Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 187

 

2020        03        09                                   2020/ШЦТ/187                         

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

Хохирогч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Од холбогдох эрүүгийн 1911028950009 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигон овогт Б.О, Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15-665в тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............................................................................................

  Шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12-586б тоот хашааны үүдэнд иргэн Л.Золжаргалтай маргалдаж, улмаар зодож зүүн зовхинд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн шүднүүдийн булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би дүү нь байна гээд хөлөөрөө хавирч унагаагаад нэг алгадаад нүүр лүү нэг цохичихоод хашаанаас гаргаад хаалгыг цоожилчихсон чинь удаа ч үгүй тэр залуу хашаа даваад ороод орж ирээд гэрийн хаалга нүдээд байхаар нь чи хаалга эвдлээ ш дээ гэтэл “би эгчтэйгээ уулзмаар байна” гээд орилоод байсан. Би хүүхдүүдэд нь агаа нь дахиад гарчихаад ирье гээд гараад дахиж хавирч унагаагаад 2-3 нүүр лүү нь цохитол Золжаргал “чи миний шүд унагаачихлаа ш дээ гээд шүдээ үзүүлэх шиг болсон харанхуй байсан болохоор би хараагүй ...би дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-38-39х/,

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Л.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүдгүй болохоор хэцүү байна. Б.Оын аав нь залгаад “халамжийн шүд хийлгэе. Гурвалжингийн гүүрний тэнд ирвэл ир” гэсэн. Тэгэхээр нь би шүд хийлгээгүй. Би гомдолтой байна” гэв.

Хохирогч Л.Золжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагийн орчим ажил дээрээ очтол өнөөдөр ажил байхгүй гэхээр нь буцаад гэр лүүгээ явж байтал Лхагва эгч /зүс таних/ 88767059 гэх дугаараас залгаад манайд хүрээд ир гэхээр нь би Нарантуул 2 захын ард байх гэрт нь очтол Лхагва эгч өөрөө байхгүй 4 хүүхэд нь байсан. Тэгэхээр нь би залгатал Лхагва эгч би Теди дээр явж байна, удахгүй очлоо хүлээж бай гэхээр нь би хүлээж байтал удалгүй Лхагва эгч 15 цагийн үед хүрээд ирсэн. Лхагва эгч хамт дэлгүүр оръё гээд гэрийнхээ ард гудамжинд байх дэлгүүр ороод Сэнгүр гэх нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг аваад буцаж гэртээ ирээд авсан пивийг нь бид хоёр хувааж уучихаад явлаа гээд гэрээс нь гартал Лхагва эгч охинтойгоо араас гарч ирээд “Чи  явж л байхгүй юу гээд би бас явлаа” гэхээр нь та хаачих гэж байгаа юм бэ” гэтэл юу ч хэлээгүй Лхагва эгч ийшээ тоглоомын саад оръё гээд охинтойн хамт бид гурав тоглоомын саад ороод саадны урд байх дэлгүүр ороод Сэнгүр гэх нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг аваад сааданд уучихаад Лхагва эгчийн гэр лүү нь очсон ...Болдоо ах гаднаас хараа гэх нэртэй 0,5 граммын савлагаатай архитай ороод ирсэн. Болдоо ах халамцуу архи ширээн дээр тавьчихаад юу ч дуугаралгүй гараад яваад өгсөн тэгээд бараг 22 цагийн үед гаднаас нэг танихгүй банди орж ирээд “гаръя хоёулаа уулзъ” гэхээр нь дагаад хашаанаас нь гартал шууд миний нүүр лүү цохиод хавирч унагаагаад шууд хашаа руу ороод хаалгаа дотроос нь цоожилохоор нь би хашааг нь тойроод хашааг нь давж ороод гэрийн хаалгыг нь цохиод чи яаж байгаа юм бэ гэтэл тэр залуу ахиж гарч ирээд намайг хашаанаас гаргаж байгаад дахиад зодчихоод хашаа руугаа ороод хаалга цоожилсон ...Шүдгүй болохоор ажил хийхэд хэцүү байгаа болохоор ажил хийхгүй байгаа, манай амьдрал хэцүү болохоор шүдээ хийлгэх мөнгө байхгүй хэцүү байна. Одоогийн байдлаар надад мөнгө гаргаж өгөөгүй. Би гомдолтой байна. Одоо хүртэл эмчилгээ хийлгэж байна ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Гэрч Э.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Над руу ээж нь залгаад “манай хүү танайд байж байгаад зодуулсан байна” гэж хэлэхээр нь мэдсэн. Тэгээд охидуудаасаа асуутал Отгоо ах Золжаргал ахыг “банди минь чи яагаад агсам тавиад байгаан ээж чинь залгаад байгаа юм биш үү хариач гаръя хоёулаа үзэх юм уу гээд дагуулаад хашааны гадна гарсан” гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-26х/,

Насанд хүрээгүй гэрч Э.Анудариас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Яагаад агсам тавиад байгаан гээд уурлаад зодсон. Уг нь Золоо ах нь агсам тавиагүй Отгоо ахыг явуулах гэж худлаа ярьсан ...эхлээд хоолойноос нь гараараа барьж байгаад нүд рүү нь цохиод нүд нь хавдчихсан, тэгээд хоёр хацар луу нь алгадсан, дараа нь шүд рүү нь цохисон, Золоо ахын нүүр нь цус болчихсон байсан. Золоо ах хашаа даваад ороод ирсэн чинь Отгоо ах дахиад хашаанаас авч гараад унагаагаад чирээд гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-29х/,

Насанд хүрээгүй гэрч Э.Анужингаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гэрээс чирж гаргаад эхлээд хоолойгоос нь гараараа барьж байгаад нүд рүү нь цохиод тэгээд хоёр хацар луу нь алгадсан, дараа нь шүд рүү нь цохисон. Золоо ахын нүүр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь бид нар уйлаад боль боль гээд салгаад Золжаргал ахыг хашааны гадна гаргаад хаалга цоожилсон чинь Золжаргал ах хашаа даваад ороод ирсэн чинь Отгоо ах дахиад хашаанаас авч гараад унагаагаад чирээд гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-30х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №13166 тоот дүгнэлтэд:

“1. Л.Золжаргалын биед зүүн зовхинд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн шүднүүдийн булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хоёр шүдний булгарал цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө” гэжээ /хх-32х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-44х/, хохирлын баримтууд /хх-58-59х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12-586б тоот хашааны үүдэнд иргэн Л.Золжаргалтай маргалдаж, улмаар зодож зүүн зовхинд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн шүднүүдийн булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би дүү нь байна гээд хөлөөрөө хавирч унагаагаад нэг алгадаад нүүр лүү нэг цохичихоод хашаанаас гаргаад хаалгыг цоожилчихсон чинь удаа ч үгүй тэр залуу хашаа даваад ороод орж ирээд гэрийн хаалга нүдээд байхаар нь чи хаалга эвдлээ ш дээ гэтэл “би эгчтэйгээ уулзмаар байна” гээд орилоод байсан. Би хүүхдүүдэд нь агаа нь дахиад гарчихаад ирье гээд гараад дахиж хавирч унагаагаад 2-3 нүүр лүү нь цохитол Золжаргал “чи миний шүд унагаачихлаа ш дээ гээд шүдээ үзүүлэх шиг болсон харанхуй байсан болохоор би хараагүй ...би дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-38-39х/,

шүүгдэгч Б.Оын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Золжаргалаас өгсөн: “Би шүдгүй болохоор хэцүү байна. Б.Оын аав нь залгаад “халамжийн шүд хийлгэе. Гурвалжингийн гүүрний тэнд ирвэл ир” гэсэн. Тэгэхээр нь би шүд хийлгээгүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Золжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагийн орчим ажил дээрээ очтол өнөөдөр ажил байхгүй гэхээр нь буцаад гэр лүүгээ явж байтал Лхагва эгч /зүс таних/ 88767059 гэх дугаараас залгаад манайд хүрээд ир гэхээр нь би Нарантуул 2 захын ард байх гэрт нь очтол Лхагва эгч өөрөө байхгүй 4 хүүхэд нь байсан. Тэгэхээр нь би залгатал Лхагва эгч би Теди дээр явж байна, удахгүй очлоо хүлээж бай гэхээр нь би хүлээж байтал удалгүй Лхагва эгч 15 цагийн үед хүрээд ирсэн. Лхагва эгч хамт дэлгүүр оръё гээд гэрийнхээ ард гудамжинд байх дэлгүүр ороод Сэнгүр гэх нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг аваад буцаж гэртээ ирээд авсан пивийг нь бид хоёр хувааж уучихаад явлаа гээд гэрээс нь гартал Лхагва эгч охинтойгоо араас гарч ирээд “Чи  явж л байхгүй юу гээд би бас явлаа” гэхээр нь та хаачих гэж байгаа юм бэ” гэтэл юу ч хэлээгүй Лхагва эгч ийшээ тоглоомын саад оръё гээд охинтойн хамт бид гурав тоглоомын саад ороод саадны урд байх дэлгүүр ороод Сэнгүр гэх нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг аваад сааданд уучихаад Лхагва эгчийн гэр лүү нь очсон ...Болдоо ах гаднаас хараа гэх нэртэй 0,5 граммын савлагаатай архитай ороод ирсэн. Болдоо ах халамцуу архи ширээн дээр тавьчихаад юу ч дуугаралгүй гараад яваад өгсөн тэгээд бараг 22 цагийн үед гаднаас нэг танихгүй банди орж ирээд “гаръя хоёулаа уулзъ” гэхээр нь дагаад хашаанаас нь гартал шууд миний нүүр лүү цохиод хавирч унагаагаад шууд хашаа руу ороод хаалгаа дотроос нь цоожилохоор нь би хашааг нь тойроод хашааг нь давж ороод гэрийн хаалгыг нь цохиод чи яаж байгаа юм бэ гэтэл тэр залуу ахиж гарч ирээд намайг хашаанаас гаргаж байгаад дахиад зодчихоод хашаа руугаа ороод хаалга цоожилсон ...Шүдгүй болохоор ажил хийхэд хэцүү байгаа болохоор ажил хийхгүй байгаа, манай амьдрал хэцүү болохоор шүдээ хийлгэх мөнгө байхгүй хэцүү байна. Одоогийн байдлаар надад мөнгө гаргаж өгөөгүй. Би гомдолтой байна. Одоо хүртэл эмчилгээ хийлгэж байна ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

гэрч Э.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Над руу ээж нь залгаад “манай хүү танайд байж байгаад зодуулсан байна” гэж хэлэхээр нь мэдсэн. Тэгээд охидуудаасаа асуутал Отгоо ах Золжаргал ахыг “банди минь чи яагаад агсам тавиад байгаан ээж чинь залгаад байгаа юм биш үү хариач гаръя хоёулаа үзэх юм уу гээд дагуулаад хашааны гадна гарсан” гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-26х/,

насанд хүрээгүй гэрч Э.Анудариас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Яагаад агсам тавиад байгаан гээд уурлаад зодсон. Уг нь Золоо ах нь агсам тавиагүй Отгоо ахыг явуулах гэж худлаа ярьсан ...эхлээд хоолойноос нь гараараа барьж байгаад нүд рүү нь цохиод нүд нь хавдчихсан, тэгээд хоёр хацар луу нь алгадсан, дараа нь шүд рүү нь цохисон, Золоо ахын нүүр нь цус болчихсон байсан. Золоо ах хашаа даваад ороод ирсэн чинь Отгоо ах дахиад хашаанаас авч гараад унагаагаад чирээд гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-29х/,

насанд хүрээгүй гэрч Э.Анужингаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гэрээс чирж гаргаад эхлээд хоолойгоос нь гараараа барьж байгаад нүд рүү нь цохиод тэгээд хоёр хацар луу нь алгадсан, дараа нь шүд рүү нь цохисон. Золоо ахын нүүр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь бид нар уйлаад боль боль гээд салгаад Золжаргал ахыг хашааны гадна гаргаад хаалга цоожилсон чинь Золжаргал ах хашаа даваад ороод ирсэн чинь Отгоо ах дахиад хашаанаас авч гараад унагаагаад чирээд гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөсөн ...” /хх-30х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №13166 тоот дүгнэлт /хх-32х/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-44х/, хохирлын баримтууд /хх-58-59х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12-586б тоот хашааны үүдэнд иргэн Л.Золжаргалтай маргалдаж, улмаар зодож зүүн зовхинд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн шүднүүдийн булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Золжаргал нь өөрт учирсан гэм хорын хохирлын 248.000 төгрөгийн баримт /хх-58-59х/-ыг гаргаж өгснийг шүүхийн шатанд шүүгдэгч нь төлсөн болохыг нь дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч Л.Золжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахаас чөлөөлж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.