Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1302

 

                                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01411/И

 

 

*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сумын 10 дугаар баг, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сумын *** дугаар баг, ******* район *******-******* ХК-ийн салбар *******-*******д холбогдох

85.038.834 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ:

 *******-******* ХК-ийн салбар ******* ******* нь Монгол Улсын ******* ******* тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн ******* шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2015 оноос өр үүсч 2016 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 56.692.556 төгрөгийн шимтгэлийн хуримтлагдсан өр үүсээд байна. Бид нийгмийн ******* шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. ******* ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хугацаанд нь төлөөгүй шимтгэл 56.692.556 төгрөг, түүнд ногдох алданги нь 28.346.278 төгрөг болж байна. Иймд нийгмийн ******* шимтгэлийн өр бүгд 85.038.834 төгрөгийг *******-******* ХК-ийн салбар *******-*******ас яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.  

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

     Энэхүү гэрээг нэг талаас *******-******* ХК-ийн салбар *******-*******г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, захирал Д.Батжаргал, нөгөө талаас *******-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтсийн хуулийн зөвлөх Ц.Мандахбаяр нар ******* нэхий ХК-ийн салбар *******-*******гийн шимтгэлийн өрийг хэрхэн барагдуулах талаар дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь *******-******* ХК-ийн салбар ******* *******-иас шимтгэлийн өр 56.692.556 төгрөг, алданги 28.346.278 төгрөг, нийт 85.038.834 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  *******-******* ХК-ийн салбар *******-******* нь шимтгэлийн өр авлагаас 35.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 21.692.556 төгрөгийг графикийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь алданги болох 28.346.278 төгрөгийг бүрэн чөлөөлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч *******-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* ******* хэлтэс нь *******-******* ХК-ийн салбар *******-*******гаас нийгмийн ******* шимтгэлийн өр, түүний алданги нийт 85.038.834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь алданги болох 28.346.278 төгрөгнөөс татгалзаж, нийгмийн ******* шимтгэлийн өр 56.692.556 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 35.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 21.692.556 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                     ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* ******* хэлтэс нь хариуцагч *******-******* ХК-ийн салбар *******-*******д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр, түүний алданги нийт 85.038.834 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын “...алданги болох 28.346.278 төгрөгнөөс татгалзаж байна, нийгмийн ******* шимтгэлийн өр 56.692.556 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 35.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 21.692.556 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна...” гэх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******-Уул аймгийн Эрүүл мэнд, ******* даатгал хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 441.412 төгрөгийн тал хувь болох 220.706 төгрөгийг хариуцагч *******-******* ХК-ийн салбар *******-*******ас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

         

                                ШҮҮГЧ                                                    Д.АЛТАНТУЯА