| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01012/и |
| Дугаар | 1440 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1440
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01012/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, усны гудамж ***/*** дүгээр байр ***тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******, утас: 9911 6750/-нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол,*** дүгээр байр, *** тоотод оршин суух ******* ******* овгийн *******гийн ******* /РД: , утас: 9525 3283/
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр байр, *** тоотод оршин суух ******* ******* овгийн *******гийн /РД: , утас: 9909 3262/ нарт холбогдох
290,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б., Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:
“... Нэхэмжлэгч Д.******* 290,0 сая төгрөгийн нэхэмжлэлээс 100,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож 190,0 сая төгрөгийг нэхэмжлэхийг зөвшөөрөв. Хариуцагч Б., Д.******* нар 190,0 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрөв. Хариуцагчийн эрх мэдэлд байгаа Дархан-Уул аймаг, Шарын гол сум, санжинт багт байршилтай Ү-2001001051 дугаар бүхий ҮХЭХЭрхийн улсын бүртгэлийн 000104519 дугаар гэрчилгээтэй хөрөнгийг гэрээнд тусгагдсан хөдлөх хөрөнгүүдийн хамт худалдан борлуулж, түүний орлогоос хариуцагч нэхэмжлэгчид 190,0 сая төгрөг төлнө. Хэрвээ уг үйлдвэр 190,0 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр зарагдсан тохиолдолд илүү дүнгийн 50%-ийг нэхэмжлэгч Д.*******д төлнө. /олгоно/ Хэрвээ уг үйлдвэр нь зарагдаагүй тохиолдолд ШШГТХуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б., Д.******* нарт холбогдуулан 290,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Нэхэмжлэгч Д.******* 290,0 сая төгрөгийн нэхэмжлэлээс 100,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож 190,0 сая төгрөгийг нэхэмжлэхийг зөвшөөрөв. Хариуцагч Б., Д.******* нар 190,0 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрөв. Хариуцагчийн эрх мэдэлд байгаа Дархан-Уул аймаг, Шарын гол сум, санжинт багт байршилтай Ү-2001001051 дугаар бүхий ҮХЭХЭрхийн улсын бүртгэлийн 000104519 дугаар гэрчилгээтэй хөрөнгийг гэрээнд тусгагдсан хөдлөх хөрөнгүүдийн хамт худалдан борлуулж, түүний орлогоос хариуцагч нэхэмжлэгчид 190,0 сая төгрөг төлнө. Хэрвээ уг үйлдвэр 190,0 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр зарагдсан тохиолдолд илүү дүнгийн 50%-ийг нэхэмжлэгч Д.*******д төлнө. /олгоно/ Хэрвээ уг үйлдвэр нь зарагдаагүй тохиолдолд ШШГТХуулийн дагуу шийдвэрлүүлнэ ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Б., Д.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Нэхэмжлэгч Д.******* 290,0 сая төгрөгийн нэхэмжлэлээс 100,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож 190,0 сая төгрөгийг нэхэмжлэхийг зөвшөөрөв. Хариуцагч Б., Д.******* нар 190,0 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрөв. Хариуцагчийн эрх мэдэлд байгаа Дархан-Уул аймаг, Шарын гол сум, санжинт багт байршилтай Ү-2001001051 дугаар бүхий ҮХЭХЭрхийн улсын бүртгэлийн 000104519 дугаар гэрчилгээтэй хөрөнгийг гэрээнд тусгагдсан хөдлөх хөрөнгүүдийн хамт худалдан борлуулж, түүний орлогоос хариуцагч нэхэмжлэгчид 190,0 сая төгрөг төлнө. Хэрвээ уг үйлдвэр 190,0 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр зарагдсан тохиолдолд илүү дүнгийн 50%-ийг нэхэмжлэгч Д.*******д төлнө. /олгоно/ Хэрвээ уг үйлдвэр нь зарагдаагүй тохиолдолд ШШГТХуулийн дагуу шийдвэрлүүлнэ ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1 607 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 803 975 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Б., Д.******* нараас нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 190 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 553 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзулд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ