| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01357/И |
| Дугаар | 1312 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1312
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01357/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Залуучуудын өргөн чөлөө, Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Малчин, хөтөл *** дугаар гудамж *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******д холбогдох
580.207 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн *******, Д.******* нар 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ 1.406.859 төгрөгийг 8 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй авсан юм. Зээлдэгч нь зээл авсаны дараа нас барсан тул зээлийн төлбөрийг төлөлгүй зээлийн гэрээний 3.1.3-т заасан “төлбөрийн чадвар доройтсон, чадваргүй болсон”, мөн 2.3.1-д заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ” гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн байна. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 933 хоног хугацаа хэтрүүлсэн, огт төлөлт хийгээгүй, хамтран зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлсэн, зээл төлөх өргөдлийг хамтран зээлдэгчээр бичүүлж авсан боловч зээл төлөхөөс байнга зайлхийдэг, зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхгүй зэргээс зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдэгч Д.*******гаар хангуулж, төлөх боломжгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* миний бие Төрийн банкны 580.207 төгрөгийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 20.000 төгрөг цалингаасаа төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох 580.207 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Д.******* нь “...төрийн банкны 580.207 төгрөгийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн төлж барагдуулна, сар бүр 20.000 төгрөгийг цалингаасаа төлнө...” гэх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох 580.207 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн “...төрийн банкны 580.207 төгрөгийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн төлж барагдуулна, сар бүр 20.000 төгрөгийг цалингаасаа төлнө...” гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.057 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 18.057 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА