| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01375/И |
| Дугаар | 1216 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01375/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум ***-р баг Ухаа хошуу ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******-*******ын Уянгын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ***-р хороо ******* ХХК-ны ******* ******* *******-д DJ ажилтай, Баянзүрх дүүрэг ***-р хороо ***-р байрны ***-р орц *** тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох
Эцэг тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ж., нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Ж.тэй 2010 онд танилцаж, дотносож үерхэж эхэлсэн. Ингээд 2012 оноос манай гэрт хамтран амьдарч байсан. 2014 оны 11 дүгээр сарын 25-нд хүү У.Энх-Амгаланг төрүүлсэн. Тэр үед би оюутан, хаяа түр ажил олж хийдэг, ажил олдвол хийгээд, олдохгүй бол зүгээр суугаад амьдарч байсан. 2014 оны 6-р сард намайг 4 сартай жирэмсэн байхад манай гэрээс яваад өгсөн. Тэгээд хаяа утсаар холбогддог байснаа сүүлдээ алга болсон. Хүүгээ төрөхөд ч ирээгүй. Төрснөөс хойш нэг ч удаа уулзаагүй. Намайг жирэмсэн байхад гийн төрсөн эгч нь ажил дээр ирээд “чи наад хүүхдээ авахуул, манай дүү даавуу угаах хүн биш” гэж загнаад явсан. Одоо миний хүү 1 ой 9 сартай болж, эрүүл, саруул бойжиж байна. би хүүгээ асрангаа хичээлдээ явсаар сургуулиа төгсөж, англи хэлний багш мэргэжилтэй болсон. Одоогоор ажилгүй байна. Хүүгээ цэцэрлэгт оруулах гэхэд л надад эдийн засгийн хувьд хүнд тусаж байна. Хэдий надаар овоглосон ч гэсэн энэ хүүхэд гийн хүү мөн, тэр залуу ч эцгийн үүргээ биелүүлж хүүгээ 18 насанд хүртэл тэжээн тэтгэх ёстой гэж бодож байна. г гийн эцэг мөн гэдгийг баталгаажуулж, хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2009 онд танилцаж, 3 жил хамт амьдарсан. Бид таарамжгүй байсан тул би тэдний гэрээс явсан. Хүү Энх-Амгалан миний хүүхэд мөн, тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ж. нар нь 2012 онд танилцаж, дотно харьцаатай байж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү У.Энх-Амгаланг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Түвшин холбоо өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4-6 дугаар хуудас /
Зохигчид нь хамтран амьдарч байх хугацаандаа албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй тул хүү У.Энх-Амгаланг төрсөн эхээр овоглосон байна.
Зохигчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2014 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч Ж. нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн У.Энх-Амгалангийн төрсөн эцэг нь мөн гэдгээ шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”гэж заасны дагуу У.Энх-Амгаланг 18 нас хүртэл сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ж.гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул У.Энх-Амгаланг эх Ч.Уянгын асрамжинд үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн У.Энх-Амгалангийн төрсөн эцэг нь овогт ийн мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан У.Энх-Амгаланг эх Ч.Уянгын асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ж.гээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Ж., эх Ч.******* нарт даалгасугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА