Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 0023

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Д.О...га,

шүүгдэгч Д.Э...га, тэдний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ха...ин овогт До...йн Оюу...га, Бо...н овогт Даг....ийн Э...лга нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0367 41245 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Х...н овогт Д...н О...га, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх ....ршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар У...6, урьд

- Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

2. Бо...он овогт Даг....ийн Э...лга, Монгол Улсын иргэн,  Улаанбаатар хотод 1990 оны 5 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....г гэх, ам бүл 4, эгч, ах, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ..... байнга, Сонгинохайрхан дүүргийн .... байрны .....тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар .., урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 882 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 525 нэгж буюу 525.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Д.О...га, Д.Э...лга нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны орчим иргэн Б.Э”““““““““““лыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, нүдний шил улаан шонхор тамхи, биет 8000 төгрөг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр...дээрэмдүүлсэн гэх...Сонгинохайрхан дүүргийн 16 дуга.......... зүүн хойд талд болсон...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4),

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г....т” хүнсний дэлгүүрийн ....хяналтын камерт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 12 минут 07 секундэд ...тус камерын бичлэгийн баруун дээд булангийн хэсэгт цагаан өнгийн цамц, саарал шорт, хар нүдний шил, бараан өнгийн гуталтай хохирогч орж ирэх бөгөөд хохирогчийн араас 170см өндөртэй, хар өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн гуталтай эрэгтэй хүн, 175см өндөртэй, цэнхэр футболка, улаан өнгийн шорттой, хар өнгийн гуталтай эрэгтэй хоёр эрэгтэй залуу ирэх бөгөөд тус хоёр залуу нь хохирогчийн хажууд очиж хар цамцтай залуу хохирогчийг урд талаас нь түлхэж байгаад хэсэг хугацааны дараа ахиж түлхэх бөгөөд тэр үед хохирогч хойшоо хараад явах гэтэл

цэнхэр футболкатай залуу араас нь очиж тэврээд явган хүний замын хажуу талын хашлага руу шахаж баруун гараараа хоёр удаа толгой хэсэгт цохиж, баруун өвдгөөр өгзөг хэсэг рүү өвдөглөж ахиж баруун гараар толгойн ар дагз хэсэг рүү цохиж хоёр мөрнөөс нь барьж байгаад газар татаж унагаах бөгөөд тэр үед хохирогч хөлөө нугалсан байдалтай суух үед тус цэнхэр футболкатай залуу хохирогчийн нүүр хэсэгт баруун хөлөөр өшиглөж зүүн гараар доош дарж газар хэвтүүлэхэд...

хар цамцтай эрэгтэй хохирогчийн үснээс татаж доош нь дарж байх үед цэнхэр футболкатай эрэгтэй халаасыг нь ухаж байгаад баруун өвдгөөрөө хоёр удаа хохирогчийн нүүрэнд өвдөглөж байхад хар цамцтай залуу хохирогчийн үснээс тавилаа... тус камерын бичлэг нь ердийн цагаас 13 минутаар түрүүлж бичлэг хийж байна...” гэх (хавтаст хэргийн 14),

3. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 20),

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хоёр дугаарт: ...Д.Э...лга, ...долоо дугаарт: ...Д.О...га ...нарыг дараалуулан байрлуулахад хохирогч Б.Э”““““““““““л нь 7 болон 5 дугаартай хүмүүс мөн байна. ...би шууд хараад таньж байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-29),

  5. Хохирогч Б.Э”““““““““““лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ...... байрны зүүн хойд талд явж байхад үл таних 2 эрэгтэй хажуугаар зөрөхдөө “тамхи байна уу” гэхээр нь “байхгүй” гэтэл “ямар хэгжүүн яриатай юм бэ” гээд зодсон. Тэгээд халааснаас 1 хайрцаг улаан шонхор тамхи, 8000 төгрөг, кобра загварын нүдний шилийг аваад явсан. ...1 нь намхан цэнхэр өнгийн яктай, бор царайтай туранхай байсан. Нөгөө эрэгтэй нь өндөр улаан царайтай цэнхэр өнгийн фудволка, десант өнгийн малгай, улбар шар өнгийн шорттой байсан... Намхан нь нүүр рүү 1 удаа цохиод унасан хойгуур гэдэс рүү цохиод байсан. Өндөр нь үсдэж дарчхаад нүүр рүү өвдөглөөд байсан...миний халаасанд байсан 1 хайрцаг улаан шонхор тамхи, 8000 төгрөгийг бас нүдний шилийг намхан эрэгтэй нь ухаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34),

“...намхан залуу нь намайг “хөөе тамхи байна уу” гэхээр нь байхгүй гэсэн чинь намхан нь араас гүйж хүрч ирээд миний араас татаад эргүүлж харуулаад миний нүүр рүү нэг удаа цохиод авахаар нь би доошоо тонгойх үед өндөр нь миний үснээс үсдэж байгаад нүүр рүү хэд хэдэн удаа өвдөглөсөн...Зодуулсны улмаас тэр үед 3 шүд хугарсан. ...Улсын нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт очиж үзүүлсэн чинь намайг шууд хэвтүүлээд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хэвтүүлсэн. Хагалгаанд ороод хоёр ширхэг хөдөлгөөнд орчихсон шүдийг хагалгаа хийж авсан, зурган дээр байгаа шүд хугараад 2 ширхэг болсон шүд ч байгаа. Тэгээд нийлээд 6 ширхэг харагдаад байгаа юм...Би эмнэлэг, эм тарианд нийт 500.000 төгрөг зарцуулсан баримтууд байхгүй...Эмнэлгээр явсан зардал мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1344 дугаар дүгнэлт

“...1. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8727 тоот дүгнэлтийг гаргах үед Б.Э”““““““““““л нь эрүүний дэлгэмэл рентген зураг авхуулаагүй байсан тул эрүүний хугарал 8727 тоот дүгнэлтэд тусгагдаагүй байжээ. Иймд уг дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байжээ. Эрүүний дэлгэмэл рентген зургийг 2019 оны 7 дугаар сарын 19-нд хийлгэсэн байна.

2. Б.Э”““““““““““лын биед эрүү ясны зүүн булангийн ташуу зөрөөгүй хугарал, дээд баруун 6, доод зүүн 7 дугаар шүдний булгаралт, доод зүүн 6 дугаар шүдний цөгцний хугарал, завжинд язарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

4. Улсын төв нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байхад авагдсан 1.5, 1.8, 4.6 шүднүүд гэмтэлтэй холбоогүй цоорлын том хөндийтэй, буйл үрэвссэн эмгэгтэй шүднүүд байжээ. Мэс заслын явцад авагдсан 3.6 дугаар шүд гэмтэлтэй холбоотой, тухайн үед 3.6 дугаар шүдний цөгц эмтэрч унан сурвалж үлдсэн ба мэс заслын явцад үлдсэн сурвалжийг бүрэн авсан байна.

5. Б.Э”““““““““““лын биед эрүү ясны зүүн булангийн ташуу зөрөөгүй хугарал, дээд баруун 6, доод зүүн 7 дугаар шүдний булгаралт, доод зүүн 6 дугаар шүдний цөгцний хугарал, завжинд язарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 180-181),

7. “ДАМНО” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн СХД3-19-580 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд “... Cobra эрэгтэй хүний нүдний шил 40.000 төгрөг…Улаан шонхор тамхи 2.058 төгрөгөөр нийт хохирлын дүн нь 42.058 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55)

8. Шүүгдэгч Д.Э...лгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр...24-р байрны зүүн талд буюу гэрлэн дохиотой уулзварын тэнд явж байхад Ою....га “энд нэг согтуу залуу байна. Би очиж тамхи асуучхаад ирье” гээд тэр залуу руу очсон. ...Тулгаа тэр залуу дээр очоод маргалдаад барьцалдаад авсан, тэгэхээр нь би яасан юм бол гээд наанаас нь явж очиход Т...аа тэр залууг заамдаж байгаад газар унагаахаар нь би наанаас нь очоод тэр залуугийн цээжин тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэр залууг газар унахад өмдний халаасанд нь мөнгө цухуйж байхаар нь халааснаас нь мөнгийг нь авсан, бас өмдний халааснаас нь улаан шонхор тамхи байхаар нь авсан...би хохирогчийн нүүр рүү нь цохиогүй, өвдөглөөгүй. Харин газар уначихсан байхад нь цээж рүү нь нэг удаа өшиглөсөн...би хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63, 189-190),

9. Шүүгдэгч Д.Ою.....гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ...архи уугаад нэлээн согтсон байсан учраас бусдыг дээрэмдсэн гэдгээ санахгүй... байна. Камерын бичлэг харахад Э...лга бид хоёр нэг залуу дээр очоод маргалдаж байгаа бичлэг байна лээ. Тэгэхлээр би тэр өдөр Э...лгатай хамт хүн зодож дээрэмдсэн байна...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62, 191-192),

10. Хохирогчийн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 134-159), хохирлын 95.371 төгрөг баримт (хавтаст хэргийн 96), хохирлын мөнгө 92.000 төгрөг хүлээн авсан тухай баримт (хавтаст хэргийн 99, 215),

- шүүгдэгч Д.О....ыг эрэн сурвалжилсан баримт (хавтаст хэргийн 119-123), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 124-126), эрэн сурвалжлах ажиллагаа явуулах прокурорын даалгавар (хавтаст хэргийн 200),  

- Шүүгдэгч Д.Ою....н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 102), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 108-111), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (хавтаст хэргийн 77, 101, 113-117, 160-165),

- Шүүгдэгч Д.Э...лгын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 78, 82), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 87-88), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг (хавтаст хэргийн 90), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (хавтаст хэргийн 77, 101, 113-117, 160-165), хохиролд 42.000 төгрөг төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 98, 215) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Д.О...га, Д.Э...лга  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.О...га, Д.Э...лга нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Д.О...га, Д.Э...лга нар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны зүүн хойд явган хүний зам дээр 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 30 минутын үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, явж байхдаа бүлэглэн шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, иргэн Б.Э”““““““““““лын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, түүний 42.058 үнэлгээ бүхий нүдний шил, улаан шонхор тамхи, биет 8000 төгрөг буюу  нийт 50058 төгрөгийн эд зүйлийг нь хүч хэрэглэн хууль бусаар дээрэмдсэн,

Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Б.Э”““““““““““лын биед эрүү ясны зүүн булангийн ташуу зөрөөгүй хугарал, дээд баруун 6, доод зүүн 7 дугаар шүдний булгаралт, доод зүүн 6 дугаар шүдний цөгцний хугарал, завжинд язарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр...дээрэмдүүлсэн гэх ...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо.... байрны зүүн хойд талд болсон...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...хохирогчийн араас 170см өндөртэй, хар өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн гуталтай эрэгтэй хүн, 175см өндөртэй, цэнхэр футболка, улаан өнгийн шорттой, хар өнгийн гуталтай эрэгтэй хоёр эрэгтэй залуу ирэх бөгөөд тус хоёр залуу нь хохирогчийн хажууд очиж хар цамцтай залуу хохирогчийг урд талаас нь түлхэж байгаад хэсэг хугацааны дараа ахиж түлхэх бөгөөд тэр үед хохирогч хойшоо хараад явах гэтэл

цэнхэр футболкатай залуу араас нь очиж тэврээд явган хүний замын хажуу талын хашлага руу шахаж баруун гараараа хоёр удаа толгой хэсэгт цохиж, баруун өвдгөөр өгзөг хэсэг рүү өвдөглөж ахиж баруун гараар толгойн ар дагз хэсэг рүү цохиж хоёр мөрнөөс нь барьж байгаад газар татаж унгах бөгөөд тэр үед хохирогч хөлөө нугалсан байдалтай суух үед тус цэнхэр футболкатай залуу хохирогчийн нүүр хэсэгт баруун хөлөөр өшиглөж зүүн гараар доош дарж газар хэвтүүлэхэд...

хар цамцтай эрэгтэй хохирогчийн үснээс татаж доош нь дарж байх үед цэнхэр футболкатай эрэгтэй халаасыг нь ухаж байгаад баруун өвдгөөрөө хоёр удаа хохирогчийн нүүрэнд өвдөглөж байхад хар цамцтай залуу хохирогчийн үснээс тавилаа... тус камерын бичлэг нь ердийн цагаас 13 минутаар түрүүлж бичлэг хийж байна...” гэх (хавтаст хэргийн 14),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хоёр дугаарт: ...Д.Э...лга, ...долоо дугаарт: ...Д.О...га ...нарыг дараалуулан байрлуулахад хохирогч Б.Э”““““““““““л нь  7 болон 5 дугаартай хүмүүс мөн байна. ...би шууд хараад таньж байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-29),

- Хохирогч Б.Э”““““““““““лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних 2 эрэгтэй хажуугаар зөрөхдөө “тамхи байна уу” гэхээр нь “байхгүй” гэтэл “ямар хэгжүүн яриатай юм бэ” гээд зодсон. Тэгээд халааснаас 1 хайрцаг улаан шонхор тамхи, 8000 төгрөг, кобра загварын нүдний шилийг аваад явсан. ...1 нь намхан цэнхэр өнгийн яктай, бор царайтай туранхай байсан. Нөгөө эрэгтэй нь өндөр улаан царайтай цэнхэр өнгийн фудволка, десант өнгийн малгай, улбар шар өнгийн шорттой байсан.... Намхан нь нүүр рүү 1 удаа цохиод унасан хойгуур гэдэс рүү цохиод байсан. Өндөр нь үсдэж дарчхаад нүүр рүү өвдөглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34),

“...Зодуулсны улмаас тэр үед 3 шүд хугарсан. ...Улсын нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт очиж үзүүлсэн чинь намайг шууд хэвтүүлээд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хэвтүүлсэн. ...Би эмнэлэг, эм тарианд нийт 500.000 төгрөг зарцуулсан баримтууд байхгүй...Эмнэлгээр явсан зардал мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1344 дугаар дүгнэлт

“...2. Б.Э”““““““““““лын биед эрүү ясны зүүн булангийн ташуу зөрөөгүй хугарал, дээд баруун 6, доод зүүн 7 дугаар шүдний булгаралт, доод зүүн 6 дугаар шүдний цөгцний хугарал, завжинд язарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 180-181),

- “ДАМНО” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн СХД3-19-580 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд “... Cobra эрэгтэй хүний нүдний шил 40.000 төгрөг…Улаан шонхор тамхи 2.058 төгрөгөөр нийт хохирлын дүн нь 42.058 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55),

- Шүүгдэгч Д.Э...лгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр...24-р байрны зүүн талд буюу гэрлэн дохиотой уулзварын тэнд явж байхад Оюунтулга “энд нэг согтуу залуу байна. Би очиж тамхи асуучхаад ирье” гээд тэр залуу руу очсон. ...Тулгаа тэр залуу дээр очоод маргалдаад барьцалдаад авсан, тэгэхээр нь би яасан юм бол гээд наанаас нь явж очиход Тулгаа тэр залууг заамдаж байгаад газар унагаахаар нь би наанаас нь очоод тэр залуугийн цээжин тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэр залууг газар унахад өмдний халаасанд нь мөнгө цухуйж байхаар нь халааснаас нь мөнгийг нь авсан, бас өмдний халааснаас нь улаан шонхор тамхи байхаар нь авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63, 189-190) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл шүүгдэгч Д.О...га,  Д.Э...лга нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн тухайн довтолгооны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон”, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн” үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Түүнчлэн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”-аар тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд, хэдэн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ял халдаахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдал нь “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөлийг шаарддаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйлийг давхар журамлаж ял халдаах хууль зүйн үндэслэлгүй тул зөвтгөн шийдвэрлэсэн болно. Ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал болон эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй болно.

Иймд шүүгдэгч Д.О...га, Д.Э...лга нарыг

- бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

- хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э”““““““““““л нь дээрмийн гэмт хэргийн улмаас 50.058 төгрөгийн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас 95.371 төгрөг буюу нийт 146.429 төгрөгийн хохирол учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э...лга нь “Улаан шонхор” тамхи болон нүдний шилний үнэлгээ болох 42.058 төгрөг, хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын өөрт ноогдох 47.685 төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ.

Иймд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болох 95.371 төгрөгийг хохирлоос үлдэх 47.685 төгрөг болон дээрмийн гэмт хэргийн хохирлын үлдэгдэл болох 8.000 төгрөг буюу нийт 55.685 төгрөгийг шүүгдэгч Д.О...гаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.  Харин хохирогч нь өөрийн учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас

- Шүүгдэгч Д.Ою.....гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоох,

-  Шүүгдэгч Д.Э...лгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоох, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Ою....ын цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс:

Шүүгдэгч Д.Э...лга, Д.О...га нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амьдралын хувьд амьдралын баталгаажих түшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгч Д.О...га, Д.Э...лга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.          

Шүүгдэгч Д.Э...лга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Д.Ою....гын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх шүүгдэгч Д.Э...лга, Д.О...га нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч нарт ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э...лгын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг байдлыг харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч Д.Ою....ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж оргон зайлсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э...лгад оногдуулсан 6 сарын хөнгөн ялыг 2 жилийн хүнд ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялын хугацаагаар, шүүгдэгч Д.О...гад оногдуулсан 1 жилийн хөнгөн ялыг 3 жилийн хүнд ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг тэдний хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.О...га нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс (хавтаст хэргийн 205-206) 27-ны өдрийг хүртэл 21 хоног, шүүгдэгч Д.Э...лга нь  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс (хавтаст хэргийн 213-214) 27-ны өдрийг хүртэл 4 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О.....ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 21 хоног, шүүгдэгч Д.Э...лгын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 4 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн “холбогдогч Оюунтулга, Э...лга, хохирогч Э”““““““““““л” гэсэн бичиглэл бүхий “CD”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 34, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х....н овогт До...йн О...га, Б...он овогт Д.....ийн Э...лга нарыг

- Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

- Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э...лгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 (хоёр) жил хугацаагаар хорих ял,  

- Шүүгдэгч Д.Ою....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Э...лгыг 6 (зургаа) сар, шүүгдэгч Д.О...гыг 1 (нэг) жил хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

- Шүүгдэгч Д.Э...лгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар,

- Шүүгдэгч Д.О...гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 4 жил хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э...лга, Д.О...га тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О....ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22 (хорин хоёр), шүүгдэгч Д.Э...лгын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 4 (дөрөв) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О...гаас 55.685 (тавин таван мянган зургаан зуун наян тав) төгрөг гаргуулж, хохирогчид олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э...лга нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Д.Э...лга, Д.О...га нарын эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ