Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1254

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/1317/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: аймаг, *** дугаар баг, Хас гудамж *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 1981 онд Дарханы төгсөж ирээд Дархан Гурил тэжээлийн комбинатад дамжилгын ажилчин, лобарант, ээлжийн мастер зэрэг ажлуудыг хийж байсан. 1998 оны 09 дүгээр сараас эхлэн Дархан Гурил тэжээлийн комбинат зогссож, би ажилгүй болсон юм. Одоо тэтгэвэрт гарах нас минь болж тус аймгийн архиваас баримт бичиг авахад 1998 онд ажлаас халагдсан тушаал байхгүй байсан тул Гурил тэжээлийн комбинатад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

  ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Хүсэлт гаргагч Р.******* нь 1981 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь ын коллежийн Гурилын технологийн ангийн төгсөж ирээд Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харъяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Сургууль төгсөж ирэгсдийг ажилд томилах тухай” тушаалаар туузан дамжуулагчаар // 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, тэжээлийн комбинатад лобарантаар 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, тэжээл хувьцаат компанид ээлжийн мастераар 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот лавлагаа, Хөдөө аж ахуйн яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Дархан тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “сургууль төгсөж ирэгсдийг ажилд хувиарлах тухай” тушаал, Тэжээл хувьцаат компанийн захирлын 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/******* тоот “сул зогсолтонд хамааруулах тухай” тушаал, тушаалын хавсралт, тэжээлийн комбинатын даргын 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот “ээлжийн амралт олгох тухай”, 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар “зарим ажилчдыг шилжүүлэн ажилуулах тухай” тушаалууд, гэрч гийн “...Р.******* бид хоёр хамт сургууль төгсөөд тэжээлийн үйлдвэрт ажилд орсон...” гэх мэдүүлэг, гэрч *******ын “...1981 онд Р.******* Польтехникийн коллеж төгсөж ирээд манай энэ тасагт анх ажилд орсон юм. Тэр цагаас хойш манайд ажиллаж байгаад 3 жил мастер хийж байгаад буцаад тасагтаа очсон...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******ийг Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харъяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны даргын 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Сургууль төгсөж ирэгсдийг ажилд томилах тухай” тушаалаар туузан дамжуулагчаар // 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, тэжээлийн комбинатад лобарантаар 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, тэжээл хувьцаат компанид ээлжийн мастераар 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА