйг дагаж нэр нь өөрчлөгдөж байсан болохоос албан тушаал, байгууллагын үндсэн ажил, үйлчилгээ нь өөрчлөгдөөгүй юм. А.*******ийн ажиллаж байсан хугацааг дурдвал 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэрэглээний хоршоод сахиулаар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоршоонд сахиулаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 03 дугаар сар хүртэл нөхөрлөлд сахиулаар ажиллаж байсан болно. Миний нөхөр А.*******ийн ажилласан жил нь 5 жил байсан учир 2 хүүхэд маань 2010 оны 09 дүгээр сараас эхэлж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсч, тэтгэвэр авч байсан бөгөөд дээр дурдсан зөрчлийн улмаас 2016 оны 05 сараас эхэлж тэтгэвэр нь зогсоогдсон юм. Иймд шүүхээр ажилласан жилийг баталгаажуулахаас өөр гарч олдохгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.*******гийн гаргасан А.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

овогт ийн ******* нь 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нас барсан байна. /хх-4 дүгээр хуудас/

 А.******* нь 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэрэглээний хоршоод сахиулаар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хоршоонд сахиулаар, 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл баян хоршоонд сахиулаар, 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн сумын Хушаат 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан болох нь 353401 дугаар Хөдөлмөрийн дэвтэр, А.*******ийн цалингийн карт, аймгийн сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” захирамж, аймгийн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дугаар “Багийн Засаг даргыг захирамжлах тухай” захирамж, 476403 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр, гэрч Ж.Гэрэлсайханы “...А.******* нь 1991 оноос 1999 оныг хүртэл хэрэглээний хоршоо, хоршоо, баян хоршоонд ажиллаж байсан, эхлээд манаач байж байгаад хоршоо болох үед сахиул болж байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч ын “... аймгийн сумын Худалдаа бэлтгэлийн анги маань 1991 онд хувьчлагдсан юм. хоршоо гэж болсон, би тэр үед соёлын барааны нягтлан ажилтай байсан. А.******* тэнд манаач хийдэг байсан. Энэ хүн 1991 оноос 1999 оныг хүртэл хэрэглээний хоршоо, хоршоо, баян хоршоонд манаач, сахиулаар тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогт ийн *******ийг 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэрэглээний хоршоод сахиулаар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хоршоонд сахиулаар, 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл баян хоршоонд сахиулаар, 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн сумын Хушаат 2 дугаар багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА