Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1336

 

                                                                       

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01403/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар багт байрлах Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Их сургуулийн ***-*** тоотод байрлах “******* ******* *******” ХХК /захирал *******/-д холбогдох

******* ******* шимтгэлийн өр, алданги нийт 315.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

*******-******* ******* ХХК нь Монгол Улсын ******* ******* тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн ******* шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 2015 оноос өр үүсч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 210.000 төгрөгийн шимтгэлийн хуримтлагдсан өр үүсээд байна. Бид нийгмийн ******* шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. ******* ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөөгүй шимтгэл 210.000 төгрөг, түүнд ногдох алданги 105.000 төгрөг болж байна. Иймд нийгмийн ******* шимтгэлийн өр бүгд 315.000 төгрөгийг *******-******* ******* ХХК-иас яаралтай гаргуулж санг хохиролгүй болгох арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтсээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. *******-******* ******* ХХК нийгмийн ******* шимтгэлийн өр 210.000 төгрөг, түүнд ногдох алданги 105.000 төгрөг, нийт 315.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх боломжтой байна. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 115.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 100.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 100.000 төгрөг тус тус төлөөд энэ ондоо багтааж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь хариуцагч *******-******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр, түүний алданги нийт 315.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-******* ******* ХХК-ийн захирал ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-******* ******* ХХК-д холбогдох нийгмийн ******* шимтгэлийн өр, түүний алданги нийт 315.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн төлөөлөгчийн “...энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна, 2016 онд багтааж төлж дуусгана...” гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 10.100 төгрөг гаргуулж Төрийн сангийн 190 000 941 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                   Д.АЛТАНТУЯА