| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01519/И |
| Дугаар | 1315 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01519/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын *** дугаар баг, Моностой *** дүгээр гудамж *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* овогт *******гийн *******,
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******гийн
П.Мягмарсүрэнг сураггүй алга болсонд тооцуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ:
Миний төрсөн охин П.Мягмарсүрэн нь 2002 онд Дархан-Уул аймагт амьдарч байх хугацаандаа Б.Батжаргалтай танилцан үерхэж байгаад 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүүийг төрүүлж хүүгээ 1 ой 6 сартай байхад төрсөн аав Б.Батжаргалд хүүгээ өгөөд охин гэртээ ирсэн. Түүнээс хойш хүүтэйгээ огт уулзаагүй. Ач хүүийг төрсөн аав Б.Батжаргал нь өсгөж хүмүүжүүлж байгаад 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өвчнөөр нас барж ач хүүг төрсөн аав Б.Батжаргалын төрсөн ээж Л.*******гийн асрамжид хүмүүжүүлж байгаа. Би ач хүүгээ өөрийнхөө асрамжид авч чадахгүй, өндөр настай бие муутай хүн. П.Мягмарсүрэн нь гэрээсээ яваад 6 жил 10 сар сураггүй алга болсон. Миний төрсөн охин өнгөрсөн байх л гэж бодож байна. Миний төрсөн охин П.Мягмарсүрэн 2010 оны 01 дүгээр сарын эхээр гэрээсээ яваад эргэж ирээгүй сураг чимээгүй алга болохоор нь 2010 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хандсан юм. Охин П.Мягмарсүрэнг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар улс, аймгийн хэмжээнд эрэн сурвалжилж байгаа боловч одоог болтол сураг чимээгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Батжаргал нас барсан. Б.Батжаргалын хүүхдэд халамж тогтоолгох гэтэл төрсөн ээжийг нь олж ир гэсэн. Б.Батжаргал 2002 онд П.Мягмарсүрэнтэй танилцаж 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүүийг төрүүлсэн юм. Энэ хүмүүс 00-ын өрөө түрээслэж амьдарч байхад нь би гэр оронтой болгож байсан. П.Мягмарсүрэн их зүрх муутай, амьсгааддаг охин байсан. П.Мягмарсүрэн Б.Батжаргал хоёр жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаад 2004 оны сүүлээр хүүгээ аавд нь орхиод явсан. Б.Батжаргал хүүгээ 12 нас хүртэл нь өсгөсөн. Л.*******той ганц, хоёр удаа л уулзаж байсан, манай хамаатны хүн сургыг нь гаргасан юм. Л.******* их хэцүү амьдралтай хүн, энэ хүүхдийг өсгөж чадахгүй, чи өөр дээрээ авч өсгө гэж надад хэлсэн. Биийн аавынх нь ээж учраас асрамжилж байгаа. П.Мягмарсүрэн сураггүй алга болоод 6 жил болж байгаа учраас сураггүй алга болсонд тооцуулах хүсэлтэй байна. Л.******* бие тааруу хүн учраас надад итгэмжлэл олгосон юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тугчин овогт Пагмадоржийн Мягмарсүрэн, ******* овогт Батмөнхийн Батжаргал нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүүийг төрүүлсэн байх бөгөөд Б.Батжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барсан байна.
Насанд хүрээгүй Б.Батжаргал нь эмэг эх Л.******* асрамжинд байгаа бөгөөд хууль ёсны дагуу асрамж тогтоолгох шаардлага гэсэн үндэслэлээр түүний төрсөн эх П.Мягмарсүрэнг сураггүй алга болсонд тооцуулах хүсэлт гаргажээ.
Иргэн оршин суугаа газраасаа алга болсон, түүнээс хойш хаана байгаа болох нь мэдэгдэхгүй хоёр жил өнгөрсөн бол шүүх сонирхогч этгээдийн хүсэлтээр түүнийг сураггүй болсонд тооцохоор зохицуулсан бөгөөд Тугчин овогт Пагмадоржийн Мягмарсүрэн нь 2010 оны 01 дүгээр сарын эхээр гэрээсээ яваад эргэж ирээгүй сураг чимээгүй алга болсон болох нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Жавхлант сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Т.Болдбаатарын тодорхойлолт, хүсэлт гаргагч ******* ******* овогт *******н Пагмадорж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******гийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 137.2, 138, 139 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-т зааснаар Тугчин овогт *******ийн Мягмарсүрэн /РД: МУ80092360/-ыг сураггүй алга болсонд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг Дархан-Уул аймгийн Иргэний бүргэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Золбаярт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА