Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/1369/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Үйлдвэрийн *** тоотод оршин суух,  регистрийн дугаар *******, ******* овогт *******ын ******* /утас: 8837-6139, *******/-ийн хүсэлттэй,

 

ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс Барилгын материалын үйлдвэрт дундын авто баазад жолоочоор орж ажиллаад 1992 оны 03 дугаар сарын 26-нд Засгийн газрын өмч хувьчлалын тогтоолоор байгууллага тарж КНАА-д хувиарлагдаж очоод тэнд ажлаагүй. Аймгийн архиваас орсон, гарсан тушаалыг шүүгээд олдоогүй учир энэ хугацаанд ажиллаж байсныг гэрчлэх хүмүүсээр гэрчлэн Барилгын материалын үйлдвэрт дундын авто баазад 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл жолоочоор 8 жил 8 сарын ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.*******ы гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    

Хүсэлт гаргагч Ш.******* нь Барилгын материалын Үйлдвэрт дундын авто баазад жолоочоор 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Тээврийн яамны харъяа Дархан хот дахь Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр ажилд авах тухай тушаал, Барилга, барилгын материал үйлвэрийн яамны харъяа Дархан хотын Барилгын материалын үйлвэр дундын авто баазын даргын 1983 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар ажил өөрчлөх ба ажлаас түр чөлөөлөх тухай тушаал, Барилгын материалын үйлдвэрийн удирдах ерөнхий газрын харъяа Дарханы барилгын материалын үйлдвэр дундын авто баазын даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ны ******* дугаар арга хэмжээ авах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн , тоот тодорхойлолтууд, Ш.*******ы хөдөлмөрийн дэвтэр, гэрч гийн “...би Барилгын материалын үйлдвэр дундын баазад 1978 онд ажилд орсон, Ш.******* 1983 онд ороод жижүүрийн тэрэг барьж байсан. Би энэ байгууллагад 1998 он хүртэл ажилласан бөгөөд 1992 онд бааз тараад карьерийн нэгдсэн аж ахуйд Ш.******* камаз машины хамт орсон юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Ганбатын “...Ш.******* 53 барьж байсан, Зил-130 мөн барьсан, Татрь, Камаз зэрэг машин барьсан. Би 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Барилгын материалын үйлдвэр дундын баазад тартал нь ажилласан. Тэгээд бид хоёр хамт хойно байдаг чулуун карьерт камаз машины хамт орсон юм” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                     

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******ыг Барилгын материалын Үйлдвэрт дундын авто баазад жолоочоор 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Ш.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА