| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0178/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 191
2020 03 11 2020/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч Ж.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч Г.Хүрэлгинж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Салдан овогт Жангарайн Бямбажавд холбогдох эрүүгийн 2011000280072 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Салдан овогт Жангарайн Бямбажав, Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүчит шонхор зах дээр ачигчийн ажил хийдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15-517 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд орших Хүчит Шонхор худалдааны төв дотор иргэн Г.Хүрэлгинжтэй маргаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хүрэлгинж нэртэй махны ченж ирээд надтай тоглоод намайг 2-3 удаа миний биед хүрсэн юм тэгэхээр нь би надтай тоглож байна гэж бодоод мах ачиж байхдаа өмсөж байсан тостой бээлийгээр Хүрэлгинжийн 2 мөрөн дээрээс барьсан юм. Тэгтэл Хүрэлгинж уурлаад тостой бээлийгээрээ барьлаа гэж хэлээд миний баруун талын булчин орчимд 2 удаа цохиод нэг удаа миний хөл рүү өшиглөхөөр нь би Хүрэлгинжийн уруул орчимд нь цохиод авсан юм. Би цохиод авсаны дараа Хүрэлгинжийн уруулнаас цус гараад шүд хөдөлчихлөө гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг рүү яваад өгсөн юм. 10 цаг өнгөрөөд Хүрэлгинж гэмтлийн эмнэлэгээс ирлээ гээд ирэхэд нь уулзахад Хүрэлгинжийн үүдэн дээд 2 шүд нь хөдөлсөн байна гээд хэлээрээ түлхэж үзүүлээд байсан юм ...Хүрэлгинжийн биед уруулд шарх, 2 шүдний булгарал гэмтлийг би түүнийг заамдаж аваад уруул хэсэгт нь нэг удаа цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-31-32х/,
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Хүрэлгинж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” Би ажил дээрээ байж байгаад махтай машины хажуугаар гарсан. Тэгээд машинаа холдуулчих гэсэн чинь энэ хүн бууж ирээд хувцаснаас бариад авахаар нь би муухай гараараа хувцасанд хүрлээ гэж хэлээд маргаан үүссэн. Маргаан дууссаны дараа намайг цохиход миний хоёр шүд хугарсан. Одоогоор түр авагддаг шүд хийлгэсэн байгаа. Гэхдээ авагддаггүй шүд хийлгэмээр байгаагаа хэлсэн. Өөр гомдол санал байхгүй гэв.
Гэрч Б.Ганзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Хүчит шонхор зах дээр хонины махны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өглөөний 07 цаг өнгөрч байхад би мах бөөндөж зардаг хүмүүсээс гайгүй мах авчих санаатай махны ченж Гинжээ ах /Хүрэлгинжийг захын хүмүүс Гинжээ ах гэж дууддаг/ дээр очиж мах асуух гэтэл Гинжээ ах зах дээр ачигч хийдэг нэрийг нь мэдэхгүй зүсийг нь мэддэг хүнтэй зууралдаж байсан байтал ачигч эрэгтэй Бямбажав уурлаад Гинжээ ахын уруул орчим нэг удаа цохиод автал амнаас нь цус гарсан юм. Би тэр хоёрыг салгасан ба харин нөгөө ачигч залуу цаашаа яваад өгсөн юм. Тэгэхэд Гинжээ ах миний шүд уначихлаа гээд ярьсан юм. Би тэрийг сайн анзаарч хараагүй би цаашаа авах махаа хайгаад явсан юм. Би маргааш нь гайгүй юу гээд асуухад миний үүдэн 2 шүд уначихсан гээд маск зүүчихсэн явж байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №800 тоот дүгнэлтэд:
“1. Г.Хүрэлгинжийн биед уруулд шарх, 2 шүдний булгарал бүхий гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэжээ /хх-25-26х/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-61х/, хохирлын баримт /хх-24, 50х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд орших Хүчит Шонхор худалдааны төв дотор иргэн Г.Хүрэлгинжтэй маргаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Ж.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүрэлгинж нэртэй махны ченж ирээд надтай тоглоод намайг 2-3 удаа миний биед хүрсэн юм тэгэхээр нь би надтай тоглож байна гэж бодоод мах ачиж байхдаа өмсөж байсан тостой бээлийгээр Хүрэлгинжийн 2 мөрөн дээрээс барьсан юм. Тэгтэл Хүрэлгинж уурлаад тостой бээлийгээрээ барьлаа гэж хэлээд миний баруун талын булчин орчимд 2 удаа цохиод нэг удаа миний хөл рүү өшиглөхөөр нь би Хүрэлгинжийн уруул орчимд нь цохиод авсан юм. Би цохиод авсаны дараа Хүрэлгинжийн уруулнаас цус гараад шүд хөдөлчихлөө гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг рүү яваад өгсөн юм. 10 цаг өнгөрөөд Хүрэлгинж гэмтлийн эмнэлэгээс ирлээ гээд ирэхэд нь уулзахад Хүрэлгинжийн үүдэн дээд 2 шүд нь хөдөлсөн байна гээд хэлээрээ түлхэж үзүүлээд байсан юм ...Хүрэлгинжийн биед уруулд шарх, 2 шүдний булгарал гэмтлийг би түүнийг заамдаж аваад уруул хэсэгт нь нэг удаа цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-31-32х/,
шүүгдэгч Ж.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Хүрэлгинжээс мэдүүлсэн:” Би ажил дээрээ байж байгаад махтай машины хажуугаар гарсан. Тэгээд машинаа холдуулчих гэсэн чинь энэ хүн бууж ирээд хувцаснаас бариад авахаар нь би муухай гараараа хувцасанд хүрлээ гэж хэлээд маргаан үүссэн. Маргаан дууссаны дараа намайг цохиход миний хоёр шүд хугарсан. Одоогоор түр авагддаг шүд хийлгэсэн байгаа. Гэхдээ авагддаггүй шүд хийлгэмээр байгаагаа хэлсэн. Өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
гэрч Б.Ганзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Хүчит шонхор зах дээр хонины махны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өглөөний 07 цаг өнгөрч байхад би мах бөөндөж зардаг хүмүүсээс гайгүй мах авчих санаатай махны ченж Гинжээ ах /Хүрэлгинжийг захын хүмүүс Гинжээ ах гэж дууддаг/ дээр очиж мах асуух гэтэл Гинжээ ах зах дээр ачигч хийдэг нэрийг нь мэдэхгүй зүсийг нь мэддэг хүнтэй зууралдаж байсан байтал ачигч эрэгтэй Бямбажав уурлаад Гинжээ ахын уруул орчим нэг удаа цохиод автал амнаас нь цус гарсан юм. Би тэр хоёрыг салгасан ба харин нөгөө ачигч залуу цаашаа яваад өгсөн юм. Тэгэхэд Гинжээ ах миний шүд уначихлаа гээд ярьсан юм. Би тэрийг сайн анзаарч хараагүй би цаашаа авах махаа хайгаад явсан юм. Би маргааш нь гайгүй юу гээд асуухад миний үүдэн 2 шүд уначихсан гээд маск зүүчихсэн явж байсан юм ...” /хх-15-16х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №800 тоот дүгнэлт /хх-25-26х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-61х/, хохирлын баримт /хх-24, 50х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Хүрэлгинж нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын 231.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч Ж.Баас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Мөн хохирогч Г.Хүрэлгинж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ж.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.