| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2016/01639/и |
| Дугаар | 1532 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1532
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01639/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ******* банкны Дархан салбар /утас: 9595 5795/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ухаа хошуу, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: 9537 3538/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ухаа хошуу, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух ******* овгийн *******гийн /РД: , утас: 9981 4858/ нарт холбогдох
“1,890,298.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... Зээлийн 1600007783 дугаар гэрээний үндсэн төлбөр 1,737,943.02 төгрөг, хүү 146,080.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,275 төгрөг, нийт 1,890,298.53 төгрөгийг А.*******, Б. нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.*******, Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“******* банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн төлбөр болох 1,890,298.53 төгрөгийг маргаангүйгээр төлж барагдуулна. 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна. Уг хугацаандаа төлж барагдуулж чадаагүй тохиолдолд банкны шаардлагыг барьцаа хөрөнгөөрөө барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Хариуцагч А.*******, Б. нарын шүүхэд гаргасан тайлбарыг уншиж танилцаж хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь хариуцагч А.*******, Б. нараас 1,890,298.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... ******* банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн төлбөр болох 1,890,298.53 төгрөгийг маргаангүйгээр төлж барагдуулна. 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна. Уг хугацаандаа төлж барагдуулж чадаагүй тохиолдолд банкны шаардлагыг барьцаа хөрөнгөөрөө барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... ******* банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн төлбөр болох 1,890,298.53 төгрөгийг маргаангүйгээр төлж барагдуулна. 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна. Уг хугацаандаа төлж барагдуулж чадаагүй тохиолдолд банкны шаардлагыг барьцаа хөрөнгөөрөө барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 45,195 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 22,597.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч А.*******, Б. нараас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 22,597.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ