Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 2020       03        18                                   2020/ШЦТ/214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

            улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч С.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011001670179 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт С.Э, 1975 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, борт техникч мэргэжилтэй, ЗХ-ний 303-р ангид борт техникч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 20 гудамжны 178 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ........................................

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-112б тоот хашаанд эхнэр Д.Бямбадэлгэртэй “бусадтай хардаж уурлалаа” гэж маргалдан улмаар түүний нүүрэнд нь өшиглөж тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, хамрын нуруу, дээд уруул, баруун эгэм, хоёр бугалга, баруун тохойд цус хуралт, дээд уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

         Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед жаахан халамцуу байсан. Тэгээд хэрүүл маргаан, хардалтаас болоод ийм зүйл болсон” гэв.

Хохирогч Д.Бямбадэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн өдөр хамт архи ууж байгаад Баагий гэх эмэгтэй нь манай нөхөр Энх-Амгалантай согтуурхаж маазраад байхаар нь миний уур хүрээд Баагий гэх эмэгтэй рүү уурлаж уг маргаан эхэлсэн юм. Гэтэл Баагийгийн найз болох манай нөхрийн дүү Оюунгэрэл түүнийг өмөөрөөд надтай маргалдсан. Түүнээс болоод маргаан гараад байж байтал манай нөхөр Энх-Амгалан уурлаж гэрээс нь дагуулж гараад бид хоёр машин дотроо маргалдаж байгаад би Энх-Амгаланг танихгүй эмэгтэйтэй сээтэгнэж маазарлаа гэж уурлаад түүн рүү дайрсан чинь Энх-Амгалан уурлаж намайг гар хөлөөрөө цохихоор нь би машинаас буугаад урд хэсэгт нь очиж яваад хальтраад унасан чинь Энх-Амгалан бууж ирээд миний нүүр толгой орчим хөлөөрөө өшиглөж миний нүдний орчим гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-20-23х/,

Гэрч С.Оюунгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энх-Амгалан ах “чи айлд ирчихээд яагаад ичиж зовдоггүй юм уу” гэх мэтээр хэлээд би ч хажуугаас нь “айлд ирчихээд элдэв янзын юм яриад байх юм” гэж хэлсэн. Бямбадэлгэр босч ирчихээд ах бид хоёр луу та нар муу сайн гуйлгачингууд гэх мэтээр хэлээд дайраад байхаар нь Энх-Амгалан ах Бямбадэлгэрийг гараас зулгаагаад чирээд аваад гадагшаа гарсан. Энэ үед тэр хоёрын хүүхэд нь болох Батука ахаас нь хувцсаа өмсөөд ээжийнхээ хувцсыг бариад гадагшаа гарсан ...Би удалгүй араас нь гадагшаа гарсан чинь Бямбадэлгэр жолоочийн хажуугийн суудал дээр сууж байхад нь Энх-Амгалан ах жолоочийн талын хаалганы орчмоос хөлөөрөө Бямбадэлгэрийг нэг удаа жийж байгаа харагдаж байсан. Тэгээд Энх-Амгалан ах машиндаа суусан ...”гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Гэрч Б.Батцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...цонхоор харсан чинь цонхоор туссан гэрэлд байх машины жолоочийн хажуугийн суудал дээрээс Бямбадэлгэр бууж ирээд уг машины дугуй орчим өөрөө өнхөрөөд унасан чинь цаад талаас нь Энх-Амгалан гарч ирээд Бямбадэлгэрийг газар унасан байхад нь нүүр лүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн Бямбадэлгэр босоод буцаж байшинд орж ирээд над руу “Чи намайг ийм болгуулчихаад одоо бах чинь ханаж байна уу” гээд дахиад л хараал хэлээд яваад байсан бөгөөд түүний аль нэг талын нүд орчим хөхөрч хавдсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-28-29х/,

Гэрч Д.Шавигцэрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гадагшаа гарсан чинь байшингийн урд байсан машиныхаа урд талын хоёр суудал дээр Энх-Амгалан, Бямбадэлгэр нар сууж байсан бөгөөд Энх-Амгалан жолоочийн талын хаалга орчим хаалга онгойлгочихсон зогсоод нөгөө талын суудал дээр Бямбадэлгэр суучихсан Энх-Амгалан руу хөлөөрөө жийгээд байсан бөгөөд Энх-Амгалан ч гэсэн гадна талаасаа хөлөөрөө Бямбадэлгэр рүү жийж харагдаж байсан. Гэтэл Бямбадэлгэр нь машинаасаа буугаад урдуур нь тойрч байгаад хальтираад унах шиг болсон чинь цаад хаалга орчмоос Энх-Амгалан нь хүрч ирээд Бямбадэлгэрийг “чи дуугүй байгаач машиндаа суу л даа пизда” гээд Бямбадэлгэрийн нүүр толгой орчим нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж байсан. Тэгэхээр нь би Энх-Амгаланг татаж холдуулаад Бямбадэлгэрийг гэр лүү оруулсан” гэх мэдүүлэг /хх-30-31х/,

Яллагдагч С.Э мэдүүлэхдээ: “...Бямбадэлгэр над руу хэл амаар дайраад эмэгтэй хүнтэй ангалзлаа гээд хэрүүл хийгээд байж байгаад эхнэр машинаас буухаар нь би бас машинаасаа буусан. Машины хамар орчим ирээд эхнэр хардалтаас болоод над руу дайрч хэрүүл байгаад халтираад газар унахаар нь би дүүгийн гэрт согтуу агсан тавиад хэрүүл маргаан хийлээ гэж уур хүрээд түүнийг гуталтай хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөөд гараараа 1-2 удаа нүүр лүү нь цохисон ...” гэх мэдүүлэг /хх-51-52х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1187 тоот дүгнэлтэнд:

         “1. Д.Бямбадэлгэрийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, хамрын нуруу, дээд уруул, баруун эгэм, хоёр бугалга, баруун тохойд цус хуралт, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-40-41х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-112б тоот хашаанд эхнэр Д.Бямбадэлгэртэй “бусадтай хардаж уурлалаа” гэж маргалдан улмаар түүний нүүрэнд нь өшиглөж тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, хамрын нуруу, дээд уруул, баруун эгэм, хоёр бугалга, баруун тохойд цус хуралт, дээд уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.