| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2016/01640/и |
| Дугаар | 1600 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1600
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/01640/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол *** тоотод байрлах, ******* ******* ХХК /утас: 9008 7600, 9927 9001, 9594 1010/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг,*** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: /-д холбогдох
“7,034,800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... Хариуцагч А.******* нь “-” төвд байрлах PC Land тоглоомын газарт зориулж зээл 4 сая төгрөгийн зээл 2016 оын 05 дугаар сарын 09-ний өдөр сар бүр хүү төлөх нөхцөлтэйгээр зээл авснаас эдийн засгийн боломжоос болон төлж чадаагүй 7 сая 34,800 төгрөг болсон. Үүнээс 6,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн дүнг тогтоож 7,034,800 төгрөгөөс 234,800 төгрөгийг хаслаа. Үүнээс 6 сая төгрөгийг 2016 ондоо багтааж төлж барагдуулах 800,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард багтааж төлж барагдуулна. Хоёр тал цаашид уг асуудлаар ямар нэг маргаан үгүй болсон тул ИХШХШТХуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцож эвлэрэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******аас 7,034,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Хариуцагч А.******* нь “-” төвд байрлах PC Land тоглоомын газарт зориулж зээл 4 сая төгрөгийн зээл 2016 оын 05 дугаар сарын 09-ний өдөр сар бүр хүү төлөх нөхцөлтэйгээр зээл авснаас эдийн засгийн боломжоос болон төлж чадаагүй 7 сая 34,800 төгрөг болсон. Үүнээс 6,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн дүнг тогтоож 7,034,800 төгрөгөөс 234,800 төгрөгийг хаслаа. Үүнээс 6 сая төгрөгийг 2016 ондоо багтааж төлж барагдуулах 800,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард багтааж төлж барагдуулна. Хоёр тал цаашид уг асуудлаар ямар нэг маргаан үгүй болсон тул ИХШХШТХуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцож эвлэрэв ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Хариуцагч А.******* нь “-” төвд байрлах PC Land тоглоомын газарт зориулж зээл 4 сая төгрөгийн зээл 2016 оын 05 дугаар сарын 09-ний өдөр сар бүр хүү төлөх нөхцөлтэйгээр зээл авснаас эдийн засгийн боломжоос болон төлж чадаагүй 7 сая 34,800 төгрөг болсон. Үүнээс 6,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн дүнг тогтоож 7,034,800 төгрөгөөс 234,800 төгрөгийг хаслаа. Үүнээс 6 сая төгрөгийг 2016 ондоо багтааж төлж барагдуулах 800,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард багтааж төлж барагдуулна. Хоёр тал цаашид уг асуудлаар ямар нэг маргаан үгүй болсон тул ИХШХШТХуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцож эвлэрэв ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 35,750 төгрөг, Төрийн банк 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 91,757 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 63,753.5 төгрөгийг, хариуцагч А.*******аас нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 6,800,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 61,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ