| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01373/И |
| Дугаар | 1407 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1407
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01373/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Орхон сумын Баян-Өлзийт тосгон ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт*******ийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сумын Баян-Өлзийт баг, *** дүгээр хэсэг ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ы *******д холбогдох
12.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.******* би 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ж.*******гийн хүсэлтээр 10.000.000 /арван сая/ төгрөг нэг жилийн хугацаатай сарын 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийсний үндсэн дээр зээлдүүлсэн юм. Тохирсон ёсоор гэрээний хугацаа дуусч мөнгөө шаардахад янз бүрийн шалтаг зовлон тоочиж явсаар өдий хүрлээ. Энэ хугацаанд хүү бүтэн авч байгаагүй. 2-3 удаа 100.000 төгрөг, 2 удаа утсаа 15.000 төгрөгөөр сунгуулсан. 5.000 төгрөгийг 2 удаа, 50.000 төгрөг нэг удаа авсан. Анх зээлсэн 10.000.000 төгрөгний 1 жилийн хугацааны хүү алданги тооцолгүйгээр хүү 2.000.000 төгрөг хуулийн дагуу үнийг дүнг хэтрэхгүй заалтыг үндэслэж нэхэмжилж байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 12.000.000 төгрөгийг гаргуулахаас 5.000.000 төгрөг гаргуулах, энэхүү төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 500.000 төгрөгийг төлж 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох 12.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч нь 5.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 500.000 төгрөг төлж, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох 12.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын “...5.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлж дуусгана...” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА