| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01367/И |
| Дугаар | 1272 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01367/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, Цэнгэлдэхийн с дүгээр гудамж *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ:
Би 2013 онд талийгаач нөхөр Б.Бат-Өлзийтэй танилцан, хамтран амьдарч байх хугацаанд охин ******* 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа хийлгэж амжаагүй 2016 оны 08 дугаар сард гэрлэлтийн баталгаа хийлгэх гэж байтал манай нөхөр маань хүнд зодуулж 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нас барсан гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай охин А.******* нь Бат-Өлзийтэй 2013 онд гэр бүл болоод 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин Өлзийхүүг төрүүлсэн юм. Манай охин нөхөртэйгөө хадмынхаа гэрт нь амьдарч байсан. Гэтэл Бат-Өлзий нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нас барсан учир Өлзийхүүд хүүхдийн тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй байна, шүүхийн шийдвэр авч ир гэж нийгмийн халамжаас хэлсэн учир шүүхэд хандсан юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.*******гийн гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ******* ******* ******* овогт *******ийн *******, Боржигон овогт Батбямбын Бат-Өлзий нар нь 2013 онд танилцаж, хамтын амьдралтай байх үедээ 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин ******* төрсөн нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1161 тоот тодорхойлолт, Бат-Өлзийгийн Өлзийхүүгийн 4501000729 тоот төрсний бүртгэлийн гэрчилгээ, Б.Бат-Өлзийгийн 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0609000 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3797 тоот нас барсны бүртгэлийн гэрчилгээ, өрхийн амжиргааны түвшины тодорхойлолт, гэрч Р.Бямбаагийн “...Б.Бат-Өлзий миний бага хүү бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл А.*******, Б.Бат-Өлзий нар нь хамт манай гэрт амьдарч байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Алтантуяагийн “...энэ өдрийг хүртэл энэ хүмүүс хамт амьдарч байсан, би 2016 оны 07 дугаар сарын 25-28-ны өдрийг хүртэл Бугант суманд байсан, талийгаач болох хүртлээ А.*******тай хамт амьдарч байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* овогт *******ийн *******, Боржигон овогт Батбямбын Бат-Өлзий нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч А.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА