Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 55

 

       Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,                                                                                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б, засаг даргын орлогч Ю.Д, Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө, нярав Т.Ч, нягтлан Э.С, нягтлан Б.А нарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч А.Б, Б.М, аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод хяналтын ахлах мэргэжилтэн /хуучин төлбөр тооцооны мэргэжилтэн/ М.М, төсвийн зарлагийн мэргэжилтэн Д.Ц нарт холбогдох

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43, 17/04/44, 17/03/46 дугаар актуудыг бүхэлд нь хүчингүй болгох, 17/03/47 дугаар актын Г.Б, Ю.Д нартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №01 дүгээр “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М, А.Б, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.М, Д.Ц нарын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43, 17/04/44, 17/03/46 дугаар бүхий актуудыг бүхэлд нь хүчингүй болгох, 17/03/47 дугаар актын Г.Б, Ю.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М, А.Б, аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод хяналтын ахлах мэргэжилтэн /хуучин төлбөр тооцооны мэргэжилтэн/ М.М, төсвийн зарлагийн мэргэжилтэн Д.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасны дагуу акт тогтоох болсон шалтгаан нөхцөл, зөрчигдсөн дүрэм журмын талаар сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд шалгалтын хугацаанд тайлбарлан ойлгуулж, актуудыг хүлээн зөвшөөрүүлж гарын үсэг зуруулсан болно. 

Албаны ахлах аудитор, улсын байцаагчийн зүгээс Төвшрүүлэх суманд ажиллахдаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3 дугаартай шалгалтын тэмдэглэлийг үйлдэж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө гарын үсэг зурж хүлээн авсан бөгөөд Төвшүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/87 дугаар албан бичгээр тайлбар өгсөн. Мөн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 4 тоот шалгалтын тэмдэглэлтэй сумын Засаг дарга Г.Б танилцаж гарын үсэг зурсан ба сумын удирдлагууд өөрийн эрхлэх асуудын хүрээний албан газрын үйл ажиллагаанаас илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч, улсын байцаагчийн актад гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ... Төвшрүүлэх сумын Засаг дарга, түүний тамгын газрын албан хаагчид хуульд нийцүүлэн ажиллах үүргээ биелүүлээгүй нь үзлэг шалгалтаар илэрч анхан шатны баримт болон нотлох баримтуудаар батлагдаж байгаа ... иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй “ гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нараас тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №01 дүгээр Эвлэрлийн гэрээндээ: 

1. Нэхэмжлэлийн утга, нэр төрөл, тоо хэмжээ, үнэ өртөг:

Архангай аймгийн  Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43 дугаар актын төлбөр 576.000 төгрөг, 17/04/44 дүгээр актын төлбөр 1.076.880 төгрөг, 17/03/46 дугаар актын 8.191.467 төгрөг, 17/03/47 дугаар актын Ю.Д, Г.Б нартай холбоотой 4.300.000 төгрөгийн төлбөр бүхий актуудыг хүчингүй болгуулах 

2.Хохирлыг хэрхэн арилгах талаар эвлэрэх, төлбөрийн дүн, төлөх журам, барагдуулах хугацааг тодорхой заана.

1. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43 дугаар актыг биелүүлэх буюу төлбөрийн дүн болох 576.000 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх,

2. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/44 дүгээр актын төлбөр болох 1.076.880 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр эвлэрч үлдсэн 576.880 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх

3. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/03/46 дугаар актын төлбөр болох 8.191.467 төгрөгөөс 5.548.698 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр эвлэрч үлдсэн 2.642.769 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх

4. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/03/47 дугаар актын Ю.Д, Г.Б нартай холбоотой 4.300.000 төгрөгийг төлөхгүйгээр эвлэрэх

3.Нэхэмжлэгч тал буюу А тал гэрээний 2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс хоногийн алдангий эвсэл торгууль тооцох талаарх тохиролцоо

-Нэхэмжлэгч тал гэрээний 2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс дурдсан хугацаанд төлбөрийг тухайлсан дансанд шилжүүлээгүй тохиолдолд хоногийн ... хувийн алдангийг үндсэн төлбөр дээр нэмж тооцох

4. Энэ гэрээний талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. 

5. Энэ гэрээ нь гэрээний 2-т заасан үүргээ А тал бүрэн биелүүлснээр төлбөр хохирлыг арилгасанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

6.Гэрээний үүрэг бүрэн биелж, хохирол арилсан үед үндсэн гэрээний адил хэлбэрээр нотариатаар гэрчлүүлснээр дуусгавар болж, талууд эвлэрснийг гэрчилнэ.

7.Талууд эвлэрлийн гэрээ байгуулж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр гэрээг баталгаажуулан шүүгчийн захирамж гарснаар эвлэрлийн гэрээ хүчинтөгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

8.Талууд эвлэрлийн гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй болно.

9.Талууд эрх зүйн бүрэн чадамжтай.” гэж дурджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-с Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч А.Б, Б.М, аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод хяналтын ахлах мэргэжилтэн /хуучин төлбөр тооцооны мэргэжилтэн/ М.М, төсвийн зарлагийн мэргэжилтэн Д.Ц нарт холбогдуулан “2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43, 17/04/44, 17/03/46 дугаар актуудыг бүхэлд нь хүчингүй болгох, 17/03/47 дугаар актын Г.Б, Ю.Д нартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нараас №01 дүгээр “Эвлэрлийн гэрээ” байгуулан тус шүүхэд ирүүлсэн бөгөөд тус гэрээнд хэргийн оролцогч нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байна. /2-р х.х.-н 27-28/   

Үүнд: Архангай аймгийн  Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43 дугаар актын төлбөр 576.000 төгрөг, 17/04/44 дүгээр актын төлбөр 1.076.880 төгрөг, 17/03/46 дугаар актын 8.191.467 төгрөг, 17/03/47 дугаар актын Ю.Д, Г.Б нартай холбоотой 4.300.000 төгрөгийн төлбөр бүхий актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

1. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43 дугаар актыг биелүүлэх буюу төлбөрийн дүн болох 576.000 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх,

2. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/44 дүгээр актын төлбөр болох 1.076.880 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр эвлэрч үлдсэн 576.880 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх

3. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/03/46 дугаар актын төлбөр болох 8.191.467 төгрөгөөс 5.548.698 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр эвлэрч үлдсэн 2.642.769 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх

4. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/03/47 дугаар актын Ю.Д, Г.Б нартай холбоотой 4.300.000 төгрөгийг төлөхгүйгээр эвлэрэх гэж тохиролцож гарын үсэг зуржээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, эвлэрснээ бичгээр илэрхийлсэн нь хуульд харшлахгүй байна. 

Иймд хэргийн оролцогч нар дээрх нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б, засаг даргын орлогч Ю.Д, Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө, нярав Т.Ч, нягтлан Э.С, нягтлан Б.А нарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч А.Б, Б.М, аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод хяналтын ахлах мэргэжилтэн /хуучин төлбөр тооцооны мэргэжилтэн/ М.М, төсвийн зарлагийн мэргэжилтэн Д.Ц нарт холбогдох

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43, 17/04/44, 17/03/46 дугаар актуудыг бүхэлд нь хүчингүй болгох, 17/03/47 дугаар актын Г.Б, Ю.Д нартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.13, 14 дүгээр зүйлийн 14.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.17, 16 дугаар зүйлийн 16.4.15 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар “- 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43 дугаар актыг биелүүлэх буюу төлбөрийн дүн болох 576.000 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх,

- 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/44 дүгээр актын төлбөр болох 1.076.880 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр эвлэрч үлдсэн 576.880 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх

-2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/03/46 дугаар актын төлбөр болох 8.191.467 төгрөгөөс 5.548.698 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр эвлэрч үлдсэн 2.642.769 төгрөгийг Архангай аймгийн төсвийн орлогын төрийн сан банкны 100010000914 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх

-2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/03/47 дугаар актын Ю.Д, Г.Б нартай холбоотой 4.300.000 төгрөгийг төлөхгүйгээр эвлэрэх” нөхцөлөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б, засаг даргын орлогч Ю.Д, Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө, нярав Т.Ч, нягтлан Э.С, нягтлан Б.А нарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч А.Б, Б.М, аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод хяналтын ахлах мэргэжилтэн /хуучин төлбөр тооцооны мэргэжилтэн/ М.М, төсвийн зарлагийн мэргэжилтэн Д.Ц нарт холбогдох “2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17/04/43, 17/04/44, 17/03/46 дугаар актуудыг бүхэлд нь хүчингүй болгох, 17/03/47 дугаар актын Г.Б, Ю.Д нартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА