Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1381

 

                                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 13*******/2016/01399/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар багт байрлах ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багт байрлах ******* ХХК

Хариуцагчийн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Мангирт *** дугаар хэсэг, ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* овогт *******ийн *******д холбогдох

 “******* ******* шимтгэлийн өр, алданги нийт 7.844.727 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

******* ХХК нь Монгол Улсын ******* ******* тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн ******* шимтгэлийг цаг хугацаанд нь төлөлгүй 201******* оноос өр үүсч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар *******.229.818 төгрөгний шимтгэлийн хуримтлагдсан өр үүсээд байна. Бид нийгмийн ******* шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. ******* ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл нь *******.229.818 төгрөг, үүнд ногдох алданги нь 2.614.909 төгрөг болж байна. Иймд нийгмийн ******* өр бүгд 7.844.727 төгрөгийг ******* ХХК-аас яаралтай гаргуулж санг хохиролгүй болгох арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү гэрээг нэг талаас ******* ХХК-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, захирал Б.Чинчулуун, нөгөө талаас Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтсийн дарга Н.Мөнхбаяр нар ******* ХХК-ны шимтгэлийн өрийг хэрхэн барагдуулах талаар дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав.

Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь ******* ХХК-ний шимтгэлийн өр *******.229.818 төгрөг, алданги 2.614.909 төгрөг, нийт 7.844.727 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК нь шимтгэлийн өр, авлагаас 4.000.000 төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 1.229.818 төгрөгийг графикийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 1*******-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь алданги болох 2.614.909 төгрөгийг бүрэн чөлөөлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр, алданги нийт 7.844.727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Х.******* нь нийгмийн ******* шимтгэлийн өр, алдангиас нийт 4.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.229.818 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1*******-ны дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь алданги болох 2.614.909 төгрөгийг бүрэн чөлөөлөх талаар зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7*******, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                     ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр, алданги нийт 7.844.727 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид *******6.788 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА