| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01266/И |
| Дугаар | 1255 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01266/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, ***-***тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн *** дугаар бригадад эмчилгээ, тэжээлийн цэг дээр малчнаар ажиллаж байсан. /1984-1989 он хүртэл/. Үүнийг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт байхгүй болохоор ******* аймгийн архиваас лавлагаа авсан болно. Энэ нь дутуу хагас гарч ирсэн. Мөн 1990 онд хувчилал тарсны дараа ******* хувьцаат компанид малчнаар 1991 оноос 1993 оны 03 дугаар сар хүртэл ажилласан юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч С.******* нь ******* аймгийн хуучнаар ******* сумын ******* нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, ******* аймгийн ******* сумын ******* хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, ******* аймгийн архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар лавлагаа, гэрч *******ын “...би 1981 оны 06 дугаар сараас 1984 оны 03 дугаар сар хүртэл ******* аймгийн ******* сумын 3 дугаар бригадад аж ахуйн даргаар ажиллаж байсан, манай эхнэр ******* нэгдэлд нягтлан ажилтай байсан. Бид нэг бригад, нэг нутгийн улс учраас тодорхой мэдэж байна, С.******* 1984 оноос хойш тэжээлийн цэгт малчин байсан. 1990 оныг дуустал энэ хүн мал малласан...” гэх мэдүүлэг, гэрч гийн “...С.******* 1984 оноос 3 дугаар бригадын тэжээлийн цэгт туслах малчнаар ажиллаж байсан. 1990 оноос малын хувьчлал болоод нийгмийн малыг бүх хүмүүст тараагаад өгсөн юм. 1992 онд ******* нэгдэл татан буугдаад ******* компани болсон...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ын ******* нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, ******* аймгийн ******* сумын ******* хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА