Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 0014

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Т.Мандахнаран,

шүүгдэгч А.Ч...хүү

шүүгдэгч С.Д.--рж:, тэдгээрийн өмгөөлөгч Л.Очбаяр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2464)

шүүгдэгч Б.М----рэн, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1284) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Х...д овогт Ал.....йн Ч...хүү, С.......ан овогт Ба.........ийн М----рэн, Мөөрс овогт Са.........ийн Д.--рж: нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0443 20303 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Х.......д овогт Ал...........ийн Ч...хүү, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Re... ...........er” тоглоомын төвийн ахлах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн .............. тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  регистрийн дугаар У.........0.

2. С......н овогт Ба..........йн М----рэн, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Тав.........үдс” ХХК-н K...C Галлериа салбарт тогооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар ...... тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........

3. М.....с овогт С...........ийн Д.--рж:, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй ............. тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар У.........3.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч А.Ч...хүү нь Б.М----рэн, С.Д.--рж: нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 22 килограмм 75 грамм жинтэй “өвс”  гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Сонгинохайрхан дүүргийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Яллагдагч Б.М----рэн нь А.Ч...хүү, С.Д.--рж: нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 22 килограмм 75 грамм жинтэй “өвс”  гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Сонгинохайрхан дүүргийн .......... дэвсэгт Тоёота Рактис маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан

Яллагдагч С.Д.--рж: нь А.Ч...хүү, Б.М----рэн нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 22 килограмм 75 грамм жинтэй “өвс”  гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Сонгинохайрхан дүүргийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэцгээв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст “...2019 оны 8 дугаар сарын 24-ны  өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн постод үүрэг гүйцэтгэх хугацаанд ............ маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ...8 ширхэг тортой 25кг орчим “Каннабис” гэх нэртэй мансууруулах төрлийн ургамал илрүүлсэн...”  гэх баримт (хавтаст хэргийн 10),  

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “.............. дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Ractis” маркийн авто машины ...хойд талын багаажыг онгойлгож үзэхэд 8 ширхэг тортой нийт 22 кг 75 граммын ургамал байсныг...гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16),

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 4733 дугаар дүгнэлтэд:

“...Шинжилгээнд... “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 24-ний .............. өнгийн торонд ногоон өнгийн навчит ургамал өвч яваад баригдсан” гэж хаяглан №1-8 дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг  ирүүлсэн байна...

Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс авч, органик уусгагчид уусгаж, шинжилгээний дээж бэлтгэсэн.

Шинжилгээг Аgilent 7820A GC/5977E MSD маркийн хийн хроматографийн масс-спектрометр багаж ашиглан шинжилгээ хийхэд:

“Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 24-ний .............. цагаан өнгийн торонд ногоон өнгийн навчит ургамал авч яваад баригдсан” гэж хаяглан №1-8 дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol)-ийн агуулга илэрч байна....ДҮГНЭЛТ

...3. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 24-ний ............. автомашинд цагаан өнгийн торонд ногоон өнгийн навчит ургамал авч яваад баригдсан” гэж хаяглан №1-8 дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol)-ийн агуулга илэрч байна.

4. Дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-45),

 

4. Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4733 дугаартай дүгнэлтийн хамт ирүүлсэн 8 ширхэг гялгар ууттай, ...хар ногоон өнгийн өвс ургамал мэт зүйлийг 8 хоногийн турш ...хатаав. Ингээд хатсан ...каннабис өвсний...жинг нарийвчлан тогтооход ...нийт 9190 грамм...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-23),

5. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 24),

6. Тээврийн хэрэгслийн лавлагаанд “...6682 УНЧ Toyota Ractis 2008 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг өнгийн Батсүрэнгийн М----рэн эзэмшигчтэй...” гэх баримт (хавтаст хэргийн 127),

7. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 156-158),

8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 125 дугаар тодорхойлолтод “...Япон улсад 2008 онд үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн Мөнгөлөг өнгийн, NCP100113264 арлын дугаартай, .........улсын дугаартай Toyota Ractis маркийн автомашины зах зээлийн ханш нь 9.000.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 160),

9. Насанд хүрээгүй гэрч А.Уу..........ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед 19 дүгээр хороололд байх танил ах Ч...хүүгийн ажилладаг “.............” нэртэй тоглоомын төвд...тоглоом тоглоод сууж байтал А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нар хоорондоо юм ярьж байгаад над руу ирээд 22-ын товчоо ороод юманд явчхаад ирэх үү гэхээр нь С.Д.--рж: ах манай гэрийн ойролцоо байдаг болохоор ханьтай яваад буцахдаа гэртээ хүргүүлчихье гэж бодоод хамт явсан. ...би хүрэх газраа очтол машин дотор унтаад явсан. Нэг сэртэл машинд ганцаараа байсан бөгөөд нөгөө 3 машинаас буугаад явчихсан байсан. ...би машинаас буулгүй, нөгөө гурвыг буцаад орж иртэл нь унтаж байтал нэг мэдэхэд салхилаад, даараад сэртэл 4 цонхоо онгойлгочихсон замдаа явж байсан. Тэр үед их муухай халгай, шарилж шиг өвөрмөц үнэр үнэртэж байсан. ...эмээлтийн пост дээр цагдаа зогсоосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

10. Шүүгдэгч А.Ч...хүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ....бид 3 хоорондоо юм ярьж байгаад...хөдөө ургадаг өвс түүж хэрэглэж үзэхээр шийдээд хамтдаа явахаар болсон. ...бид нар Урьхан өнгөрөөд Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо ирээд Б.М----рэн, С.Д.--рж: бид 3 машинаас буугаад торонд Каннабис өвс түүж авсан. Энэ үед А.У...........яр машин дотор унтаж байсан...Өвсийг бусдад зарж борлуулдаг гэж мэдэхгүй, ургадаг болохоор тэрийг худалдаж авах хүн ч байхгүй...бид нарын хувьд тэр өвсөө сонирхоод хэрэглэж үзэх л бодол санаатай байсан...өмнө нь каннабис өвсийг ойроос харж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1109 дугаар дүгнэлтэд

“... Болсон хэргийн талаар: ...өөрөө мэдэхгүй, /мансууруулах үйлчилгээтэй өвс гэдгийг/, 2 найзын хамт Жаргалантын хөндийгөөс түүсэн. Хууль бус гэдгийг нь мэдээгүй гэх....ДҮГНЭЛТ

1. А.Ч...хүү нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Одоо А.Ч...хүү нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. А.Ч...хүү нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. А.Ч...хүү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. А.Ч...хүүд мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

6. А.Ч...хүүд мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

7. А.Ч...хүүд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51),

11. Шүүгдэгч С.Д.--рж:ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...Б.М----рэн, А.Ч...хүү бид 3 хоорондоо ярьж байгаад гадуур ургадаг өвс түүж хэрэглэж үзэх үү гэж шийдээд Б.М----рэнгийн унаж явсан машинтай хамт явахаар болсон...бид нар Дарханы зам хаалттай байсан тул Эмээлтээр гараад Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо очоод машинаасаа буугаад гялгар уутнуудад каннабис өвс түүж авсан. Энэ үед А.Уу.........яр машинд унтаж байсан бөгөөд Б.М----рэн, А.Ч...хүү бид 3, өвс түүж авчхаад буцаад хот руу хөдлөөд явж байтал Эмээлтийн пост дээр цагдаад саатуулагдсан...бид 3 өмнө нь өвс болон өөр төрлийн мансууруулах бодис хэрэглэж үзээгүй. ...бид нар түүсэн өвсөө яаж хэрэглэхээ ч мэдэхгүй ямар ч байсан гар утсан дээрээсээ каннабис өвсний зургийг харж байгаад адил төстэй гэсэн ургамлыг түүж аваад буцаад хот руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1147 дугаар дүгнэлтэд

“... Болсон хэргийн талаар: ...2 настайгаа хөдөө яваад өвс түүгээд цагдаад баригдсан гэх....ДҮГНЭЛТ

1. С.Д.--рж: нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Одоо С.Д.--рж: нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. С.Д.--рж: нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. С.Д.--рж: нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. С.Д.--рж:ид мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

6. С.Д.--рж:ид мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэж шинж тэмдэг илрэхгүй байна.

7. С.Д.--рж:ид сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-48),

12. Шүүгдэгч Б.М----рэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр найз С.Д.--рж:ийн гэрт очоод А.Ч...хүүгийн ажилладаг РС тоглоомын газарт очсон. ...бид 3 хоорондоо ярьж байгаад хүмүүсийн яриад байдаг манайд ургадаг ургамлыг хэрэглэж үзэх үү гэж тохиролцоод миний машинтай хамт явсан. ...шөнө дунд болж байхад Эмээлтийн замаар яваад Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн ойролцоо очоод А.Ч...хүү, С.Д.--рж: бид 3 машинаас буугаад өөрсдөдөө байсан уутандаа Каннабис өвс түүж авсан. Тухайн үед бороо орчихсон газар нойтон, өвс ургамал нойтон шавар шавхай ихтэй байсан болохоор тор дороо дүүрчихсэн. Ингээд маргааш өглөө нь ажилтай байсан болохоор тэндээ нэг их удалгүй буцаж машиндаа сууж хот руу хөдлөөд явж байтал Эмээлтийн товчоон дээр цагдаа зогсоож багааж шалгаад баригдсан...Түүсэн өвснөөсөө өөрсдөө сонирхоод хэрэглэж үзэх гэж байсан боловч хэрэглэж амжаагүй явж байгаад баригдсан. Хэн нэгэнд өгөх, зарж борлуулах санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1107 дугаар дүгнэлтэд

“... Болсон хэргийн талаар: ...2019 оны 8 дугаар сарын 23-нд хотоос 2 найзтайгаа гараад, Жаргалантын хөндийд очиж “өвс”-өө түүгээд, буцаад эмээлт дээрээс баригдсан гэх...ДҮГНЭЛТ

1. Б.М----рэн нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Одоо Б.М----рэн нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Б.М----рэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.М----рэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.М----рэн нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэж шинж тэмдэг илрэхгүй байна.

6. Б.М----рэнд мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54),

13. Шүүгдэгч А.Ч...хүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 100, 103), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 132 ), “...........” төвд ажилладаг тодорхойлолт (хавтаст хэргийн 101),  

- Шүүгдэгч С.Д.--рж:ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 104, 114), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 133 ), суурь боловсролын гэрчилгээний хуулбарын (хавтаст хэргийн 112), эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 110), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 115),

- Шүүгдэгч Б.М----рэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 92, 94), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 88-89), ............ажилладаг тодорхойлолт (хавтаст хэргийн 90) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нойтон жин 22 килограмм 75 грамм, хатсан жин 9190 граммын жинтэй “өвс”  гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota” загварын “Ractis” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь

- Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст “...2019 оны 8 дугаар сарын 24-ны  өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн постод үүрэг гүйцэтгэх хугацаанд 66-82 УНЧ улсын дугаартай “Toyota Ractic” маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ...8 ширхэг тортой 25кг орчим “Каннабис” гэх нэртэй мансууруулах төрлийн ургамал илрүүлсэн...”  гэх баримт (хавтаст хэргийн 10), 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...“Toyota Ractis” маркийн авто машины ...хойд талын багаажыг онгойлгож үзэхэд 8 ширхэг тортой нийт 22 кг 75 граммын ургамал байсныг...гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 4733 дугаар дүгнэлтэд: “...3. ...1-8 дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol)-ийн агуулга илэрч байна. 4. Дельта-9 тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol) нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-45),

- Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...хатсан ...каннабис өвсний...жинг нарийвчлан тогтооход ...нийт 9190 грамм...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-23),

- Тээврийн хэрэгслийн лавлагаанд “............ 2008 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг өнгийн Батсүрэнгийн М----рэн эзэмшигчтэй...” гэх баримт (хавтаст хэргийн 127),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 125 дугаар тодорхойлолтод “...Япон улсад 2008 онд үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн Мөнгөлөг өнгийн, NCP100113264 арлын дугаартай, ......улсын дугаартай Toyota Ractis маркийн автомашины зах зээлийн ханш нь 9.000.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 160),

- Насанд хүрээгүй гэрч А.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед ...А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нар хоорондоо юм ярьж байгаад над руу ирээд 22-ын товчоо ороод юманд явчхаад ирэх үү гэхээр нь С.Д.--рж: ах манай гэрийн ойролцоо байдаг болохоор ханьтай яваад буцахдаа гэртээ хүргүүлчихье гэж бодоод хамт явсан. ...Нэг сэртэл машинд ганцаараа байсан бөгөөд нөгөө 3 машинаас буугаад явчихсан байсан. ...Тэр үед машинд их муухай халгай, шарилж шиг өвөрмөц үнэр үнэртэж байсан. ...эмээлтийн пост дээр цагдаа зогсоосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

- Шүүгдэгч А.Ч...хүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ....бид 3 хоорондоо юм ярьж байгаад...хөдөө ургадаг өвс түүж хэрэглэж үзэхээр шийдээд хамтдаа явахаар болсон. ...бид нар Урьхан өнгөрөөд Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо ирээд Б.М----рэн, С.Д.--рж: бид 3 машинаас буугаад торонд Каннабис өвс түүж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1109 дугаар дүгнэлтэд “...4. А.Ч...хүү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51),

- Шүүгдэгч С.Д.--рж:ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...Б.М----рэн, А.Ч...хүү бид 3 хоорондоо ярьж байгаад гадуур ургадаг өвс түүж хэрэглэж үзэх үү гэж шийдээд Б.М----рэнгийн унаж явсан машинтай хамт явахаар болсон...бид нар Дарханы зам хаалттай байсан тул Эмээлтээр гараад Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо очоод машинаасаа буугаад гялгар уутнуудад каннабис өвс түүж авсан. ...Б.М----рэн, А.Ч...хүү бид 3, өвс түүж авчхаад буцаад хот руу хөдлөөд явж байтал Эмээлтийн пост дээр цагдаад саатуулагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1147 дугаар дүгнэлтэд “...4. С.Д.--рж: нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-48),

- Шүүгдэгч Б.М----рэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр найз С.Д.--рж:ийн гэрт очоод А.Ч...хүүгийн ажилладаг РС тоглоомын газарт очсон. ...бид 3 хоорондоо ярьж байгаад хүмүүсийн яриад байдаг манайд ургадаг ургамлыг хэрэглэж үзэх үү гэж тохиролцоод миний машинтай хамт явсан. ...шөнө дунд болж байхад Эмээлтийн замаар яваад Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн ойролцоо очоод А.Ч...хүү, С.Д.--рж: бид 3 машинаас буугаад өөрсдөдөө байсан уутандаа Каннабис өвс түүж авсан. Тухайн үед бороо орчихсон газар нойтон, өвс ургамал нойтон шавар шавхай ихтэй байсан болохоор тор дороо дүүрчихсэн. ...машиндаа сууж хот руу хөдлөөд явж байтал Эмээлтийн товчоон дээр цагдаа зогсоож багааж шалгаад баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1107 дугаар дүгнэлтэд “...4. Б.М----рэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нар нь үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1999 оны Конвенцод нэгдэн орох тухай Монгол Улсын хууль буюу 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг бодис болох “Олон Улсын бүртгэгдээгүй нэр: “Dronabinol*”, бүртгэгдээгүй бусад нэр: “delta-9-tetrahydro-каннабинол”, химийн нэр:  “(6a R,10a R)-6a,7,8,10a-tetrahydro-6,6,9-trimethyl-3-pentyl-6 H- dibenzo[ b,d]pyran-1-ol”.” гэх нэршилтэй хүний сэтгэцэд нөлөөлөн мансууруулах үйлчилгээтэй  Каннабис ургамал буюу тетра-гидра-каннабинолын THC гэдэг идэвхт молекул агуулдаг өвсийг худалдаалах зорилгогүйгээр, шууд санаатай үйлдлээр түүж бэлтгэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Харин прокуророос шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь үйлдэл, санаа зорилгоороо нэгдэж хуулиар хориглосон мансууруулах бодисыг түүж бэлтгэн хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нөгөө талаар шүүгдэгч нарын хэн аль нь түүж бэлтгэсэн, хадгалсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн гүйцэтгэгч”-ыг журамласан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хоорондоо үүргээ хуваарилсан гэх шинж тогтоогдоогүй болно.  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон ерөнхий ойлголт бөгөөд тухайн зүйлд заасан “хамтран оролцох хэлбэр”-ийг мөн хуулийн 3.2-3.8 дугаар зүйл хүртэл нарийвчлан зааж тодорхойлсон байхад Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийг мөн журамлаж хэрэглэх шаардлагагүй болно.

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь тэдний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болохгүй болно.

Каннабис ургамал буюу тетра-гидра-каннабинолын THC гэдэг идэвхит молекул агуулдаг “delta-9-tetrahydro-каннабинол” нь хүний эрүүл мэнд, сайн сайханд ноцтой аюул занал учруулж нийгэм улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлдөг учраас Монгол Улс 1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын дээрх конвенцид нэгдэн орж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн зааж гэмт хэрэг байхаар тусгажээ. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь улсын хууль ёсны эдийн засгийг сулруулж, тогтвортой байдал, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд аюул учруулдгаараа гэмт хэргийн хор хохирол, хор уршгийг тооцоолох боломжгүй юм.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

- Улсын яллагчаас шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас: Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцэхгүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү  гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А....н, Б.М----рэн, С.Д.--рж: нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн, хадгалсан ургамлын хэмжээ нь олон хүн урт хугацааны турш хэрэглэх хэмжээний байгаа нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулах хор уршгийг ихэсгэнэ. Нөгөө талаар шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хорих ял оногдуулах нь тохирно гэж үзсэн болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...энэ хуулийн тусгай ангид заасан, ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ...техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан байна. 

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA” загварын “Ractis” маркийн ............ дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр 9.000.000 төгрөг гэж тогтоосон байна. Нөгөө талаар тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Мя.............аны эзэмшлийнх байна. Хэдий тийм боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг үндэслэн тээврийн хэрэгслийн үнэ болох 9.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулах нь эрүүгийн хуулийн дээрх зарчимд нийцнэ.

Тиймээс шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан ял дээр тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 9.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж хүн тус бүрээс 3.000.000 төгрөг албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж,  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хатсан жин 9190грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, эрүүгийн 1908 0443 20303 дугаар хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Х.........д овогт Алт.........лийн Ч...хүү, Мө.......рс овогт Са.........ийн Д.--рж:, Са...........н овогт Б.............йн М----рэн нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нарыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9.000.000 (есөн сая) төгрөгийг хувь тэнцүүлж шүүгдэгч тус бүрээс 3.000.000 (гурван сая) төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хатсан жин нь 9190 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн “TOYOTA” загварын “Ractis” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгосугай.

8. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ч...хүү, С.Д.--рж:, Б.М----рэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч тэдний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ