Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 190

 

 

                                                           

           

 

 

 

2020        03          11                                   2020/ШЦТ/190

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Н.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

хохирогч Ц.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Нямжавын Туяажаргалд холбогдох эрүүгийн 2003 00017 0053 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч Цорос овогт Нямжавын Туяажаргал, Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 гудамж 95 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон 101-69 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар ...............................................................

  /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны 20 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны автобусны буудлын замын явган хүний гарцан дээр “Toyota Ist” маркийн 01-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Гантөмөрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг 30 орчим би өөрийн төрсөн ээж С.Хунжаагийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Ист маркийн 01-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нөхрийгөө шинэ жилийн баярын арга хэмжээнээс нь очиж авахаар Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Цагаан байрны замаар ертөнцийн зүгээр зүүнээс хойноос баруун урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээгээр зорчиж явтал урд талын машин зогсохоор нь дагаж зогсоод буцаж хөдлөөд ойролцоогоор 20-30 орчим км/ц-ийн хурдтай явж байтал ертөнцийн зүгээр зүүн урд талаас баруун хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар бараан хар өнгийн куртиктай эрэгтэй хүн гүйгээд орж ирэхээр нь би автомашинаа баруун гар тийш нь дарсан боловч явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эрэгтэй хүнийг авто машиныхаа зүүн урд гуфер, их гэрлийн хэсгээрээ мөргөж газар унагаасан ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,

Шүүгдэгч Н.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Ц.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Н.Т нь хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан. Одоо биеийн байдал зүгээр байгаа” гэв.

Иргэний хариуцагч С.Хунжаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхгүй. Би өөрийн төрсөн охиноос автомашины эвдрэл, гэмтлийг нэхэмжлэхгүй. Бусдад учирсан хохирлыг би төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Гэрч Ц.Эрдэнэтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би жолоочийн хажууд буюу зүүн урд талын суудалд суугаад гэрээс нь гарсан ...явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх-23х/,

Гэрч Э.Амаржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай найз Ц.Гантөмөр миний суух автобусыг ирлээ гээд түрүүлээд явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар гүйгээд л хойноосоо урагшаа явж байсан суудлын автомашинд мөргүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №149 тоотод Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №149 тоот дүгнэлтэд:

“1. Ц.Гантөмөрийн биед нэмэлтээр баруун 6,7-р хавирга, зүүн 7-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Ц.Гантөмөрийн биед давсагны ар хананы урагдал, хэвлийн хөндий дэх цус алдалт /800.0 мл/, дух ясны зүүн хэсэг, зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн нийлмэл ил хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, духанд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун 6,7-р хавирга, зүүн 7-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-36-37х/,

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-10х/,

Тээврийн цагдаагийн алба Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №81 тоот дүгнэлтэнд:

“1. Тоёота ист маркийн 01-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Нямжав овогтой Туяажаргал нь МУ-ын ЗХД-ийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Цэрэндаваг овогтой Гантөмөр нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Уг Зам тээврийн осол нь жолооч Нямжав овогтой Туяажаргал өөрт харъяалах замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-55-56х/,

Шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-77х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80х/,

Хохирлын баримтууд /хх-84-85, 87-93х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний хариуцагч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Т нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны 20 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны автобусны буудлын замын явган хүний гарцан дээр “Toyota Ist” маркийн 01-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Гантөмөрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Н.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Т нь хохирогч Ц.Гантөмөрт энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 4.500.000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт хүргэгдэн ирсэн шүүгдэгч Н.Тын 563019 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.