| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0008/Э |
| Дугаар | 0011 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 0011
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч С.М.---сүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хо-----эн овогт Со---------йн М.---сүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0426 31382 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хон--эн овогт Сод-------ийн М.---сүх, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд ......-------------------------....................... төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. байрны ......... оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар МП.......9.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч С.М.---сүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан ..........хашаанд иргэн Ө.Г.--мааг “мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас духанд тус газар нь цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Ө.Г.--маа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ........ айлд орсон юм. Тэнд зүс таних 4-5 хүн архи уугаад сууж байсан. Урьд өмнө надаас 20.000 төгрөг зээлээр авсан М.---сүх архи уугаад байж байсан. Би хажууд нь очоод “чи нөгөө 20.000 төгрөгөө өгөөч” гээд гараараа мөр рүү нь нударсан чинь тоохгүй суугаад байхаар нь хөлөөрөө өвдөгнийх нь хажуу руу нь түлхсэн чинь намайг “гаръя” гээд гараас татаад гэрээс гарсан. Тэр үед гадаа харанхуй байсан бөгөөд М.---сүх доошоо суугаад босохдоо гараараа нэг удаа цохиход миний духнаас цус гарсан. Тэгэхээр нь би М.---сүхтэй зууралдаж байгаад буцаж гэр лүү орсон. ...Миний зүүн нүдний дээд талд дух орчим хагарч гэмтлийн эмнэлэг дээр очиж 5 оёдол тавиулсан. Энэ гэмтлийг М.---сүх чулуутай гараараа цохиж учруулсан. ...Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулсан шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч 40.000 төгрөг эм авч уух хэрэгтэй, 120.000 төгрөгөөр толгойны зураг авахуулах хэрэгтэй гэсэн. ...эмчилгээний зардалд гэж 200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12),
“...Тухайн үед миний духнаас цус гарсан болохоор би С.М.---сүхийг юмаар цохичихлоо гэж бодсон юм. Хэрэг болсны дараа С.М.---сүхтэй уулзахад “би таныг чулуугаар цохиогүй, гараараа цохисон” гээд надад шалбарсан гараа үзүүлж байсан. ...С.М.---сүх гэрээс гараад үгийн зөрүүгүй намайг шууд гараараа цохиод бид хоёр буцаад орсон...би эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг С.М.---сүхээс авсан, надад хохирлын баримт байхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. С.М.---сүхэд гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12),
2. Гэрч Р.Уд:::ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.Г.--маа ганцаараа манай гэрт орж ирээд С.М.---сүхээс зээлсэн мөнгөө өг гээд С.М.---сүхийн бөөрөнд нь өшиглөөд байсан. Тэгтэл С.М.---сүх, Ө.Г.--мааг гадаа гаръя гэж хэлээд аваад гарсан. Тэгээд удаагүй Ө.Г.--маа “намайг С.М.---сүх духанд цохичихлоо” гэж орилоод манай гэрт орж ирэхээр нь....манайд зодоон цохион хийхгүй гэж хэлээд нойлын цаас өгөөд гэрээсээ түлхээд гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9839 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Духны зүүн дээд хэсэгт 2,3x0,2см зах ирмэг тэгш бус мэс заслын оёдол бүхий шархтай.
2019.08.11-ний ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: тархи доргилт, духны хэсгийн шарх гэжээ...ДҮГНЭЛТ
1. Ө.Г.--маагийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19)
4. Шинжээч эмч О.Бо:::::йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйлээс бусад зүйл орно...мөн хүний гар орно...Ө.Г.--маагийн биед учирсан гэмтэл нь гараараа цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
5. Шүүгдэгч С.М.---сүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 ..........болох найз Та.......йн гэрт Нэ..........үй, У..........ал, Т...........ан нартай хөзөр тоглоод архи уугаад байж байтал гаднаас Ө.Г.--маа орж ирээд надаас “мөнгө өг муу луйварчин минь” гээд 20.000 төгрөгөө нэхээд араас нудраад байсан. Тэгэхээр нь би Ө.Г.--маа эгчийг “гараад учраа ольё” гэж хэлээд гэрээс авч гараад гэрийн үүдэнд зүүн гараараа духны хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл Г.--маа эгч миний хувцаснаас зууралдаад бид хоёр гэр лүү буцаад орсон. Тэгтэл Удвал эгч “та нар манай гэрт зодоон хийхгүй шүү” гээд бид хоёрыг гэрээсээ хөөж гаргасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33),
6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), тээврийн хэрэгслийн бүртгэлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 41, 43) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.М...........эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.М.---сүх нь Сонгинохайрхан дүүргийн 11 .............. тоотод болох иргэн Тайвангийн гэрт, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, Ө.Г.--маагийн духан тус газар нь гараараа 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ө.Г.--маа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан ............... тоот айлд орсон юм. Тэнд ...урьд өмнө надаас 20.000 төгрөг зээлээр авсан М.---сүх архи уугаад байж байсан. Би хажууд нь очоод “чи нөгөө 20.000 төгрөгөө өгөөч” гээд гараараа мөр рүү нь нударсан чинь тоохгүй суугаад байхаар нь хөлөөрөө өвдөгнийх нь хажуу руу нь түлхсэн чинь намайг “гаръя” гээд гараас татаад гэрээс гарсан. Тэр үед гадаа харанхуй байсан бөгөөд М.---сүх доошоо суугаад босохдоо гараараа нэг удаа цохиход миний духнаас цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12),
- Гэрч Р.У.........ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.Г.--маа ганцаараа манай гэрт орж ирээд С.М.---сүхээс зээлсэн мөнгөө өг гээд С.М.---сүхийн бөөрөнд нь өшиглөөд байсан. Тэгтэл С.М.---сүх, Ө.Г.--мааг гадаа гаръя гэж хэлээд аваад гарсан. Тэгээд удаагүй Ө.Г.--маа “намайг С.М.---сүх духанд цохичихлоо” гэж орилоод манай гэрт орж ирэхээр нь....манайд зодоон цохион хийхгүй гэж хэлээд нойлын цаас өгөөд гэрээсээ түлхээд гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9839 дугаар дүгнэлт “...1. Ө.Г.--маагийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19)
- Шүүгдэгч С.М.---сүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .............тоот болох найз Та............н гэрт Н...........й, У.........ал, Т............н нартай хөзөр тоглоод архи уугаад байж байтал гаднаас Ө.Г.--маа орж ирээд надаас “мөнгө өг муу луйварчин минь” гээд 20.000 төгрөгөө нэхээд араас нудраад байсан. Тэгэхээр нь би Ө.Г.--маа эгчийг “гараад учраа ольё” гэж хэлээд гэрээс авч гараад гэрийн үүдэнд зүүн гараараа духны хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.М.---сүх нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “мөнгө нэхлээ” гэх сэдэлтээр, хохирогч Ө.Г.--маагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч С.М.---сүхийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Г.--маа нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.М.---сүхийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч С.М.---сүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.М.---сүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс С.М.---сүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал болох эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулсан (хавтаст хэргийн 66) зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчийг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан тул Эрүүгийн хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, тэрээр оногдуулсан ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрсөн бол дээрх ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.М.---сүх нь энэ гэмт хэрэгтээ 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс (хавтаст хэргийн 82) мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 20 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба түүний цагдан хоригдсон нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүгдэгчийн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, цагдан хоригдсон нийт 20 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 160 цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 1908 0426 31382 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хо................үхэн овогт Со........ийн М.---сүхийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М.---сүхийг 500 (таван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрвөн) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.М.---сүх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М.---сүхийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 20 (хорь) хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 160 цагийг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хассугай.
6 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.М.---сүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ