Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1354

 

                                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01435/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Мангиртын *** дугаар хэсэг *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, *******ын Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Нарантолгойн ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, *******гийн ******* холбогдох

Гэм хорын хохирол 1.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* овогтой Баярсайхан нь Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах МТ шатахуун түгээс станцын урд талын авто зам дээр 2016 оны 04 дүгээр сарын 24-ний орой 33-15 ДАХ улсын дугаартай тоёото чейзер маркийн суудлын автомашинтай зогсож байтал араас ******* гэгч нь согтуугаар 79-95 ДАР улсын дугаартай автомашинтай ирж мөргөн зам тээврийн ослын хохирогч болсон. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Д.Батцоожийн эвдэрсэн машинд үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт гарч эвдэрэл гэмтлийн арилгахад гарах нийт зардлын дүн 2.600.000 төгрөг гарсан болно. Хариуцагч ******* хохирлын мөнгийг 3 хувааж 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 600.000 төгрөгийг төлнө гэсэн боловч эхний төлбөр болох 1.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөгийг өгсөн болно. Үлдэгдэл 1.100.000 төгрөгийг хариуцагч *******с удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин биелүүлэхгүй байгаа тул хариуцагч *******с үлдсэн төлбөр болох 1.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ:

Миний бие ******* овогтой Баярсайхан нь Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах МТ шатахуун түгээс станцын урд талын авто зам дээр 2016 оны 04 дүгээр сарын 24-ний орой 33-15 ДАХ улсын дугаартай тоёото чейзер маркийн суудлын автомашинтай зогсож байтал араас ******* гэгч нь согтуугаар 79-95 ДАР улсын дугаартай автомашинтай ирж мөргөн зам тээврийн ослын хохирогч болсон. Хариуцагч *******с хохирлын төлбөрийн үлдэгдэл болох 1.100.000 төгрөгийг гаргуулахаар танай шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Н.Төмөр нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирлын төлбөрийн үлдэгдэл 1.100.000 төгрөгийг дансаар өгсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Г.Баярсайхан нь хариуцагч Н.******* холбогдуулан гэм хорын хохирол 1.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч биелүүлснийг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                     ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т зааснаар Г.Баярсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******* холбогдох гэм хорын хохирол 1.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Баярсайханы нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15.475 төгрөг, Төрийн сангийн 190 000 941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 15.475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Баярсайханд олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг тайлбарласугай.

 

 

 

         

                                     ШҮҮГЧ                                                              Д.АЛТАНТУЯА