Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1317

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01372/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, У*** С*** ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг  *** тоотод оршин суух, регистрийн дугаар***, С*** н *** од холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С*** , хариуцагч Д.*** , нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*** ыг олон жилийн өмнөөс таньдаг. Надад 6 сая төгрөг хэрэг болоод байна гэсэн чинь надаас байртай билүү гэж асуусан. Хоёр өрөө байр байгаа гэсэн тэгвэл миний нэр дээр байраа шилжүүл тэгвэл 6 сая төгрөг өгье гэсэн. Би аргагүй байдалд орж зөвшөөрсөн. Ингээд удахгүй 6 сая төгрөг мөн 500 000 төгрөгийн хүүтэй нь буцааж өгсөн. Байрныхаа гэрчилгээг авъя гэсэн чинь буцааж өгөхгүй байна гэв.

 

Хариуцагч Д.*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.С*** нь надтай таараад мөнгөний хэрэг гараад байна туслаач гэсэн. Би байр байгаа эсэхийг асуухад байгаа гэсэн. Би байраа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад миний нэр дээр шилжүүлвэл би 6 сая төгрөг өгье, би хүүд нь 500 000 төгрөг авна гэсэн. Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрчилгээ хүчингүй болгуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.С*** нь хариуцагч Д.*** од холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.С*** , хариуцагч Д.*** оос 6 000 000 төгрөг зээлж, хүүд 500 000 төгрөг нэмж өгөхөөр талууд амаар гэрээ байгуулсан байх бөгөөд үндсэн зээл, хүүгийн хамт 2016 оны 9 сард төлбөрийг барагдуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хариуцагч Д.*** нь зээл олгохдоо нэхэмжлэгч С.С*** ын Дархан сумын 10-р баг *** тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө, Ү*** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / ххийн 3, 6-7/

 

 Нэхэмжлэгч С.С*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...би энэ байранд 10 гаруй жил амьдарч байна, би байрыг худалдах ямар ч санаа зорилго байгаагүй, би мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөө төлсөн тул байраа буцааж авах хүсэлтэй гэж тайлбарлаж байгаа тул талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл, зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлэх бөгөөд зохигчид нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах санаа зорилгогүйгээр хэлцэл хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д зааснаар Дархан сумын 10-р баг *** тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө, Ү*** улсын бүртгэлийн дугаартай, Д.*** ын өмчлөлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч С.С*** ын өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2- т зааснаар нэхэмжлэгч С.С*** , хариуцагч Д.*** нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д зааснаар хариуцагч Д.*** ын нэр дээр 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү*** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.С*** ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*** оос 70200  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.АЛТАНТУЯА