Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 0009

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Д.Туяана,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ар....гал,

шүүгдэгч Б.Б...б....р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бо...он овогт Ба.....хийн Б...б....рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0374 91620 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бо........он овогт Ба....ийн Б...б....р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ...төрсөн, эрэгтэй 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цахилгаанчин хийдэг, ам бүл ................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УБ.......

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б...б....р нь 2019 оны 7 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Ар....галтай “найзын эгч О......й гэх эмэгтэйтэй маргалдлаа, хүүхдээ авч явсангүй” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай охин А.Цэ...ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж шидэж түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Б...б....р мэдүүлэхдээ “...Би 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр архи уугаад унтаж байгаад маргаан болсон. Намайг унтаж байхад Ар....гал, Д-------л нар маргалдаад байсан. Улмаар цагдаа дуудаад намайг аваад явсан...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ар....гал мэдүүлэхдээ: “...Би Цэ....эртэй уулзъя гээд Ар....гал руу залгасан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн .... .....дээр ирсэн. М....б...р бид Партизанд нэг шил архи уучихсан байсан. Бид нар 10 буудал дээр хүлээж байтал Ар....гал, Цэ....эртэй ирсэн. Улмаар Нарангийн голд байрлах М....б...рын гэр рүү очиж архи уусан. Би Ар....галаас 10.000 төгрөг зээлээд “нэг шил аваад ир” гээд М....ж...лыг архинд явуулаад 0.5 литрийн нэг шил хараа авсан. Тус архийг М....б...р, М....ж...л бид 3 хувааж уусан. Тухайн үед М....б...рын бэр нь ирчихсэн байсан. Бэр нь “ахаа мөнгө хэрэгтэй болчихоод байна” гэтэл М....б...р “миний гар утсыг ломбарданд тавчих” гэсэн. Гар утсыг нь 60.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Бэр нь 40.000 төгрөг аваад, 20.000 төгрөг үлдэхээр нь 0.75 литрийн хэмжээтэй архи авсан. Тус архинаас Ар....гал нэг хундага уусан, бусдыг нь М....б...р, М....ж...л бид 3 уусан. Тэгээд би унтаад өгсөн. Дараа нь Ар....гал, Даваасүрэнтэй гараад явсан. Энэ хоёр буцаж орж ирээд маргалдаад байхаар нь босч ирээд би Ар....галтай маргалдсан. Бид 3 маргалдаж байтал М....ж...л Цэ....эрийг дагуулаад ороод ирсэн. Энэ хоёрыг маргааныг зогсоох гээд “хүүхдээ аваад зайл” гээд шидчихсэн байх. Хүүхэд өлгийтэй хувцастай байсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ар....галын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б...б....р гэдэг хүнтэй 2018 оны 11 дүгээр сард анх танилцаж 2018 оны 12 дугаар сараас бид хоёр хамтран амьдарч эхэлсэн. ...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Б...б....ртай 10 буудал дээр уулзсан. ...би тухайн үед Цэ....эр гэдэг 1 настай охинтойгоо хамт очсон байсан. Бид нар уулзаад Сонгинохайрхан дү..... голд Ба....рын гэрт... 2 шил архи уусан. Тэгээд орой нь Оогий буюу Да....гал бид хоёр гарч караокены газарт очиж 1 цаг дуулаад ...шөнө 3-4 цагийн үед гэрт нь ирсэн. Би явахдаа охин Цэ....эрийг Ба.......ын гэрт үлдээчхээд явсан юм. ...Д-------л бид хоёр караокеноос ирээд байж байсан чинь Д-------л агсраад гэрийнхээ юмыг шидлээд байхаар нь би “болиоч” гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл унтаж байсан Б...б....р босож ирээд намайг “найзын эгч яагаад байгаа юм, гичий гэж хараагаад ...бид хоёр муудалцсан. Тэгтэл Б...б....р намайг заамдаж аваад хөлөөрөө өшиглөөд татаж унагаан ...хэрүүл хийж байхдаа хүүхдээ аваад зайл гээд над руу Цэ....эрийг шидэж өгсөн. Тэгэхэд би хүүхдээ барьж авч чадахгүй газар унагаасан...би одоо Сэлэнгэ .... амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

2. Гэрч Т.М....б...р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр М....ж...л, Б...б....р бид гурав Жаргалант тосгоноос Улаанбаатар хот руу ирсэн. Тэр үед Б...б....рын хамтран амьдардаг байсан Ар....гал гээд хүүхэн нь залгаад тэр хоёр хоорондоо юм яриад байсан. Тэгээд таван шарын арван буудал дээр бид нар Ар....галтай уулзсан чинь Ар....гал жоохон хүүхдээ дагуулаад ирсэн. Бид нар тэндээсээ Сонгинохайрхан ....тоот буюу манай гэрт очсон. Тухайн үед манай гэрт манай эгч Д-------л байсан. Д-------лыг бид нар О...о гэж дууддаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

3 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8686 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхины дотор хэсгээр бүдэг ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ГССҮт-ийн ХГСТ 1-н №09581 тоот өвчний түүхэнд: Өвчин эхэлсэн 2019 оны 7 дугаар сарын 14-ний 0410, эмчид үзүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 14-ний 1320 минут ...Ерөнхий үзлэгт: биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа бүдгэрсэн, орчиндоо харьцаа сулавтар, ...хэсэг газрын үзлэгт: Нүүрэнд ил шархгүй. Онош: Тархины эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ...

2019.7.14-ний өдрийн ГССҮТ-н Толгойн КТГ-н: ...2 талын гайморын хөндийн салст зузаарсан. ...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай....ДҮГНЭЛТ

1. А.Цэ....эрийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

5. Шүүгдэгч Б.Б...б....рын мөрдөн байцаалтад

- Гэрчээр өгсөн: “...Би Ар....гал гэдэг хүүхэнтэй 2018 оны 11 дүгээр сард танилцаж бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ... газарт Ар....гал болон түүний охин Цэ....эр нартай хамт 2019 оны 5 дугаар сар хүртэл хамтран амьдарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

- Яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр...би Ар....галтай 10 буудал дээр уулзсан чинь Ар....гал бага охин Цэ....эрийг дагуулсан ирсэн. Бид нар тэндээсээ Нарангийн голд Б...ын гэрт очсон. Ба..ын гэрт Д-------л байсан бөгөөд бид нарт хоол хийж өгөхөөр нь идчихээд М....ж...л бид хоёр дэлгүүр рүү явж 1 шил 0.75 литрийн архи авчирч бүгдээрээ хувааж ууссан...Тэгээд би унтаад сэрсэн чинь Д-------л Ар....гал хоёр хоорондоо хэрэлдэж байхаар нь би босоод Ар....галыг зайл гэж хөөсөн чинь миний үснээс зулгаагаад авахаар нь би заамдаж байгаад түлхээд газар унагаасан. Тэгэхэд А.Цэ....эр уйлахаар нь би Ар....галыг хүүхдээ аваад зайл гээд Цэ....эрийг газраас аваад өргөөд Ар....гал руу шидсэн чинь газар шалан дээр уначихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),

6. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Ар....галын Цэ....эр 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...эх Са...аа овогт Ар....гал...” гэх баримт (хавтаст хэргийн 7),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69),  хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 66-67) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б...б....рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б...б....р нь Сонгинохайрхан дүүргийн 1 ........... тоотод буюу Т.М....б...рын гэрт, 2019 оны 7 дугаар сарын 14-ний шөнө, хувийн таарамжгүй сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, урьд хамтран амьдарч байсан С.Ар....галыг Т.М....б...рын эгч Т.Д-------лтай маргалдлаа гэх шалтгаанаар муудалцан улмаар С.Ар....галын 1 нас 6 сартай охин А.Цэ....эрийг түүн лүү шидсэний улмаас хохирогч нь газар унаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ар....галын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ...О......ий буюу Д-------л бид хоёр гарч караокены газарт очиж 1 цаг дуулаад ...шөнө 3-4 цагийн үед гэрт нь ирсэн. ...Д-------л бид хоёр караокеноос ирээд байж байсан чинь Д-------л агсраад гэрийнхээ юмыг шидлээд байхаар нь би “болиоч” гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл унтаж байсан Б...б....р босож ирээд намайг “найзын эгч яагаад байгаа юм, гичий гэж хараагаад ...бид хоёр муудалцсан. Тэгтэл Б...б....р намайг заамдаж аваад хөлөөрөө өшиглөөд татаж унагаан ...хэрүүл хийж байхдаа хүүхдээ аваад зайл гээд над руу Цэ....эрийг шидэж өгсөн. Тэгэхэд би хүүхдээ барьж авч чадахгүй газар унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Гэрч Т.М....б...р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрт манай эгч Д-------л байсан. Д-------лыг бид нар О..........о гэж дууддаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8686 дугаар дүгнэлт: “...1. А.Цэ....эрийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

- Шүүгдэгч Б.Б...б....рын мөрдөн байцаалтад өгсөн: “...би унтаад сэрсэн чинь Д-------л Ар....гал хоёр хоорондоо хэрэлдэж байхаар нь би босоод Ар....галыг зайл гэж хөөсөн чинь миний үснээс зулгаагаад авахаар нь би заамдаж байгаад түлхээд газар унагаасан. Тэгэхэд А.Цэ....эр уйлахаар нь би Ар....галыг хүүхдээ аваад зайл гээд Цэ....эрийг газраас аваад өргөөд Ар....гал руу шидсэн чинь газар шалан дээр уначихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Ар....галын Цэ....эр 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн...” гэх баримт (хавтаст хэргийн 7) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б...б....р нь хууль зүйн хувьд хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж авч шидсэн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болох “бага насны хүүхэд” гэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Харин улсын яллагчаас хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай охин А.Цэ....эрийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж ...гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн болон бие хамгаалж чадахгүй этгээд биш байна.

Тодруулбал

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ар....галын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б...б....р гэдэг хүнтэй 2018 оны 11 дүгээр сард анх танилцаж 2018 оны 12 дугаар сараас бид хоёр хамтран амьдарч эхэлсэн. ...би одоо .... суманд амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Гэрч Т.М....б...р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б...б....рын хамтран амьдардаг байсан Ар....гал гээд хүүхэн нь залгаад тэр хоёр хоорондоо юм яриад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

- Шүүгдэгч Б.Б...б....рын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...Би Ар....гал гэдэг хүүхэнтэй 2018 оны 11 дүгээр сард танилцаж бид хоёр Сонгинохайрхан .........лаа гэдэг газарт Ар....гал болон түүний охин Цэ....эр нартай хамт 2019 оны 5 дугаар сар хүртэл хамтран амьдарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

 - Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Ар....галын Цэ....эр...” гэх баримт (хавтаст хэргийн 7) зэрэг нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Б.Б...б....р, хохирогч А.Цэ....эр нарын хооронд гэр бүлийн харилцаа байхгүй, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд биш байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “хохирогчийн бие хамгаалж чадахгүй” гэх шинж нь хохирогч бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлдэг. Гэтэл тухайн гэмт хэргийн хохирогч нь 1 нас 6 сартай хүүхэд байна.

Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлж” улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх боловч шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 350.000 төгрөг төлсөн байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин энэ гэмт хэргийн улмаас бага насны буюу 1 нас 6 сартай хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл учирсан байх бөгөөд хүүхдийн эрүүл мэнд хэрхэн ямар байдалтай байгаа нь тодорхойгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршиг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Б.Б...б....рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Б...б....рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Шүүгдэгч Б.Б...б....р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б...б....рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж ял оногдуулж болох хэдий ч түүний  бага насны буюу 1 нас 6 настай хүүхдийг шидэж гэмтэл учруулсан байгааг үндэслэн улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүндрүүлж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Б...б....рыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0374 91620 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бо............он овогт Ба...........ийн Б...б....рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б...б....рыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрвөн) цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б...б....р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7 Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ