| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01312/и |
| Дугаар | 1316 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01312/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн******* ******* газрын
*******, *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн******* ******* газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ******* Прокурор, хууль цаазын зөвлөх *******гийн 2016 оны ******* тоот тогтоолын Тогтоох хэсгийн 5 дугаарт *******, *******, ******* нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг улсын байцаагч *******д даалгасугай гэсний дагуу холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авахаар зөрчил гаргагч нарын хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч ******* нь Дархан сумын ***-р баг, ***-***-р байрны *** тоот хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн******* ******* газрын *******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Бага ноён гэх газар зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон гэх ******* дугаартай *******, *******, ******* нарт холбогдох мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт хийх зардлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж, *******, *******, ******* нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг мэргэжлийн ******* улсын байцаагч *******д даалгажээ.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад ******* нь Дархан сумын 10-р баг, ***-р байрны *** тоотод оршин суух хаягтай байсан боловч энэ хаягт оршин суудаггүй болох нь Дархан сумын 10-р багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж, регистрийн дугаартай, Шархүүгийн Гантөгсийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч нь *******, ******* нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтээсээ татгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д зааснаар регистрийн дугаартай, Шархүүгийн Гантөгсийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэн хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн******* ******* газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: 9900-7838/ мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Дархан-Уул аймгийн******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА