| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01353/И |
| Дугаар | 1303 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 1303
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01353/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *******-******* банкны хуучин Дархан тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сумын *** дүгээр баг, сансар *** дүгээр гудамж *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сумын *** дүгээр баг, орон сууцны *** дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын нарт холбогдох
5.150.843.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа, хариуцагч Г.*******, Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн *******ын ******* болон *******ын нар нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус банктай 2014/028303/0264 тоот Зээлийн болон барьцааны, батлан даалтын гэрээг байгуулан 9.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4.814.478.22 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 335.457.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 907.49 төгрөг, нийт 5.150.843.13 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүйгээс банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 5.150.843.13 төгрөг зээлдэгч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
******* ******* банкны нэхэмжлэлтэй Г.*******, Д. нар нь 5.150.843.13 төгрөгөө хүлээн зөвшөөрч дараах байдлаар төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.
Төлбөр төлөх огноо:
барагдуулахаар шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******, Д. нарт холбогдох 5.150.843.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч “...******* ******* банкны нэхэмжлэлтэй Г.*******, Д. нар нь 5.150.843.13 төгрөгөө хүлээн зөвшөөрч дээрх байдлаар төлж барагдуулна...” гэх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******, Д. нарт холбогдох 5.150.843.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын “...Г.*******, Д. нар нь 5.150.843.13 төгрөгөө хүлээн зөвшөөрч, графикийн дагуу төлж барагдуулахаар...” эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.363 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 97.363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА