Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1557

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01652/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг   би,

Нэхэмжлэгч:   ХААН банкны Дархан салбар /утас: 7037 6080/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  *** дугаар баг, *** дугаар баг, хараагийн ***  тоотод оршин суух ******* овгийн *******ын *******  /РД: *******, утас: 99456 5970/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, малчин *** тоотод оршин суух *******гийн ******* /утас: 9928 7904/ нарт холбогдох 

“3,393,378.97 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр   сарын  22-ны   өдөр хүлээн авч, 2016 оны  11 дүгээр   сарын 29-ний    өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн  шаардлагадаа:

“... 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-137 тоот зээлийн гэрээг цуцлах, 3,393,378.97 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 69,244 төгрөгийг гаргуулж өгнө үү”  гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  эвлэрлийн гэрээнд:

“ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй О.*******, З.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, хариуцагч О.******* бид дараах байдлар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар нь хамтран хариуцагч  болох З.*******аас татгалзаж, хариуцагч О.******* би 3,393,378.97 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 1,100,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,193,378.97 төгрөгийг тус тус төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч   ХААН  банкны  Дархан  салбар  хариуцагч О.*******, З.******* нарт холбогдуулан  3,393,378.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  эвлэрлийн гэрээнд:

 “ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй О.*******, З.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, хариуцагч О.******* бид дараах байдлар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар нь хамтран хариуцагч  болох З.*******аас татгалзаж, хариуцагч О.******* би 3,393,378.97 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 1,100,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,193,378.97 төгрөгийг тус тус төлж барагдуулна” ...  гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  ХААН  банкны  Дархан  салбарын нэхэмжлэлтэй  хариуцагч О.*******, З.******* нарт холбогдох  3,393,378.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад  зохигчид ... ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй О.*******, З.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, хариуцагч О.******* бид дараах байдлар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар нь хамтран хариуцагч  болох З.*******аас татгалзаж, хариуцагч О.******* би 3,393,378.97 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,100,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 1,100,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,193,378.97 төгрөгийг тус тус төлж барагдуулна .... гэж  эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ХААН банк 190000941 тоот дансанд тушаасан  тэмдэгтийн хураамж  69,244 төгрөгийг төрийн сангийн орлого болгож, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 34,622 төгрөгийг, хариуцагч О.*******гаас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 34,622 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарт олгосугай. 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

  ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ