Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1442

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01463/И

 

 

*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, Найрамдлын талбайд байрлах ******* ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сумын *** дугаар баг, Мангирт *** дүгээр хэсэг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* овогт *******ын *******,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сумын *** дугаар баг, Мангирт *** дүгээр хэсэг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, овогтын нарт холбогдох

 

7.891.345.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ч.*******, Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* банкны ******* салбарын захирал , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* овогтой *******, овогтой нар нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус банктай ЗГ-ВСС-3 тоот зээлийн гэрээ, ВСС--3-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг сарын 2.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Ч.*******, Э. нар нь ЗГ-ВСС-3 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ч.*******гийн өмчлөлийн *******-Уул аймаг, ******* сумын 15 дугаар баг, мангирт *** дугаар байр, *** тоот 2 өрөө орон сууцыг 080126667 нэгж талбарын дугаартай 365.0 м2 газрын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй 253 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэлзээтэй ангилалд шилжээд байна. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээл,

                                                                                                                                                                                                                                       Desktop/Ajil/zahiramj/2016/hynuulsan/doc

зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7.891.345.59 /долоон сая найман зуун ерэн нэгэн мянга гурван зуун дөчин таван мянга тавин есөн төгрөг/-ийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна.

Зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 7.891.345.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч Ч.*******, Э. нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.*******, хүү Э. нар нь ******* ******* банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Бид ******* ******* банкнаас 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7.500.000 төгрөгийн зээлийг авсан юм. Зээлдэгч бид Монгол Улсад нүүрлээд буй эдийн засгийн хямралаас үүдэн зээлийг цаг тухай бүрт нь төлж чадахгүйд хүрч өнөөдрийг хүрлээ.

Би нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн мөнгөн дүнд маргах зүйл байхгүй, гэхдээ бид 2 тогтмол орлоготой ажил хөдөлмөр хийдэггүй, энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 7.891.345 төгрөгийг 2017 оны 05 дугаар сараас эхлэн төлж барагдуулах боломжтой байна. Учир нь бид хоёр улирлын чанартай бичил бизнес хийдэг тул энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хөгжлийн банкны ******* салбар нь хариуцагч Ч.*******, Э. нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 7 016 451,30 төгрөг, хүү 851 965,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 925,44 төгрөг, нийт 7 891 345,59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... зээлийн төлбөрийг 2017 оны 5 сараас төлөх боломжтой тул харгалзаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* хөгжлийн банкны ******* салбар нь хариуцагч Ч.*******, Э. нар нь харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 03-ны  өдөр №ЗГ-ВСС-3 дугаартай Зээлийн гэрээгээр 7 500 000 төгрөгийг, жилийн 26,40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулан, Ч.*******гийн өмчлөлийн ******* сумын 15-р баг 3-р байр 6 тоот, 28 мкв талбайтай, Ү-2003012026 улсын эрхийн бүртгэлийн дугаартай хувийн сууц, Г-2003005702 улсын бүртгэлийн дугаартай газар барьцаалан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн өргөдөл, анкет зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 8-18/

 

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн графикийг удаа дараа зөрчиж хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 300 000 төгрөг төлж, түүнээс хойш төлбөр төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч ******* хөгжлийн банкны ******* салбар нь гэрээнээс татгалзах эрхтэй байх тул талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Ч.*******, Э. нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7 891 345,59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

******* хөгжлийн банк №ЗГ-ВСС-3 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ч.*******тэй Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Ч.*******гийн өмчлөлийн ******* сумын 15-р баг 3-р байр 6 тоот, 28 мкв талбайтай, Ү-2003012026 улсын эрхийн бүртгэлийн дугаартай хувийн сууц, Г-2003005702 улсын бүртгэлийн дугаартай газар зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 10-11/

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* хөгжлийн банкны ******* салбар, хариуцагч Ч.*******, Э. нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ч.*******, Э. нараас 7 891 345,59 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* хөгжлийн банкны ******* салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ******* сумын 15-р баг 3-р байр 6 тоот, 28 мкв талбайтай, Ү-2003012026 улсын эрхийн бүртгэлийн дугаартай хувийн сууц, Г-2003005702 улсын бүртгэлийн дугаартай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.212 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 141.212 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА