| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01361/И |
| Дугаар | 1471 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 1471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01361/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Н*** Б*** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр хороолол, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, С*** Б***,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр хороолол, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Х*** О***нарт холбогдох
14.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б*** , хариуцагч Я.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.Б*** нь Я.Б***, түүний эхнэр Ц.О***нартай зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 6.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Я.Б***, Ц.О***нарт зээлдүүлсэн юм. Я.Б***, Ц.О***нар нь үндсэн зээлийн хүүгээ өгч чадахгүй байсан болохоор Я.Б***, Ц.О***нарын хүсэлтээр уг зээлийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл гэрээний сунгалт хийж нотариатаар батлуулсан юм. Я.Б***, Ц.О***нараас гэрээнийхээ үүргийн биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч худал ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Я.Б***, Ц.О***нараас үндсэн зээл 6.500.000 төгрөг, түүний хүү 2.900.000 төгрөг, алданги 4.700.000 төгрөг, нийт 14.100.000 төгрөг гаргуулж өгнө үү. Энэ хугацаанд Я.Б***, Ц.О***нарын өгсөн 300.000 төгрөгийг хүүгээс хасч тооцсон болно гэв.
Хариуцагч Я.Б***, Ц.О***нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Б*** оос 5.000.000 төгрөгийн зээл авсан. Ингээд 10 удаагийн төлөлтөөр 2016 оны 02 дугаар сарыг дуустал 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг зах дээр лангуу нь дээр бичиж өгсөн. Энэ талаар Ц.О*** ы хар дэвтэрт бичигдсэн. 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг зах дээр аваачиж өгсөн, мөн хар дэвтэрт байгаа. 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг зах дээр лангуу нь дээр өгсөн болно. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөгийг Д.Б*** ийг эхнэрийнхээ лангуу нь дээр сууж байхад нь өгсөн болно. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 420.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 580.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг Я.Б***ийг Замын-Үүд явсан байхад дансаар хийе гэхэд гэрт ирж авсан. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийг лангуу нь дээр аваачиж өгсөн, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар шилжүүлж, нийт 5.000.000 төгрөг болсон. Ингээд 2015 оны 03 дугаар сард төлбөр төлөгдөөгүй 03 дугаар сарын 16-нд гэрээ дууссан байна. Гэрээгээ сунгая гээд Д.Б*** гэрт орж ирсэн. Ингээд аймгийн Захиргааны нэг цонхны үйлчилгээний нотариат дээр очиж Д.Б*** гэрээг 2 сараар хийж үлдсэн 5.000.000 төгрөг нь дээр 3, 4, 5 дугаар сарын төлөгдөх Зээлийн хүү гэж 1.5 сая төгрөгийг нэмж тооцоод 6.500.000 төгрөгийн гэрээг хийсэн. Энэ үед яагаад ингэж байгаа юм бэ, болохгүй шүү дээ, үндсэн зээл чинь 5.000.000 төгрөг байгаа шүү дээ гэхэд би ойлгож байна, үндсэн зээл 5.0 сая төгрөгнөөс хүү тооцсон, 6.500.000 төгрөгнөөс хүү тооцохгүй, би мэдэж байгаа гэхэд тухайн үед би итгэсэн. Гэтэл нэхэмжлэлдээ бичихдээ 6.500.000 төгрөгийг авсан, үндсэн зээл мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Ингээд нотариатын хүү өгсөн, авсан мөнгөө дэвсгэртээр нь бич гэхэд Д.Б*** нь 20-тын дэвсгэрт 325 ширхэг өгсөн гэж гэрээг худал ярьж бичсэн, 6.5.000.000 төгрөгийг би тухайн үед тоолж аваагүй, өөрөө сайн мэдэж байгаа. Иймд уг гэрээ үндэслэлгүй, гүтгэсэн, хүчингүй гэрээ гэж үзэж байна. Мөн 6.500.000 төгрөгнөөс хүү, алданги тооцох үндэслэлгүй юм. Д.Б*** нь анхны 2015 оны 05 дугаар сарын 13-нд хийсэн зээлийн гэрээг нэхэмжлэлдээ гаргаж өгөөгүй, харин сүүлд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийсэнээс хойш үндэслэлгүй сунгалт хийсэн гэрээг анх 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийснээс хойш 2016 оны 02 дугаар сарыг дуустал зээл төлөлт хэвийн явагдсан болно. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2 сарын хугацаатайгаар 2 удаа гэрээг сунгалт хийсэн. Хамгийн сүүлд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээний сунгалт нь урьд хийгдсэн. 6.500.000 төгрөг үлдсэн. Зээл гэсэн гэрээг үндэслэн мөн үндэслэлгүй хийгдсэн гэрээ юм. 05 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэггүйгээр хүү төлсөн байтал зээлийн хүүгийн үлдэгдэл гэж 1.450.000 төгрөг бичсэн нь үндэслэлгүй. Яагаад гэвэл 05 сарын хүү 500.000 төгрөг шилжлүүлгээр төлөгдсөн байгаа. Зээлийн хугацаанд Д.Б*** 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжилж буй 6.500.000 төгрөг болон 6.500.000 төгрөг болон 2.900.000 төгрөгийн хүү, алданги гэх 4.700.000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үнэн зөвөөр хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б*** нь хариуцагч Я.Б***, Ц.О***нарт холбогдуулан 14.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Я.Б***, Ц.О***нар нь зээлийн төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.Б*** , хариуцагч Я.Б*** нар нь харилцан тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 6500 000 төгрөгийг, 2 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0,5 хувийн алданги тооцохоор, мөнгийг бэлнээр өгч талуудын хооронд “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, гэрээний сунгалт, Зээлийн хэлцэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-4/
Талууд харилцан тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байх бөгөөд гэрээний хугацаа дууссан байна.
Хариуцагч Я.Б*** нь бид 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, 2016 оны 3 дугаар сарын 16-нд байгуулсан гэрээ бол энэ гэрээний үргэлжлэл, гэрээг сунгасан гэж маргаж нотлох баримтаар 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг ирүүлжээ.
Дээрхи зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, мөнгийг Я.Б***ийн Хаан банк дахь харилцах дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээрхи гэрээний дагуу хариуцагч Я.Б***, Ц.О***нар нь үндсэн зээл 5.000.000 төгрөг + 1 сарын зээлийн хүү 500 000 төгрөг нийт 5 500 000 төгрөг өгөх ёстойгоос бэлнээр болон дансаар нийт 9 000 000 төгрөг өгч зээлийн гэрээ дуусгавар болсон болох нь нэхэмжлэгч Д.Б*** тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Я.Б***, Ц.О***нар нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг үргэлжлүүлэн зээлийн гэрээний хугацаа сунгаж 2016 оны 3 дугаар сарын 16-ны гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлнэ” мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтуудыг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Я.Б***, Ц.О***нараас үндсэн зээл 6500 000 төгрөг + 5 сарын хүү 3250 000 төгрөг = 9750 000 төгрөг төлөхөөс, 2016 оны 5 сарын 27-нд төлсөн 500 000 төгрөгийг хасч / 9750 000 -500 000/ үлдэх 9 250 000 төгрөгийн 0,5 хувийн алданги буюу
46250 х 92 хоног =4 255 000 төгрөгийг нэмж, / 9250 000 +4 255 000/ нийт 13 505 000 төгрөг гаргуулахаас 2015 оны зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 3 500 000 төгрөгийг хасч үлдэх 10 005 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*** ид олгох нь зүйтэй.
Хариуцагч Ц.О*** д шүүх хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Б***, Ц.О***нараас 10 005 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*** ид олгож, 4 095 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 228450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 175030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА