| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/1487/И |
| Дугаар | 1361 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/1487//И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум ***-р баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар Т*******, *******ын ******* овогт*******ын Аззаяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг,***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* овогт *******ын *******т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Аззаяа, хариуцагч Г.*******, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.*******тэй 1998 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 15 жил хамтран амьдрах хугацаанд 1998 онд охин , 2007 онд охин нар тус тус төрсөн. хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Шүүхээр удаа дараа орж эвлэрэх арга хэмжээ авч байсан боловч эвлэрч чадаагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж охин г миний асрамжинд үлдээж, бага охин г ээж *******ийн асрамжинд байлгаж өгнө үү.
Энэ асуудлаар бид ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд гэр бүлийн эд хөрөнгийн асуудлыг шүүхийн эвлэрүүлэн зуучлалын газраар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул эд хөрөнгийн маргаангүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Я.Аззаяагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу надад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй талаар хариу тайлбар гаргаж байна. Хүүхдийн тэтгэлэг асрамжин дээр Я.Аззаяа нь охин ы сургалтын төлбөр, 4 жилийн хугацаанд орох бүхий л зардлыг өөрөө гаргаж цаашид харж анхаарах байх. Харин би бага охин ы цаашдын сурч боловсрох, амьдрах таатай нөхцөл бүхий л зүйлээр хангах учраас маргах зүйлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Я.Аззаяа нь хариуцагч Г.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Я.Аззаяа нь хариуцагч Г.******* нар нь 1997 онд танилцаж, 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 1998 оны 8 дугаар сарын 20-нд охин , 2007 оны 2 дугаар сарын 11-ний өдөр охин нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 3-7/
Зохигчид нь 2013 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч нь өөр бусадтай гэр бүл болж хүүхэд төрүүлсэн цаашид хамтран амьдрах боломжгүй байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Я.Аззаяа нь охин ыг өөрийн асрамжинд авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нь 1998 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн одоо 18 настай насанд хүрсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулинд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй боловч 18 нас хүрсэн буюу насанд хүрсэн хүүхдийн асуудал хамааралгүй байна.
Зохигчид охин ы асрамжийн талаар маргаагүй тул эх Г.*******ийн асрамжинд үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Я.Аззаяагаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн асуудлыг тусад нь шийдвэрлүүлнэ гэснийг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын ******* овогт*******ын Аззаяа, ******* ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 2 дугаар сарын 11-нд төрсөн охин ыг эх Г.*******ийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Я.Аззаяагаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Я.Аззаяа, эх Г.******* нарт даалгасугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаанаа жич шийдвэрлүүлнэ гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Я.Аззаяагаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Золбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА