Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1461

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01418/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, Олон улсын худалдааны төвд байрлах *** банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****** аймаг, ****** сумын ****** дүгээр баг, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ******, ****** ****** ,

Хариуцагч: ******* хот,******* дүүрэг, ****** дугаар хороо,****** тоотод оршин суух, регистрийн дугаар ******, ****** ****** нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2.056.708.35 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** , хариуцагч ****** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н*** овогтой О*** , Г*** овогтой Б*** нар нь тус банкны *** бизнес төвөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, 2.300.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2015 оны 02 дугаар сарын 06-ны *** тоот зээлийн гэрээ байгуулж 699.990 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай, нийт 2.999.990 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Зээлдэгч нь *** тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 883.330.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 535.495.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 374.22 төгрөг, нийт 1.419.200 төгрөг, *** тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 561.961.34 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөрт 104.756.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 631.81 төгрөг, нийт 667.350 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар зээлийн гэрээнүүдийн хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба бизнесийн үйл ажиллагаа нь зогссон, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк Зээлийн гэрээнүүдийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.5, 7.1.8 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот зээлийг гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, нийт 2.056.708.35 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.О*** миний бие *** банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие хариуцагч Г.Б*** той хамтран амьдарч байх хугацаандаа бид хоёр *** банкнаас зээл авсан юм. Гэтэл авсан зээлийг маань Г.Б*** гэж хүн үрэн таран хийж дуусгаад ор сураггүй алга болсон юм. Би сургийг нь гаргах гээд чадаагүй өдий хүрч байна. Би Олон Улсын худалдааны төв дээр лангуу түрээслэн ажлуулж тус зээлийн эргэн төлөлтөнд нийт 2.086.550 төгрөгийг ганцаараа төлсөн. Эдийн засаг хямраснаас гүйлгээ орлого зогсож эргэлтийн хөрөнгөгүй болж лангууныхаа түрээсийг ч төлөх боломжгүй болсон тул лангуу түрээслэхээ зогсоосон. Мөн миний эрүүл мэндийн байдал муугаас ажил төрөл ч олдохгүй ямар ч орлоггүй байна. Би *** банкнаас нэхэмжилж байгаа 2.056.708 төгрөгийг төлж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хамтран зээлдэгч Г.Б*** мөн адил зээлийн гэрээнд хариуцлага хүлээлгэж эргэн төлөлтийг төлөхөө зөвшөөрч гарын үсэг зурж зээл авсан тул хуулийн дагуу хамтран хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд үлдэгдэл төлөлтийг хариуцагч хамтран зээлдэгч Г.Б*** хариуцаж төлнө гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Н.О*** , Г.Б*** нараас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот зээлийг гэрээний дагуу үндсэн төлбөр 1416669,36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 426165,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34868,16 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 138028,66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 34104,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3372,87 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг нийт 2 056 708,35 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.О*** нь зээлийн үлдэгдэл төлбөрийг хамтран хариуцагч Г.Б*** хариуцах ёстой, эрүүл мэндийн байдал муугаас ажил төрөл ч олдохгүй ямар ч орлогогүй байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар, хариуцагч Н.О*** , Г.Б*** нар нь харилцан тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №*** дугаартай, Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 300 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, өрхийн хэрэгцээний зориулалтаар зээлж, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын өмчлөлийн эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, талуудын тайлбараар тогтоогдож байна.  /хх-ийн 7-9/

Мөн талууд нь харилцан тохиролцож 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 699 990 төгрөгийн зээлийг, жилийн 19,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, зурагт авах зориулалтаар гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт 2 086 550 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №*** дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан графикийг зөрчиж байсны улмаас нэхэмжлэгч *** банкнаас зээлийг буцаан дуудах мэдэгдэл өгч байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Г.Б*** оос зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Н.О*** нь өвчтэй болсон, ажилгүй болсон талаар нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт 2015 оны 12 дугаар сарын 04-нд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь мэдэгдлийн дагуу зээлийн хүүг зогсоож, төлбөр гаргуулах арга хэмжээ авах байсан боловч жилийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 28-нд шүүхэд хандаж зээлийн хүүг зогсоосон нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Н.О*** аас үндсэн зээл 1 868 570,31 төгрөг, хүү 29 797,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406,49 төгрөг нийт 1 898 774,49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 370 433 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О*** аас  1 898 774,49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгож, 370433 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г.Б*** ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47857,33 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41930 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АЛТАНТУЯА